2007/05/24

АНУ-ийн хамгийн шилдэг ажлын байр юу вэ?

АНУ дахь хамгийн шилдэг ажлын байраар Google-ийг Fortune сэтгүүл шалгаруулжээ.
Яагаад?

2007/05/23

Янз бүрийн хэл дээрх сайтуудыг өөрийн дуртай хэл дээр харах

Таны үзэхийг хүссэн мэдээлэл чинь таны мэддэггүй хэл дээр байгаад байна уу?
Тэгвэл дараах бяцхан зөвлөгөөг дагаад үзнэ үү.
Миний хамгийн их ашигладаг хоёр хэрэгсэл нь
http://google.com/translate_t
http://www.babelfish.altavista.com/
юм.
Эдгээрийн Translate Text гэдэг нь таны хуулж аваачсан хэсэг бичвэрийг орчуулахад зориулагдсан. Харин доод талын Translate a Web Page гэдэг нь сайтыг тэр чигээр нь орчуулдаг. Зөвхөн таны өгсөн холбоос дахь хуудсыг орчуулаад зогсохгүй, тухайн хуудасны холбоосуудаар цааш аялахад автоматаар орчуулж байх байдлаар танд тусална.
Энэ хоёроор орчуулахад вэб хуудас нь хоёр хүрээнд хуваагдаж харагддаг. Дээд талд нь орчуулагч хэрэгслийнх нь мэдээллүүд, доод талд нь орчуулагдаж буй сайт чинь байна.

Хэрэв та хүрээгүйгээр харахыг хүсэж байвал доодох холбоосыг ашиглаад үзнэ үү.
http://www.babelfish.altavista.com/babelfish/
trurl_pagecontent?lp={орчуулахТөрөл}&trurl={орчуулахСайт}

Жишээлбэл: http://yandex.ru/ сайтыг орос хэлнээс англи хэл рүү орчуулж харья гэвэл:
http://www.babelfish.altavista.com/babelfish/
trurl_pagecontent?lp=ru_en&trurl=http://yandex.ru/
болно.

Орчуулах төрлүүдийг доор жагсаавал:
zh_en -Chinese-simp to English
zt_en -Chinese-trad to English

en_zh -English to Chinese-simp
en_zt -English to Chinese-trad
en_nl -English to Dutch
en_fr -English to French
en_de -English to German
en_el -English to Greek

en_it -English to Italian
en_ja -English to Japanese
en_ko -English to Korean
en_pt -English to Portuguese
en_ru -English to Russian
en_es -English to Spanish

nl_en -Dutch to English
nl_fr -Dutch to French
fr_en -French to English
fr_de -French to German
fr_el -French to Greek
fr_it -French to Italian

fr_pt -French to Portuguese
fr_nl -French to Dutch
fr_es -French to Spanish
de_en -German to English
de_fr -German to French
el_en -Greek to English

el_fr -Greek to French
it_en -Italian to English
it_fr -Italian to French
ja_en -Japanese to English
ko_en -Korean to English
pt_en -Portuguese to English

pt_fr -Portuguese to French
ru_en -Russian to English
es_en -Spanish to English
es_fr -Spanish to French

2007/05/18

Өнөөдөр ТИС-ийн "Лонхны баяр" боллоо.

Арай ч дээ. Монгол улсын төв талбай болох "Жанжин Сүхбаатар"-ын талбайгаа хайрлаач дээ. Эрдэм ном үзээд толгойгоо дүүргэсэн ОЮУНТАН минь ээ!!!


Юутай ч Лонхны баяраа хийж буй дүү нартаа баяр хүргэе!

2007/05/13

Ubuntu Vista -ийн эсрэг

Сүүлийн үед сайтуудаар тэнэж явахад Ubuntu vs Vista гэсэн үгнүүд харагдах боллоо. Эхэндээ ч тоохгүй орхиод байснаа ер нь яг юугаараа өрсөлдөх гээд байгаа юм бол гээд сониучирхав.

Харин та доорх кинонуудаас гол өрсөлдөөнийг нь үзэх болно...





Ингээд яг аль сайн бэ? гэдгийг та өөрөө туршиж мэдсэн нь дээр байх аа.
Мөн та ийшээ орон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

2007/05/12

Технологийн хөгжил амьдралд илүү ойртсоор л

Саяхан л машины тамхи асаагуурт хийгээд Flash уншаад FM-ийн долгионд нөлөөлж MP3 тоглуулдаг зүйл гарч ирч байсан. Манайхнаас хэрэглээд удаа ч үгүй байна.
Тэгтэл үүнийг Sony-ийн XPlod хөгжимд USB оролтыг оруулаад шийдчихсэн байх юм. Үүнийг нэмлээ гээд хөгжмийн үнэнд илт нөлөөлсөн нь үгүй юм аа. Мөн гар утсаа Bluetooth-ээр холбох, IPod болон бусад эх үүсвэрээс Aux In холболтоор холбогдох гэх мэт орчин үеийн технологиудыг тусгаж чадсан байх юм. MP3 -ийн нэг давуу тал болох ID3 tag -ийг ч хэрэглээ болгон дэлгэц дээрээ харуулдаг болсон байна.
Хэрэв та машинаа Entertainment болгох дуртай бол сонирхоход илүүдэхгүй л байх. Монголд Sony төв дээр Sony-ийн машины хөгжмүүд зардаг юм байна лээ. Гэхдээ сүүлийн үеийнх нь орж ирснийг мэдэхгүй л дээ.

