2009/02/18

Цонхууд ИксПи-д зориулсан Үбүнтү-ийн загвар

Мөнхбаатарын хүсэлтийг бичлэг болгоод оруулж байна.
Үбүнтүгийн шүтэн бишрэгч боловч Цонхууд дээр ажиллах шаардлага гардаг бол
үүнийг сонирхоод татаад суулгаж үзээрэй.

Миний блог танд 24 цагаар үйлчилнэ.

Цагаан сар болох гээд Улаабаатар хот битүү түгжрээ. Хүрлээгийн хэлснээр л болоод байх шиг.
Нарантуул зах нь байг гэхэд дулаахан дэлгүүр, захууд 24 цагаар ажиллачихвал би шөнө нь гүйгээд юм аа цуглуулчихна аа.

2009/02/17

Шашинт төр

Энэ хоёр ерөөсөө салахгүй юм аа.
- Энд тэнд хайрхан савдаг тахина. Төрийн тахилга юм болохоор ерөнхийлөгч байх нь зүй. Тэгээд л лам нар ном уншиж байгаа харагдах юм. Уул шугамандаа үүнийг бөөгийн ёсоор хийдэг байсан юм шүү дээ. Тэр үед бөөгийн шашин шүтдэг байсан ба төр нь бөө шүтдэг байсан гэсэн үг.
- Цагаан сарын шинийн нэгэн. Монголын Бурхан Шашинтны Төвд шинийн нэгний ном хурдаг гэж байгаа. Тэнд төрийн гурван өндөрлөг очсон байгаа харагддаг. Уул шугамандаа цагаан сарыг шарын шашин орж ирэхээс өмнө хийдэг л байсан юм шүү дээ.
За тэгтэл христ эсвэл лалын шашинтан манай улсын тэргүүнээр сонгогдсон байг. Тэр хүн маань овоо тахихдаа өөрийн шашнаа дагуулж очих, шинийн нэгэнд өөрийн шашны тэргүүн дээрээ очиж байвал яах вэ? Ихэнх монголчууд маань дургүйцэх юм байгаа биз дээ.

Миний бичсэнтэй санал нийлэхгүй, эсвэл ойлгомжгүй зүйл бичсэн бол өршөөж үзээрэй.

2009/02/16

Хулхидуулах вий? Болгоомжтой!

Интернэтээс хайлт хийхэд, үр дүнд гарч ирсэн нэг вэб сайт учиргүй вирус энэ тэр шалгаад баахан юм оллоо болоод явчихав аа.
Хэрэв Internet Explorer ашиглаж байгаад ийм юмтай учирвал гэнэдэж магадгүй шүү.

Та Windows XP-ээ хэзээ суулгасан бэ?

Та энэ хэрэгслээр Цонхууд ИксПи-ээ хэзээ суулгасан аа харж болох юм байна.
http://www.systemtools.com/cgi-bin/download.pl?WinInfo Жижигхэн, үнэгүй.

Миний ажлынх:Бараг хоёр жил болох гэж байгаа юм байна шүү дээ. Анх компьютертэй болохдоо Win98 ашигладаг байлаа. Тэгэхэд бөөн сонирхол бараг долоо хоног бүр дахиж суулгадаг байв. Дараа нь Me, 2000, тэгээд XP. Одоо бол хэрэглэж сурсан юм байх даа, суулгаад удчихсан байна шүү. Ойрноос дахиж суулгаж сайхан янзлая гэж бодоод л байгаа. Тэгэхгүй бол програмууд суухгүй, зарим нь ажиллах гэж их уддаг болсон байгаа. Нэг мөсөн гүрийгээд бүтэн хоёр жил болгодог ч юм уу? Энэ хугацаанд хичнээн ч програм суулгаж, буцаав даа. Буцаагаагүй ч зөндөө програм байна. Заримыг нь ашигладаг эсэх ээ ч би өөрөө мэдэхгүй шахам болжээ.

2009/02/15

Таны дараагийн аяллын хавсралт зорилго

Энэ сайт руу ороод харна уу.
http://www.confluence.org/country.php?id=134
GPS-ээр өргөрөг, уртрагийн огтлолцол дээр очсоноо баталгаажуулсан байна.
Надад их сонирхолтой санагдлаа. Аяллынхаа чиглэлээс жаахан хазайгаад, цэг хайж гүйгээд л. Уул хадаар авирах, усанд сэлэх гээд л янз бүрийн адал явдал шүү дээ. Өөр хүмүүсийг бүртгүүлэхээс өмнө та амжаарай. GPS-ийнхээ зургийг авахаа мартуузай. Заавал Монгол гэлтгүй аль ч улсын, аль ч далайн огтлолцол байж болно.

2009/02/13

Куба улс өөрийн Линукс тархацыг гаргажээ.

Нова хэмээн нэрлэсэн линуксийн Куба хувилбарыг гаргажээ.
Энэ нь "технологийн тусгаар" байдлыг хангах зорилготой юм гэнэ.
http://www.reuters.com/article/technologyNews/idUSTRE51A77S20090211

2009/02/10

Хайран утас


Ингэж сорьж байхаар надад өгчихгүй.

2009/02/06

Цагаан сар болох гээд л...

Нэг хэсэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж сурталчлах...
Нөгөө хэсэг нь ерөөсөө л гадаадын бүтээгдэхүүнийг бараг тахин шүтэх янзтай эндээс ч оруулж ирсэн, тэндээс ч авчирсан гэх...
Бүүр арабаас гоо сайхны бараа оруулж ирж байна гэх юм. Тэдний эмэгтэйчүүд чинь хар нинжа болчихсон явж байдаг биз дээ. Гоо сайхандаа анхаардаг л юм байх даа. Хар хөшигний цаана хөөрхөн царай... Хи хи

Дээхэн үед чинь хэвийн боов, ёотонтой өгдөг байсан гэсэн шүү дээ. Манай өвөө хэдэн зуун боов хийдэг ч байсан гэлээ дээ байз, хэд хоногийн л юм болдог байсан гэсэн. Иймэрхүү бэлгийг нийтээрээ ёс болгож Талх Чихэрийн Янзага цайны жигнэмгийг өгчихдөг бол амар аа.

Өгсөн хүн ширэн нүүрлэж, авсан хүн гараад хаалганых нь үүдэнд хаячихдаг хужаа хог, нүүрээ улайлгахгүйг хичээсэн нь байдгаа шавхаж байдаг, орж ирчихээд заавал юм авч байж гарна гэдэг шуналтангууд, мөнгөөр золгож, тэрнийх нь хариуд цаашаа хийсэн Хар Чингис ээ гаргаж ирэх... ээ дээ энэ цагаан сар уу? Энэ мэт зарим хүнд нь хар санагддаг байх даа.

2009/02/02

Kingstone хулхи


Та бүхэн Kingstone-ийн DataTraveler флэш дискийг бүү аваарай. Үнэн хулхи.
Файл зөөгөөд өөр газар очихоор файлын нэр шал өөр болчихно, файлууд алга болно, эсвэл эвдрэлтэй гэх мэт хачин зан гаргаад хүн баллаж байна аа. Зөвхөн надад биш өөр хүмүүст тохиолдоод буй зүйл болохоор бүү эргэлзээрэй. Тэгэхдээ 2 ба түүнээс дээш ГБ хэмжээтэй нь л тэгээд байх шиг байна лээ шүү.