2008/08/26

Газар хөдөлсөн байна шүү дээ.

Өглөө ажилдаа ирчихээд сууж байтал нэг л сонин юм болсон юм аа. Миний сандал дэнчигнээд байдаг. Гайхасхийгээд л би чичрээд байгаа юм уу ч гэж бодох шиг, газар хөдөлж байгаа юм болов уу гээд ажихад үгүй ч юм шиг юмс хөдлөхгүй байх шиг байсан л даа. Тэгсэн чинь энд, тэнд хүмүүс газар хөдөллөө гэхээр нь л сая учрыг нь ойлголоо шүү. Нөгөө муу хэврэг гээд байдаг шинэ байшингууд нь зүгээр л байгаа даа?

2008/08/19

Монгол улс алтан медалынхаа тоогоор 9-т

Ингэж байвал та итгэх үү?
Энэ бол одоогийн байдлаар бодит тоо шүү!
Медалын тоог нь хүн амд харьцуулахад манайх ийм дээгүүрт жагсаж байна даа. Тэгэхэд хужаа 40, америк 28, орос 32, энэтхэг 46-т жагсжээ. Манайхан цөөхөн ч гэсэн чанартай, чадварлаг хүмүүс буюу 1 монгол хэдэн мянган хужаатай тэнцэж байгаа юм бүү мэд. Бодлого бодохоосоо залхуурав. :) Залхуугүй нэг нь бодоод өгөөрэй.
Үр дүнг та доорх холбоосоос үзнэ үү.
http://www.symworld.com/medals/
Мөн өөр үзүүлэлтээр эрэмбэлж болно шүү. Медалын тоог өдөр, өдөрт нь шинэчлээд явдаг тул хэдэн хоногийн өмнөх мэдээлэл биш шүү!
Дахиад алт авахын төлөө, УУХАЙ!

2008/08/14

Алтан медаль!

Өчигдөр Монгол улс анх удаа алтан медалийг Олимпийн наадмаас авлаа. Түвшинбаяр ба түүний эцэг эхэд баяр хүргэе.
Булганы Сайхан сум гэхээр нь хадам ахад нутгийнх нь хүү түрүүлсэнд, баяр хүргэж зурвас бичсэн чинь өөдөөс ярьж байна аа. Тэгсэн, манай эхнэр Түвшинбаяртай бүлэнцэр болоод явчихдаг байгаа. :) За тэр ч яахав. Угаасаа мэддэггүй л байсан юм чинь.
Манайхан үүнийг далимдуулж дэндүү архидаж байна шүү. Н. Энхбаяр, С. Баяр, Ц. Элбэгдорж нар болимоор юм. Шал согтуу гурван баагий хөтлөлцөн талбай дээр гарч ирээд үг хэлээд байгаа юм. Тэр Баярын согтсоныг ээ. Онигоо, онигоо. Уначихгүйн тулд хөтлөлцөж явсныг манайхан сайхан залруулж, эвтэй байна гээд байгаа юм аа. Тэгэхдээ Элбэгээ гайгүй харагдаж байна лээ. Түвшинбаяр маань сайхан үлгэр болж цаашдын боксчид болон бусад маань алт авах байх аа гэж найдаж байна. Хурай! Хурай! Хурай!
Мөн булган сүүл дагуулсан Гүндэгмаадаа маш их талархах хэрэгтэй. Энэ хүн нөлөөлсөн гэдгийг ч Түвшинбаяр хэлсэн. Тиймд мөнгөн медаль авсан ч Гүндэгмаадаа хөдөлмөрийн баатар өгөөсэй. Олон ч жил олимпод оролцлоо шүү дээ.
Өчигдөр орой чинь баячууд биенээсээ өрсөөд л том, том бэлэг өгөөд байсан. Дараа нь биш өмнө нь өгчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Бэлтгэл сайн хийхэд нь бас мөнгө төгрөгний асуудал гардаг л юм шиг байна лээ шүү дээ. Эд материал, байр сууц гээд л... Хэрэв сайн бэлтгэгдсэн бол бүх тамирчид маань ч алт авахыг үгүй гэхгүй. Илүү олон ч тамирчин олимпийн эрх авна биз дээ. Олон тамирчин оролцох тусам амжилт олох магадлал өндөрсөх юм. Тэгээд ч Гүндэгмаагийн буу, сумыг Мөнхбаяр германаас хумслан байж хангасан гэж байна лээ шүү дээ. За ингээд архиа бага, ууж айргаа тааваараа ууцгаая.