Эх үүсвэр: http://www.xplodsony.com/

2007/05/10

Oracle on Ubuntu.

Өчигдөр Оракл-ийн Линүкс дээрх суулгацыг олж авлаа. Тэгсэн Red hat, Suse, Asianux гэдэг тархцууд дээр суудаг юм байна. Үбүнтү дээр суулгах гэхээр ҮС-ийг шалгаад таарахгүй гэдэг юм гэсэн. Надад татчихсан Suse байсан л даа. Гэвч суулгахаасаа залхуураад, одоо байгаа дээрээ суулгах талаар юм хайлаа, оллоо. Олдсон зүйлийг Ийшээ орж харна уу.
Энэхүү зааврын дагуу ажиллаад яг суулгах гэсэн чинь ҮС таарахгүй гэсэн юм л лав гарсангүй. Бодвол болох шинжтэй дэг ээ. Гэвч доод тал нь буюу Standart-аараа суухад 1.1ГБ хэрэгтэй юм байна. Миний дискний сул зай хүрдэггүй. Дараа л дискээ хангалттай зайтайгаар хувааж байгаад линүкс-ээ дахиж суулгахаас.

2007/05/07

Firefox -доо Dictionary plugin -үүд суулгах

Танд англи үгийн тайлбарыг харах гэх мэт хэрэгцээ байнга гардаг байлгүй.
Үүний тулд аль нэг online толь бичгийн сайт руу орж байгаад, дараа нь хайлтаа хийх үйлдэл хийх шаардлагатай. Хэрэв та ГалтҮнэг ашиглаж байгаа илүү хялбараар үйлдлийг хийх боломж бий гэдгийг хэлье. Энэ бол хайлтын хөдөлгүүрүүдэд (цонхны баруун дээд хэсэгт байрладаг) оруулж ирэх боломж юм.
Доорх холбоосуудаар ороод аль хүссэнээ суулгаарай.
Merriam-Webster (Хайлтын хөдөлгүүрээс гадна хажуу талд гардаг самбар, хаягийн самбарын хэрэгслүүдтэй)

Dictionary.com

Энэ хоёроос гадна Галтүнэг дээр анхдагчаар суусан байдаг Answers нь толь бичгийн хайлтыг агуулсан байдаг.

Энэ дашрамд галтүнэгийн хайлтын хөдөлгүүрийн цөөхөн зөвлөгөө хэлэхэд:
хэрэв ямарваа сайтаар зорчиж явж байх үед хайлтын хөдөлгүүрийн нүдэн дэх зургийн өмнө зүүн тийш харсан жижиг сум гарч байвал, уг сайтыг хайлтын хөдөлгүүр лүү нэмэх боломжтой ба зураг дээр дарахад хөдөлгүүрүүдийн доош унжин гарч ирэх жагсаалтын хамгийн доор тухайн сайтыг нэм гэсэн сонголт нэмэгдсэн байдаг. Хэрэв нэмэхийг хүсэж байвал тэр коммандыг нь сонгоорой.
Мөн доош унжих жагсаалтын хамгийн доор орших Вэб хайгчдыг зохицуул гэдгээр орон Нэмэлт вэб хайгчид авах гэдгээр орж бэлэн сонголтуудыг ашиглаж болно.
Өөр сайтуудад ч ийм боломж байдаг ба зорчих үедээ та тааралдаж магад.

Greeting template for Mother's day!

Удахгүй Эх, үрсийн баяр болох гэж байна. Хэрэв та өөрийн ил захидлыг үүсгэхийг хүсэж байвал энэ дэвсгэр зургийг ашиглаж болох юм. Зургийн хэмжээ маш сайн тул аливаа хэвлэлтэд гологдохооргүй.
Өндөр чанартай эх файлыг нь эндээс татаж аваарай.

2007/05/06

Advertisement for Firefox.

http://www.spreadfirefox.com/ сайт дээр тавигдсан нэгэн зураг:


Та буруугаар бодож байгаа юм биш биз?

2007/05/02

GAIM PIDGIN нэртэй боллоо

AOL -ын заргын улмаас GAIM нь PIDGIN нэртэй болсон билээ.
Ингээд PIDGIN гэх шинэ нэртэйгээр эхнийхээ бета хувилбарыг гаргасан байна.
Та бүхэн ийшээ орон татан аваарай.

Монголоороо бичихийг хүссэн хэн бүхэн авч ашиглахыг зөвлөж байна.