2007/02/25

Зарим үнэтэй програмаас татгалзах 1 шалтгаан...

Энэ бол аль нэг хэл дээр хөрвүүлэгдэх (localization) боломжоор чөлөөтэй хангагдаагүй явдал юм. Хөрвүүлэх тохиолдолд гарах зардал нь маш их байдаг байна. Учир нь google шиг ч юм уу дурын хэрэглэгч хаанаас ч хамаагүй хандаад орчуулга хийчихдэггүй, өөрсдийн цалинтай ажилчдаар хийлгэх эсвэл insourcing байдлаар зөвхөн мөнгөөр хийх болдог. Мэдээж ашгийн төлөөх байгууллага учраас энд гаргасан зардлаа нөхөх, бүр цаашлаад ашиг олж байх ёстой. Жишээлбэл Microsoft-ын Windows, Office-ийг монгол руу хөрвүүллээ гэхэд Монгол хэлтэй хувилбараар хичнээн ашиг олох вэ гэж тооцоолно. Гэвч манайхан шиг хулгайн програм хэрэглэдэг, худалдаж авах цөөхөн этгээдтэй болохоор Бид албан ёсны Монгол хэлтэй Windows, Office (бусад маш олон програм) хэрэглэнэ гэдэг бүтэхгүй л болов уу даа.
Үүнээс үүдээд Gnome, OpenOffice-ийг гүйцэд орчуулаад хэрэглэх нь дээр гэсэн санаа гарч ирж байх юм.