"Түвшинбаяртаа болон нийт монголчууддаа баяр хүргэе. Түүнийг эх орондоо ирэх өдөр нэг ч хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж хүндэтгэл үзүүлцгээе. Урд нь ийм төрлийн хүндэтгэл нэг ч байгаагүй бөгөөд тэр ийм хүндэтгэл авах эрхтэй хүн. Цааш нь дамжуулна уу." Бичиж байхад энэ зурвас ирэхээр нь хуулаад, тавьчихлаа.

2008/08/10

2008/08/08

OpenOffice.org Монгол хэл дээр албан ёсоор төрлөө.

Өнөөдөр Нээлттэй Монгол 2008 чуулган болж, би оролцов.
Нойр хоолоо хагаслан байж энэхүү хувилбарыг гаргасан Нээлттэй монгол багийнхандаа баяр хүргэе.
Сурталчилгаа тааруу байсан уу, сонирхол татсангүй юу, хөдөө явчихсан уу яав, хүмүүс санаснаас бага оролцлоо. Гэхдээ ирсэн хүмүүс бүгд нэг л бодолтой буцацгаасан гэж бодож байна. Тэр юу вэ? гэхээр "Хуулиа дээдэлье". Одоо л нээлттэй эхийн талаар шургуу ярих цаг нь нэгэнт болжээ. Учир нь Микрософт эцсийн байдлаар ороод ирвэл маш их мөнгө тийшээ урсана шүү дээ. Зохион байгуулагчдын нэг Ж. Тамирын ярьснаар Микрософт нь манай төрийн байгууллагуудын нэг компьютер дээр виндовс, офис хоёроо нийлүүлээд хоёр зуун тавин долларт суулгана гэсэн. Төрийн байгууллагуудын компьютерийн тоо гучин мянга орчим байдаг сурагтай. 30,000PC*250$=7,500,000$=8,652,375,000₮. Аймар их мөнгө байгаа биз!? Харин үүнийхээ оронд энэ их мөнгөнийхөө жаахан л хэсгээр нь нээлттэй эхийг дэмжээд өгвөл маш их зардал хэмнэнэ шүү дээ. Хэдий эдгээр залуучууд маань сонирхлын дагуу, эх хэл болон өөрийн орноо хайрлах үүднээс хийж байгаа ч маш их урам болно гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд хэрэв ингэвэл би идэвхтэй оролцоно. :)

Ингээд орчуулгын төгсгөлийн хэсэгт нь хальт шалгалт хийсэн хүний хувьд ч, Хуулиа дээдэлж, Эх хэл дээрээ програмыг ашиглаж, нэгнийгээ дэмжиж байгаагийнхаа хувьд ч, танд ч бас надтай адил ОпенОпис.орг Монгол хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.
Байгууллагууд ч идэвх, санаачлага гаргана гэж найдаж байна. Миний өмнө өгүүлсэн байгууллагаас гадна Хаан банк дөрвөн зуун ширхэг компьютертээ ОпенОпис.орг-ийг суулгаад, ашиглаад эхэлчихсэн гэсэн шүү.

Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

2008/08/04

Хожил манайх

Хааяа ажлынхаа хажуугаар жижиг тоглоомууд тоглодог юм.
Өнөөдөр Hearts тоглоод их гоё хожив: