2007/04/30

Машингүй өдөр

Өчигдөр Улаанбаатарт автомашингүй өдөр болж өнгөрлөө.
Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл, Гэсэрийн сүмээс сансрын хонгил хүртэл зам хаав. Мөн энэ хоёрыг холбосон хөндлөн замууд бас хаагдсан. Гэрээсээ Бөмбөгөр худалдааны төв хүрчихээд тэндээсээ ажил руугаа алхсан. Манай ажил төв замын хажууд, уулзварын ойролцоо байдаг болохоор автомашины чимээгүй дээр нь жаал сууж юм хийе гэж бодож ирэв. Дээрээс нь машин байхгүй болохоор цагдаагийн шүгэл дуугарахгүй дээ гэж бодож байв. Хүмүүс замын голоор алхацгаагаад л, хүүхдүүд дугуй, дугуйт тэшүүрээр чөлөөтэй зугаалцгаагаад гоё л байна лээ. Машин байхгүй юм чинь дагаад хүмүүс ч цөөн байх болов уу гэж бодож байсан ч, хүмүүс зөндөө л явж байна лээ. Монголын автозамын сүлжээний төв дээр хүмүүс зургаа авахуулцгаагаад л...
Ажил руугаа ороод цонхоо бүтэн дэлгэж аваад суув аа. Тэгсэн чинь байдаггүй ээ...
Машин байхгүйг далимдуулан унадаг дугуйн тэмцээн болж байна аа. Урд нь цагдаагийн машин дохиогоо хангинуулаад л, уулзвар бүр дээр зогсож буй цагдаа нар тэдэнд зам гаргаж өгөхийн тулд явган болон дугуйт зорчигчдод шүглийн дуугаар хориг тавиад л...
Замын цагдаагийн олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч /нэрийг нь санахгүй байна/ урд өдөр нь чимээ шуугиан байхгүй байх болно гээд л рекламдаад байсан чинь, мань хүн молигодуулснаа мэдээд дүргүй ч хүрэх шиг. Олигтой ч юм хийлгүй харих шив дээ.

Энэ үйл явдал нэг талаар хэрэгтэй ч, зарим нэг нь яарч сандарсан үед хэцүү л юм шиг санагдсан.

2007/04/26

ТВ-д хязгаарлалт тавимаар юм.

Болдог сон бол төрийн шахалтаар энэ олон ТВ-үүдэд хязгаарлалт тавимаар санагдах юм. Даан ч хэвлэлийн эрх чөлөө гэх зэргийг яригдах байх л даа.
Сүүлийн үед муу солонгос кино дийлдэхээ болилоо. Нэг гарсан киног давтаж үзүүлнэ. Нөгөө суваг дээр бас дахиад л гаргана. Заримдаа яг зэрэг гаргаад эхэлчихвэл хоорондоо түрүүлж гаргах гээд уралдчихна. Тэгээд бас гардаг цаг нь бүүр давхацна гээч. Үнэн ядаргаа. Сувгаа солихоор л солонгос савангийн дуурь. Тэрийг нь жаахан пацаан, арван жилийхэн үзнэ. Үзчихээд тэрэнд нь орчихсон, солонгос жүжигчдээр өвчилнө.

Японы якуза нар солонгосын савангийн дуурь гаргасан ТВ-ийнхээ ажилчныг зодсоор байгаад хөнөөчихсөн гэнэ лээ. Манайд тийм юм байсан бол өдийд суваг болгон гашуудал зарлахаар л байна дөө.

Бас Сумо гэж юм байна. Үндэсний бөхөө гаргахгүй байж 11 сувгийн 8 нь сумог шууд дамжуулахаар чинь яах юм бэ? Ер нь бол гаргах юм олдохгүй байгаагийн шинж юм уу даа гэж сүүлдээ бодоод байгаа л даа. Учир нь мэдээнүүдийг хараад байгаарай. Аль нэг сувгаар нь гарсан мэдээ нөгөө сувгуудаар заавал гарна. Ялгараад давхцахгүй мэдээ тарааж буй суваг гэж алга. Дандаа нэгнийгээ дуурайна.

Ингэхийн оронд бүгдийг нь нэгтгээд, цөөлөөд хоёр, гуравхан сувагтай болчихвол дээр. Телевизорын маань суваг солих товчны эдэлгээ нь ч уртасна. Гэр доторх суваг булаацалдсан хэрүүл ч багасна.

