2009/01/25

MNS 5552 : 2005 үндэсний стандарт

Дэлхийн олон улс үндэстний бичиг үсгийг компьютерийн орчинд тэмдэглэх үсэг ба тэмдэгтийн кодчиллын нэгдсэн кодын системийг ЮНИКОД (UNIСODE) консерциум хэмээх олон улсын байгууллага, Олон улсын стандартын байгууллага болон Олон улсын цахилгаан техникийн комиссаас зөвшилцөн боловсруулсан ISO/IEC 10646 (Universal Character Set) стандартыг үндэслэн, 1991 оноос хөгжүүлж ирсэн.
Манайд мөрдөж байсан “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо” ангилалд хамаарах үндэсний стандартууд нь 1 байтын ASCII стандартад үндэслэсэн ба энэ нь Win 1251 /Western Europian/ кодын хуудсанд хамаардаг тул Юникодын 2 бит тэмдэгт рүү 00ХХ кодоор хөрвүүлдэг бөгөөд кирилл тэмдэгтүүд нь 04ХХ кодтой тул Монгол кирилл үсгийн оронд үл таних тэмдэгтүүд тавигдах тохиолдол байдаг. Иймд кирилл үсгийн кодын асуудал сүүлийн арав орчим жилийн хугацаанд зөвхөн программ хангамжийн төдийгүй манай орны үндэсний хэл бичгийг компьютерээр боловсруулахад шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болж байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газраас санаачлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн кодыг үндэсний стандартаар батлуулж, мөрдөх санал гаргасан юм.

Иймд Монгол улсын Засгийн газраас Мэдээлэл, холбооны технологийн талаар дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтод стандартчиллын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, тус салбарын үндэсний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлөөс “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо. Кирилл ба монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552 : 2005 үндэсний стандартыг батлаад байна.
Уг стандарт нь Монгол улсын хэмжээнд захиргаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний баримт бичгийг үйлдэх, мэдээллийн сан байгуулахад заавал дагаж мөрдөх кирилл, монгол үсгийн нэгдсэн кодыг тогтоосон бөгөөд түүний хавсралт нь үндсэн латин үсгийн нэгдсэн кодыг агуулж байна.


Батлагдсан MNS 5552 : 2005 үндэсний стандарт нь
1) ISO/IEC 10646-1:1993(E), Universal Multiple-Octet Coded Character Set (UCS);
2) Нэгдсэн кодын стандартын 3.0 хувилбар, Юникод консорциум, 2000; зэрэг норматив техникийн баримт бичгүүдэд бүрэн нийцэж байгаа болно.


Энэ стандартыг мөрдсөнөөр бидэнд өнөөдөр түгээмэл тохиолддог кирилл бичгийн олон янзын кодыг хэрэглэж байгаагаас үүсдэг зөрчилтэй байдлыг шийдвэрлэх юм.

MNS 5552 : 2005 стандартыг төв, орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх нь мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

МОНГОЛ КИРИЛЛ ҮСГИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ НЬ

Өнөөдрийг хүртэл компьютерийн орчинд бид олон төрлийн code page ашиглан хийсэн янз бүрийн гарын драйверийг ашиглан бичдэг байлаа. Энэ нь сүүлдээ мэдээллийн нэгдмэл орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямарч хөрвүүлэлтгүйгээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулж байна. Энэ нь харилцан солилцсон документ маань хэнд ч ойлгомжгүй тэмдэгтүүд, дөрвөлжин дүрс гардгийг хэлээд байгаа юм. Одоо энэ асуудалд цэг тавих цаг нь аль хэдийн болжээ.


