2008/11/18

Ориг юм ориг л байдаг юм байна гэдэг шиг...

Өнөөдөр Cisco-ийн курс хичээл оллоо . Интернэт хөтөч дээр ажилладаг юм.
Тэгсэн чинь Flash нь ердөө болдоггүй шүү. Flash дээр хийгдсэн юмных нь товчнууд нь ажиллахгүй, мөн маш жижиг гараад байлаа л даа. Сонин юм аа. Өчигдөр л өөр компьютер дээр ажиллаж байсан юм даа гээд гайхав. Нээрэн тэр компьютер интернэтэд холбогдоогүй байсан болохоор Flash player-ийг flash дискээр аваачиж суулгаснаа санав. Ингээд л асуудал шийдэгдэв. Та бүхэн Firefox-ийн flash player нэмэгдлийг автоматаар, өөрөөр нь татаж суулгалгүй, Adobe-ийн сайтаас нь татаад, гараар суулгачихад гэмгүй л юм байна лээ.
56К модемоор хоёрхон минут татаад, суулгахад хэдхэн л секунд болно, үнэгүй.
http://get.adobe.com/flashplayer/

Энэ Касперскы бас дэндүү шалгалт хийх юм аа. "Firefox" гэдэг програм "Таны интернэт хөтчийг удирдах гээд байна" гэх маягийн анхааруулга өгөөд, хэрхэхийг асуугаад байх юм. Уул нь Firefox өөрийгөө удирдаад юу хийх ээ мэдэж байгаа байлгүй дээ.

2008/11/16

Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Баяр сайд тэргүүтэн Атрын 3 гээчийг эхлүүлэв. Хүү багатай зээлүүд олгогдов. Шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд, технологи орж ирэв. Тариалан эрхлэгчид идэвхтэй оролцов. Зурагтын риаалитий шоуу ч хийгдэв. Хур бороо элбэгтэй, өгөөжтэй зун байлаа. Үр дүн нь амжилттай сайн гарав. Ургац арвин авав. Баяр хүргэе ээ!!!
Гэвч битгий горьд, баярлах болоогүй байна... Юууу? Яаввв? Ийввв?
Ургуулаад, хураасан буудай нь борлогдохгүй байна гэнэ ээ. Засгийн газар зуун мянган тонныг л авна. Нөгөө гурилын үйлдвэрүүд, спиртийн үйлдвэрүүд нь аваад ханачихсан юм байх даа.
Борлогдохгүй байгаагаа яах вэ? Ирэх жилийн тариалалтад үр болгож нөөцлөх үү? Бэлэн мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Заавал борлуулна даа. Эсвэл гадаад руу експортлох уу? Ааая? Дотоодын хэрэгцээгээ хангаад гадаад руу гаргана, айн.

Дотооддоо тариа тарих ёстой гэж Баяр айлдав
Дараа нь яах аа шийдээгүй бол битгий тэнэгт.
гэх юм уу, хаашаа юм бэ?