Сэтгүүлчид гэж будаа идсэн юмнууд

Дөрвөн сарын хорин хоёрны үдэш ОНРТВ-ээр сэтгүүлч Гүрбазарын хөтөлдөг Та хариулахгүй байсан ч болно нэвтрүүлэгт оролцсон А. Сүхбатын ярилцлагыг тэр чигээр нь Өглөөний сонинд Бэлэгмаа гэгч этгээд яг тэр чигээр гаргачихаж.
Оллоо дээр тавигдсаныг нь харж болно.

Тэгээд бас зүгээр ч биччихээгүй, дандаа үг бүрийг нь мушгиад муулчихсан байгаа юм аа. Сонингийн гарчиг нь Сүхбатын PR хэрээс хэтэрлээ ч гэх шиг.
Хэтрээд байхдаа ч яах вэ дээ. Ямар ч хүн олдсон хэдийгээ өсгөхийг л бодно биз дээ. Харин ч зарим нэг хүмүүсийн чадахгүй байгааг хийж байгаа эх-оронч сэтгэлгээ харагдсан шүү. Дархан цаазат газраас газар авлаа гэнэ. Богд уулын бараг ам бүрт байгаа амралтыг юу гэх гээд байгаа юм бол оо? Ганцхан Сүхбатын газрыг л харсан юм байх даа? Яахав Зуунмод руу явахад Сүхбатын гэх газар ил харагддаг болохоор тэгсэн юм болов уу? Чааваас даа. Тэгж ярих юм бол Айдсын давааны урд аманд Дагвадорж газар авчихаад Сүхбатаас илүү сэндийчиж байгаа сурагтай байсан шүү. Овоолоод гаргасан шороо нь ямар нэг уурхайг санагдуулмаар...

Ажлыг ч ингэж хийдэггүй байх аа.

Эцэст нь Сүхбатад, хийж буй ажилд нь амжилт хүсье.

2007/04/25

Хас тэмдэг Монголых уу?

Хас тэмдгийн зураг хэрэг болоод Google-ээс бэлэн юм хайв аа. Khаs, khas sign, хас, хас тэмдэг гэх мэтээр хайсан чинь олигтой юм олддоггүй. Тэгэхээр нь сүүлдээ "nazi sign" гэсэн чинь гитлерийн бэлгэ тэмдгээс эхлээд л илэрцүүд байна аа.
Тэгээд л явжээ байсан чинь ийм зүйл олдож байх юм.
Ороод харлаа.

Тэгээд ер нь Хас тэмдэг Монголоос гаралтай гээд манайхан тэгээд байдаг. Үнэн юм болов уу? гэсэн асуулт яалт ч үгүй гарч ирлээ шүү.
Ямар учиртай тэмдэг юм бол оо? За монголын хувьд ойлгомжтой, харин гадныхны хувьд?

Та бүхэн юу гэж бодож байна?

Дахиад л Realmon

Миний нэг танил Callwave -ийг ашиглан мессеж бичих болжээ. Тэгээд Монголоор бичсэн чинь арзайгаад байх юм, юундаа байна? гэж асууж байна. Тэгэхээр нь Realmon суулгасан уу гэж асуусан чинь, суулгасан л гэж байна. Ингээд л хариулт тодорхой болов.

Дахин хэлэхэд: Realmon, Monkey зэрэг зүйлсийг ашиглахгүй байхыг зөвлөж байна аа.

Аа тийм энэ талаар бас нэг хүнд хэлсэн чинь, Adobe-ийн програмууд дээр аргагүй хэрэглэх шаардлага гардаг юм аа гэж байна. Би ч хэллээ, тэртээ тэргүй хулгайн програм л ашиглаж байгаа юм чинь сүүлийн хувилбаруудыг нь олоод аваач. Тэдгээр нь бүгд Unicode дэмжиж байгаа хэмээн ятгаад авлаа.

2007/04/24

Firefox нэг дусал мэдлэг

Үүнийг хараад өөрийн мэддэгээ бас хуваалцая гэж саналаа.
  • Ctrl дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ хуудсанд (tab буюу одоогийн орчуулсан байдлаар "Шинэ цонх") нээнэ
  • Shift дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ цонхонд (Одоогийн орчуулснаар Хөтлөгч самбар) нээнэ.
  • Ctrl+Tab гэвэл хуудас хооронд шилжинэ. Эсрэг чиглэлд Ctrl+Shift+Tab
  • Аль нэг холбоос дээр хулганаар дарж байгаад чирээд хуудсын мөр лүү аваачаад, хэрэв хоосон зайд тавибал тэр холбоосыг шинэ хуудсанд дуудна, хэрэв аль нэг хуудсын толгой дээр тавибал тэр хуудсанд дуудна, хаягийн багажит самбар луу аваачаад тавибал тэнд хаягийг чинь үүсгэх болно. Хэрэв "Хаягууд" цэс рүү аваачвал тухайн цэс дэлгэгдэх ба дэлгэгдсэн цэсний хаа нэг газар аваачиж тавибал тэндээ хаяг болон үүснэ.
  • Ctrl+E дарвал хайлт оруулах нүдэн дээр очно. Бас Ctrl+K болдог ч, та аль алийг нь хэрэглэж болно.
  • Хайлт оруулах нүд дээр очоод Ctrl+[Дээш][Доош] сумуудыг дарвал хайлтын хөдөлгүүрийг солино.
  • Alt+D дарвал хаягийн мөр дээр очно.
  • Alt+[Зүүн][Баруун] товчуудыг дарснаар харгалзан Буцах, Урагшлах үйлдлийг хийнэ.
Зиаг одоогоор санаж байгаа нь энэ байна даа.