Анх 2000 онд нөгөө 2 шоовдор “ө”, “ү” үсэг маань ЮНИКОД (UNIСODE) консерциум хэмээх олон улсын байгууллагаас гаргасан үсэг ба тэмдэгтийн кодчиллын нэгдсэн кодын системд орсноор дэлхийд данстай болсон юм. Үүнээс хойш Windows XP дээр ямар нэг асуудалгүйгээр шинэ, албан ёсны олон улсын стандартын дагуу бичих бүрэн боломж нээгдсэн. Гэвч цөөхөн тооны хэрэглэгчид л уг стандартыг хэрэглэж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд МХХТГ санаачлан уг олон улсын стандартаас латин, кирилл болон уйгаржин монгол үсгийг түүвэрлэн авч үндэсний стандарт болгон батлуулаад байна. Иймд компьютерийн орчинд документ үүсгэн ашигладаг хэн бүхэн юникодыг хэрэглэх нь зүйтэй юм. Энэ нь бидний үсгийн фонд arial, times new roman, courier, courier new зэрэг фонд идэвхтэй байх үед монгол үсгүүд хэвийн дүрслэгдэхийг хэлж буй.
Манай төрийн захиргааны байгууллагууд ихэнхдээ Windows XP бүхий хэрэглэгчид байгаа тул юникодыг хэрэглэхэд ямарч хүндрэлгүй. Гагцхүү урьд arial mon, times new roman mon, courier new mon зэрэг фонд дээр бичсэн документийг хөрвүүлж ашиглах л шаардлага тулгарч байгаа бөгөөд энд монгол текстийн кодчлолыг хөрвүүлэгч “Mongolian Encoding Converter MONUNI” гэсэн нэр бүхий макро байхад л хангалттай. Энэ нь Microsoft Office-ийн нэмэлт комманд хэлбэрээр ажилладаг. Энэхүү хөрвүүлэгч нь 8 битийн MNS 4329, MNS 4330 стандартын кодчлолтой текстийг 16 битийн юникод кодчилол руу хөрвүүлнэ. Уг хөрвүүлэгчийг ашиглан бүх төрлийн текст, MS Office-ийн файлууд, html, rtf, мэдээллийн сангийн гэх мэт файлуудыг юникод руу шилжүүлэх бүрэн боломжтой.

Н. Баасандорж

2009/01/20

Вирусын эсрэг аль ч програм 100% хамгаалалттай биш!

Манай байгууллага Kaspersky худалдаж авсан талаар өмнө өгүүлж байсан. Гэвч ажлынхны цөөнгүй компьютерүүд вирустэж цэвэрлэгээ хийлгэсэн. Өмнө нь интернэтээр хамаагүй тэнэдэггүй, flash диск шургуулдаггүй байсан юм. Тэдгээр хүмүүс маань хамгийн найдвартай Kaspersky-г суулгасан гэсэн ойлголт аваад, гэнэ алдаж болгоомжгүй хандсан юм шиг байгаа юм.
Та доорх холбоосуудаас вирусын эсрэг програмуудын онцлогийг харна уу.
http://xtreview.com/addcomment-id-4349-view-Antivirus-2008-chart.html
http://www.virusbtn.com/news/2008/09_02

2009/01/19

Монгол хэл маань баялаг муутай.

Хэд хоногийн өмнө нэгэн ФМ сонслоо л доо. Хөтлөгч нь гэх залуу учиргүй англи хэлтэй юм байх. Гурван өгүүлбэр хэлэхийн тулд зургаан гадаад үг (тухайн үедээ тэгж тоолсон) хэрэглэчих юм. Би ч гадаад хэлэндээ муу болохоороо зарим үгийг нь мартаж орхиж, тэдгээр үгсээс санаж буйгаа дурдвал: коовер, фаворитт, сийнгэл, альбом зэрэг юм. Энэ мэтчилэн сэглэж ярьдаг хүнтэй олон л тааралдах юм. Уг нь тэдгээр үгсийг монголоороо хэлж яагаад болдоггүй юм бол? Ядаж, монголоор хэлэхэд, сонсож буй монгол этгээд нь ойлгож чаддаг үгүүдийг гадаадаар хэлээд баймааргүй байна. Дээрх жишээнд бол фаворитт гэдэг үг. "Тэр дуучны хамгийн дуртай дуу нь энэ юм." гээд хэлэх ёстой. Бүр хоёр хүн хоорондоо ярьж байгаа ч биш, хэвлэл, мэдээллийнхэн ийм байх ёсгүй баймаар сан. Тэд нарт хяналт тавьдаг болов уу? эсвэл хөтлөгч, бичигч байхын тулд монгол хэлний шаардлага тавьж эрх олгодог болов уу?
Эсвэл ерөөсөө Б. Ренчин гуай монгол хэл их баялагтай гэж оросын эрдэмтэнтэй маргалдаж дийлж байсан гэдэг нь худлаа байх аа. Монгол хэл баялаг муутай ба гадаад үгийг тэр чигээр нь оруулж хэрэглэх ёстой юм шиг байна.

