2007/03/28

Өгөгдлийн сангийн сервэр

Дараах холбоосонд ихэнх өгөгдлийн сангийн сервэрүүдийг харьцуулсан байна.

http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_relational_database_management_systems

2007/03/27

Үгийн сонголт

Иймэрхүү алдаа олон тааралдах юм.
Дүүгийн ангийн хүүхэд нь CalleePay үйлчилгээнд хамрагдаж. Тэгсэн ангийнхан нь нар, усны өнгийг мэдэж авсан уу гээд л тэр хүүхдийг баахан шоолж, одоо Өнгөгүй ертөнц гэж хочилдог болсон байна гэнэ.
Шинэ жилээр Номингийн сурталчилгаа явж байна гэнэ. "Хасах гурван хувийн (-3%) хөнгөлөлттэй ...". Энэ юу гэсэн үг вэ? Уг нь хөнгөлөлт гэдэг нь үнийн дүнгээсээ хасагдах ёстой. Хасах хөнгөлөлт гэхээрээ одоо байгаа үнэ дээрээ бүр нэмэгдээд явчих бололтой. Үнээ нэмснээ юунд нь тэгж сүрхий сурталчилдаг байна аа!
Мэдээ үзэж байхад Ойрх Дорнод гээд л Арабын орнуудын тухай ярьдаг. Үнэндээ Арабын орнууд чинь манайхаас өрнө зүгт байдаг шүү дээ. BBC-ийн мэдээнээс эх сурвалжаа авсан байг. Англичууд Арабын орнуудыг ойр буй Дорнодынхон буюу Ойрх Дорнод гэх нь зөв юм. Орчуулгыг нь шууд хэрэглэсэн үг биш үү? Харин манай орны хувьд Ойрх Өрнөд л болмоор юм.
Тэгтэл бас сая Unitel-ийн мэдээн дээр манайх Наурызын баяртай хамт гэсэн мэдээ байна. Яваад ортол энэ баяр бол дорно зүгийн ард түмний баяр юм аа гэжээ. Казакууд дорно зүгээс өрнөд рүү нүүсэн үү, эсвэл энэ баяр нь дорно зүгээс гаралтай юу, эсвэл Unitel-ийнхэн зүгээ мэддэггүй хүмүүс байдаг юм болов уу?!
Дээр үед явдаг байсан сүрчигний сурталчилгаа. Утга нь тэр сүрчгийг хэрэглэсэн байхад танд танихгүй залуу гэнэт цэцэг бэлэглэнэ гэдэг. Тэгэхээр түүнийг эхнэр, найз охиндоо авч өгөх хэрэггүй гэдгийг анхааруулаад байгаа юм. Учир нь танай эхнэр эсвэл найз охинд чинь танихгүй залуу цэцэг бэлэглээд байвал та дуртай байх уу? Мөн та найз охиноосоо холдмоор байгаа бол энэ аргыг хэрэглэж ч болно.


Гэх мэт дурдаад байвал зөндөө л юм байна.

2007/03/11

MS Access -ийн дутагдал

Ms Access дээр юм хийж байсан чинь битийн логик үйлдэл байдаггүй гэдгийг олж мэдлээ. Хачирхалтай?
x and y гэхээр юу нь хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, ихэвчлэн -1 утга буцаагаад байсан.
x & y гэхээр үр дүн нь хоёр тоог нийлүүлээд xy гээд гаргачихна.
Хэсэг ухантаж байж энгийн аргаар бодохоос өөр аргагүй гэдгийг оллоо:
x and y = (x \ y) mod 2
үр дүн нь 1 ба 0 байна.
Ms Access 2003 хувилбар дээр үзсэн. Тиймхэн юмийг хийчихгүй Microsoft гуай залхуу байна шүү.

2007/03/02

GAIM

Yahoo Messenger дээр яаж монголоор бичих вэ (Windows) гээд ямар арга байна гээд үзэж явтал GAIM гэдэг програмтай тааралдлаа. Ашиглаад үзсэн чинь болж байна аа. Өө, Үү үсгүүд маань зүгээр байна шүү. Олон мессенжерийн протоколтой ажиллах боломжтой юм байна. Миний хувьд л шинэ болохоос үүнийг хэрэглэдэг монголчууд цөөнгүй бололтой. Гэхдээ тэд Linux талаасаа хүмүүс л юм шиг байна лээ.
Харин одоо гол зүйлээ бичье. Энэ бол миний олж мэдсэн хэрэглүүштэй цөөн тохиргоо юм:
  • Account -ын тохиргоон дээр Advanced хуудсаар нь ороод Encoding -д нь utf-8 гэж өгөх. Үүнийг хийснээр өөр газраас (Web г.м.) бичвэр хуулж ирэхэд utf-8 кодчилолоор орж ирдэг юм билээ. Тэгэхгүй, анхны тохиргоогоороо болохоор байт, байтаар салгаад байсан шүү.
  • Одоо хэлэх зүйл бол их гоё эд байна лээ. Энэ нь Buddy Pounce. Хэн нэгэн хүний төлөв байдал өөрчлөгдөх үест ямар нэгэн үйлдлийг автоматаар хийх боломж юм. Жишээлбэл миний хийсэн нэг зүйл бол: манай ах уг нь германд байдаг юм. Сүүлийн хоёр, гурван сар мессенжерт орж ирсэнгүй. Тэгээд ороод ирэнгүүт нь шууд мессенжерийн харилцах нээхээр тохируулсан гэж байгаа.
  • Plugins. Баахан нэмэлтүүдтэй ба тэндээс нь чөлөөтэй сонгож, эс сонгож болох юм билээ.
  • Tabbed Windows. Баахан олон цонх гараад байхгүй амар. Тэгэхдээ би тийм аймар чатчин биш л дээ.
За нэг иймэрхүү.
Нэмэлт боломжууд байгаагаас гадна дутуу нь web camer, audio call шив дээ. Бусад протоколуудын хувьд мэдэхгүй юм.