Postal Code

Өдийг хүртэл Postal code гэдэг дээр 97611 байдаг гэж ойлгоод, энд тэнд бүртгүүлэхдээ тавиад байлаа. Тэгсэн чинь биш болдог юм байна аа. +976(0)11 гэхээр Area code гэнэ. Харин постал код нь зургаан оронтой (бусад орны хувьд өөр байж магадгүй шүү) ба эхний хоёр орон нь улсыг, дундах хоёр орон нь дүүргийг, сүүлийн хоёр орон нь хороог харьяалах шуудангийн салбар (Монгол шуудан байж магад) ажээ. Миний мэдсэн нь зөвхөн Улаанбаатар хотын хувьд юм. Орон нутгийнх бол хоёр дахь хоёр оронгоосоо эхлээд өөрчлөгдөөд явах байх. Жишээлбэл Монгол улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11-р хороо гэвэл 210524 болно.
Энд
  • 21 = Монгол улс
  • 05 = Баянгол дүүрэг
  • 24 = 11-р хорооны харьяалагдах салбар гэнэ ээ.
Хэрэв та өөрийн хаягийн Postal code-ийг мэдэхийг хүсвэл Шуудан лавлах-1613 руу хандаарай.

2007/04/23

Програм хангамжийн зохиогч нь хэн бэ?

Ойрын үед надтай иймэрхүү асуудал тулгардаг боллоо.
Нэг этгээд програм хийлгээхээр нөгөө этгээддээ захиалга өгчээ.
Үнэ ч гэж хямд, захиалагч талд бол маш ашигтай байсан ба тухайн үедээ тохиролцчихоод хийлгэчихэж, хийчихэж. Хэдэн сарын дараа програм дээр өөрчлөлт оруулах болоод тэд эргээд учиржээ. Тэгтэл хийх өөрчлөлтийн хөлс нь, анх хийсэн үнээсээ бараг адилхнаар хийгдэнэ гэж байна. Мэдээж, захиалагч дүргүйцнэ биз дээ. Өмнө хийснээсээ илт бага юм байхад үнэ нь яагаад өндөр байдаг билээ? гээд л... Нөгөөдөх нь өөдөөс нь энэ, тэр гэж хэлээд үнэ ээ буулгахгүй гэжээ. За тэгвэл чамайг гуйхгүй, эх кодоо авья гэтэл "Зохиогчийн эрх надад бий. Анхлан гэрээн дээр тийм зүйл тусгаагүй. Тэгээд ч зохиогчийн эрх танайх авах байсан бол илүү өртгөөр хийлгэх байсаан. Одоо авна гэвэл танайх худалдаж авахаас өөр арга байхгүй." гэж гэдийдэг юм байна.
Энэ үед зохиогчийн эрх хаана аа үлдэх вэ?
Дээрх хоёр хэсэг маргалдсаны эцэст ямар ч аргагүй Програмыг хийсэн хүн нь зохиогч болж дууссан даа.