За за энэ талаар өмнө нь ч бас бичиж л байлаа:
http://ebayaraa.blogspot.com/2007/06/blog-post.html

2009/01/07

Буддист найрагчдын наадам

Болор цом 2008 наадам болоод өндөрлөв. Бавуугийн Лхагвасүрэнгийн Хасар түрүүлэв. Олон найрагчид зөндөө сайхан бүтээлүүдээрээ оролцсон байх. Амарсайхан ахын байнга бичдэг ямааны тухай Бадарч гуай Ямаа бүтээлдээ тусгасан байна лээ.
За, сүүлийн жилүүдэд түрүүлсэн найрагчид Янжилхам бурхан өгдөг болсон. Янжинлхам бурхан нь Бурхан багшийн нэгэн дүр гэдэг. Бурхан багш нь Будда шашных билээ. Тэгэхээр Будда шүтдэггүй хүнд энэ нь үнэ цэнэгүй шагнал болж таарч байна. Эсвэл шашин шүтдэггүй, бусад шашныхан нь оролцдоггүй юм болов уу? Л. Хасар дахиад хоёр удаа түрүүлбэл нийт гурван Янжинлхамтай болно. Ханандаа гурвын гурван Янжинлхам залах уу? Харсан хүмүүс нь ийм ханын цаас байдаг юм байх даа гэж бодох байх даа. Бүр цаашлаад хэнээтвэл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлгийн
14-2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Хүн бүр эрх зүйн этгээд байна.
16-15-т: шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
гэсэн заалтуудыг зөрчсөн гэж байгаа юм. Уг нь хэл, зохиолын хүмүүс чинь үг, хэллэгний аль сайн зохицлыг бодож, буруу зөвийг нь тунгааж байдаг улс юм сан. Бурхныг бүсэлхийнээс доош гаргадаггүй, уруу харуулдаггүй, олон хөдөлгөөд байдаггүй гэх мэт цээрүүд байдаг сан. Ингэж уралдааны бай болоод явах нь зөв үү, буруу юу?

Ерөөсөө би урлагт авьяасгүй хүн, авьяастай болохын тулд яг ийм Янжинлхам бурхан залчихья. Харин та нар намайг Болор цомд түрүүлсэн гэж бодуузай.

Жич: Энэ бол зөвхөн миний бодол. Бибээр Будда шашны талд байдаг хүн. Өөрөөр хэлбэл Будда-г үгүйсгэж бусад шашныг өмөөрөх гэсэнгүй.

2009/01/06

Office 2007-ийн файлыг нээх

Манайхан програм худалдаад авч чадахгүй байж Office 2007 ашигладаг болж.
Компьютер янзлуулна аа, тэгэхдээ заавал Office 2007 суулгуулна гэх. Тэгэхээр нь би асууна аа, Office 2007-ийн давуу тал юу вэ? гэж. Хариулт нь "Харагдах байдал (interface) гоё болсон". Яс юман дээр ихэнхэд нь Wordpad байхад л хангалттай байдаг байхгүй юу.
Байсхийгээд л хэн нэгэн энд, тэндээс, би 2003-тай 2007 дээр хийсэн файлыг яаж нээх вэ? эсвэл би 2007-той 2003-тай компьютерт яаж нээх вэ? гээд л ажлын өрөөнд, утас руу, гэрт, мессенжерт ороод ирнэ. Хариулт нь 2003-аа 2007 болгох, 2007-оосоо хувилбарыг нь бууруулж хадгалах. Хэрэв ийм боломж байхгүй эсвэл 2007-д дургүй бол:
Ийшээ ороод үз, болохоор бол татаад суулга даа. Үүнийг ашиглаад нээж үзэхэд асуудал бараг гарахгүй бололтой. Харин засвар хийгээд хадгалахад зарим зүйл дээр хүндрэл гарч болзошгүй гэсэн шүү.