2008/10/14

Windows-оос Linux рүү шилжсээр...

Манай байгууллага Оракль бүхий өгөгдлийн сангийн хоёр сервэрээ Windows 2003 server-ээс RHEL (Redhat Enterprise Linux) рүү шилжүүлээд үр дүн маш сайтай байгаа шүү. Windows-той байхад бараг өдөр бүр "restart" хийж гацаанаас салдаг байсан бол одоо байнгын ажиллагаатайгаар хэдэн ч сар болохоор болсон буюу хааяа юм суулгах гэх мэт шаардлагаар л унтрааж, асааж байгаа. Магадгүй Windows дээр тохируулж чадахгүй ч байсан байж магадгүй л дээ. Мөн яг одоо нэг ширхэг сервэрийг Application server (HTTP) байдлаар ашиглахаар RHEL суулгаад туршаад, юм хийгээд байж байна. Яагаад RHEL вэ гэж үү? Ердөө л Oracle-ийн certified үйлдлийн системийн нэг нь болохоор тэр.
Бас нэг ширхэг Sun Solaris (үйлдлийн систем нь ч, оракль нь ч, техник нь ч эртний эд байгаа юм) бүхий өгөгдлийн сангийн сервэрийг RHEL болгох гээд програмаа шинэчилж байна.
Цаашид Windows-аас Linux рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа сервэрүүд бол FTP болон dial-up-ын сервэрүүд байгаа. Энэ хоёр дээр Ubuntu суулгая гэж бодож байгаа ч бүгдийг нь адил систем болговол амар байх гэсэн асуудал гараад байгаа л даа. Аа бас File server гэж нэг юм бий. Түүнийг бодохоос ч залхуу хүрмээр үнэн эмх замбараагүй эд. Тийм болохоор тэр нь хэвээрээ байж л байг. :)
Саяхан Kaspersky-ийн 200ш клиентийн лиценз худалдаж авав. Ирэх жил бас төдий хэмжээний зардлыг вирусын эсрэг програмд зарцуулах байх даа. Үүнээс улбаалаад манай дарга ажилчдын компьютер дээр линүкс суулгасан нь ашигтай юм байна гэсэн санааг дэвшүүлж байсан. Хэрэв шилжүүлэх бол онцгой програм ашигладаг нөхдийнхийг үлдээгээд бусдыг нь шилжүүлчихэд болохоор байгаа л даа. Учир нь манай дотоодын програм Вэб хандалттай болчих юм.

2008/10/09

Монголын сайтууд AdSense-д

Манай сайтууд сүүлийн үед Google-ийн AdSense-д сурталчилгаагаа оруулдаг болжээ.
Жишээлбэл:






Ач холбогдол өгч байгаа нь энэ биз ээ.

Хэрэв Windows Монгол бичгээр бол:

Монголынхоо ханын цаасыг татаад аваарай.

National Geographic дээр их гоё зураг байж байх юм:
http://science.nationalgeographic.com/science/wallpaper/mongolian-steppe.html

2008/10/01

Одоо үеийн цалингийн систем

Нэг иймэрхүү томъёолол оруулбал яаж байна.
{1л АИ92 бинзений үнэ} * {Таны үнэлгээ} = {Таны цалин} гэж...
Хэрэв танын үнэлгээ 250 ба АИ92 бинзений 1л-ийн үнэ 1230₮ байх үед таны цалин:
1230₮ * 250 = 307500₮
Харин өнөөдрийн хувьд:
1655₮ * 250 = 413750₮ болох юм байна.

Хөдөлмөрийн хөлсний доод ханш 110000₮ ба энэ нь бинзен 1230₮ байх үед гэвэл, хөдөлмөрийн хөлсний доод үнэлгээ 89,5 болж байна. Тиймээс өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол 148122.5₮ байх ёстой ажээ.

Тэгэхдээ яг хэрэгжүүлэх гэвэл ингэж шууд хамааруулж болохгүй л дээ. Арай өөр тооцоолол явах нь мэдээж юм.

Ингэвэл хачин юм болно доо. Ха ха.