Анхнаасаа гэрээ, хэлэлцээр хийхдээ тохиролцох, дараах сонголтууд байдаг юм билээ:
  • Зохиогчийн эрхийг програм хийгч тал авах. Захиалагч талаас анхны удаа гарах өртөг нь бага боловч, хэтдээ нөгөө талын хараанд орох аюултай.
  • Зохиогчийн эрхийг хуваан эзэмших. Програмаасаа гадна зохиогчийн эрхээ үнэлээд, тодорхой хувиудаар хувааж авах юм. Цаашид өөрчлөлт ороход яах вэ, мөн цааш зарах боломжтой бол бие, биедээ хяналт тавих гэх мэт ярвигтай асуудлууд гарч ирнэ. Ер нь аль, аль талдаа дэмий сонголт байх нь элбэг байдаг байна.
  • Зохиогчийн эрхийг захиалагч худалдаж авах. Програмын өртөг дээр Зохиогчийн эрхийг нэмж худалдаж авах шаардлагатай. Ихэвчлэн Зохиогчийн эрх нь хамаагүй үнэтэй байдаг. Эх код, бичиг баримтаа авах боловч програмыг үргэлжлүүлэх дараагийн өөр нэгэн этгээдэд хүндрэлтэй байж болзошгүй.
Иймэрхүү асуудлын наад захын жишээ бол вэб сайтууд байдаг.
Хамгийн доор нь Copyright "LJGSA" гэчихээд хажууд нь Developed by "WERNB" гэх жишээтэй та бүхэн тааралдаж байсан л байх. Хийсэн газар нь зохиогчийн эрх дээр өөрсдийгөө тавиж сурталчлах гээд байдаг. Гэтэл нөгөө тал манай сайт дээр яахаараа өөр байгууллагын нэр байх ёстой юм бэ гээд л ...

Эцэст нь та ийм асуудалтай тулгарахгүйн тулд эхнээсээ захиалагчтайгаа ярилцах хэрэгтэй шүү.

Гишүүдийн дугаар

AGloCo-д бүртгүүлэхдээ дараах холбоосуудаар орж бүртгүүлж болно.
http://www.agloco.com/r/BBDK9234
http://www.agloco.com/r/BBFN2000
http://www.agloco.com/r/BBDL0021

2007/04/22

AGLOCO


Сүүлийн үед зарим Blog-ууд дээр AGLOCO-ийн тухай их бичигдэх болжээ. Би ч сонирхоод бүртгүүлчихлээ.
Agloco гэж юу вэ?
Энэ нь A GLOBAL COMMUNITY үгүүдийн товчлол бөгөөд Станфордын Бизнесийн Удирдлагын Магистр-д суралцагч оюутнуудын дадлагын ажлаас үүдэлтэй ба одоо тэр нь биеллээ олсон байгууллага ажээ. Та үүнд нэгдсэнээр интернэт ашигласныхаа төлөө мөнгө олох бодит орлогын эх үүсвэртэй болно. 3 сар гарны өмнө анх Америкт нээгдэж байсан бол одоо дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа билээ.
Хөрөнгө оруулалт хэрэггүй, анх бүртгүүлэхэд ямарваа төлбөр танаас гарахгүй, зөвхөн тус
байгууллагаас гаргасан харагдах мөрийг (ViewBar) татаж авах л шаардлагатай. Уг viewbar-ийг интернэт үзэж байх хугацаандаа ашиглахаас гадна та өөрийнхөө доор хүн элсүүлэх хэрэгтэй. Гэхдээ сүлжээний бизнес биш шүү. Учир нь танаас ямар ч мөнгө авахгүй гэдгийг дээр хэлсэн. Та туршаад л үз. Үүнд тав дахь давхарга хүртэл ашиг бодогдоно.

Tootsoo hiij uzie gevel: herev bi 5 hun uilchilgeed elsuuleed tus bur 2 hun oruullaa gehed, sard 5 tsag asaalttai bailaa gehed 198 dollar oloh bolomjtoi. Baga gej bitgii bod. Tand ahiad olon hun elsuuleh bolomj baina.

Миний дугаар буюу элсэх хаяг:
http://www.agloco.com/r/BBDK9234
. Эргэлзэлгүй заавал элсээрэй. Баярлалаа.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
http://mongolian-agloco.blogspot.com/
сайтаас авна уу.



2007/04/20

Adblock Plus

Оллоо.мн анхны байдлаараа: /баахан анивчсан, эрээн бараан юм. Нүдэнд ядаргаатай/
Сурталчилгаануудыг байхгүй болгосон нь: /Энгийн, цэвэрхэн, аятайхан сайт болчихлоо/



Хэрэв та ГалтҮнэг ашигладаг бол, хэрэв танд энэхүү зүйл таалагдаж байвал,
Та эндээс авч болно.

2007/04/17

Засгийн Газрын тогтоол

Манай засгийн газраас бичиг баримт хөтлөх тал дээр нэгдсэн стандарт баримтлах зүйл хийжээ.
Харах

Бүгдээрээ Засгийн Газар-аа дэмжицгээе.

2007/04/12

Өдөрт 100₮ хэмнэ

Үнэгүй зурвасыг гар утас руу илгээнэ гэж байна:
Ийшээ ороод хар
Зарим гар утаснууд Unicode дэмждэг ч, манай Өө, Үү үсгүүдийн дүрслэлийг агуулаагүй байна.