2007/08/27

Буриад дуу

Буриад үндэстний сайт болох www.toonto.mn-ийг ачаалагдахад явдаг байсан (одоо дуу явуулахаа боличихсон байна лээ) дуу.
Татаж авах

2007/08/13

Хуучин компьютерүүдээ музейд тавьцгаа.


PCWorld сэтгүүлийн ес дүгээр сарын дугаар дээр байсан нэгэн зураг.
Санхүүгийн боломжтой мөртлөө техникийн шинэчлэл хийх дургүй дарга, захирлуудад!

2007/08/12

Бүтээнэ - Сөнөөнө

Уг гэрлийн шон нь энэ хавар хүн хүч, цаг зав, хөлс, хөрөнгө зарцуулж байж босгосон гудамжны гэрэлтүүлэг билээ. Харин одоо авто зам өргөсгөх нэрийн дор өртсөн нь энэ.
Хэрэгцээтэй зүйл хийхэд, шаардлагатай арга хэмжээ авах нь байх.
Гэвч бүтээсэн зүйлээ хоёрхон сарын дараа буулгана гэдэг бол маш том үргүй зардал болж байгаа юм.
Ерөөсөө Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө гээч юм огт байхгүй, эсвэл түүнийг дагаж мөрддөггүй гэдэг нь харагдаж байна. Эсвэл хотын гэрэлтүүлэг, авто замуудыг хариуцдаг байгууллагууд тусдаа бие дааж ажилладаг ба нөгөө байгууллагынх нь юу хийсэн, юу хийж буй, юу хийх нь маньд огт падлий алга гэж ханддаг юм болов уу?
Энэ замын засварын дараа шонгуудаа буцаагаад л босгох байлгүй. Яасан их мөнгөтэй хот вэ? Тийм их мөнгөтэй юм бол зураг дээр харагдаж байгаа хогоо цэвэрлэчихээч!

Өдийг хүртэл харанхуй гудамжтай байсан бид хэдхэн сар (зам засаж дуустал) харанхуй чигээрээ байсаар байж чадах л байсан шүү дээ.

2007/08/09

Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Бямбын Ринчин

/Батзоригийн тэмдэглэлээс хуулав./