2010/12/26

Хулсанд түргэн тусламж?

Нэг хулс ингээд үзүүрээсээ шарлачихлаа, яах вэ?

2010/12/13

Өөрөөсөө эхлэе.

За манайх Улаанбаатарын хорт утаанд хувь нэмэрлэгч буюу нүүрс түлэгч "байлаа".
Байсан шүү. Одоо тийм биш.
Аан, тэгэхдээ орон сууцанд орж чадаагүй ээ. Чадал хүрэхгүй юм өө.
Энэ жил цахилгаанаар ажилладаг 3 ширхэг халаагчийг нийт 380 мян орчим төгрөгөөр авсан. Сар гаран хэрэглэж байна. Сая 11 сарынхаа цахилгааны мөнгийг төлөхөд халаагчийн зарцуулж буй хэрэглээ 32000 төгрөг орчим байлаа. За 35000 байг.
11, 12, 1, 2, 3 гээд бүтэн 5 сар ашиглахад 175000 төгрөг болохоор байна. Энэ чинь юу вэ? Манай өмнө нь хэрэглэж байсан нүүрсний зардал байна шүү дээ. Модыг оролцуулбал хямд ч болж байх шиг.
Ингээд айл бүр цахилгаан халаагч хэрэглэвэл утаа багасна даа. Төр засгийг хүлээх хэрэггүйгээр.
Өөрт мэдрэгдсэн бодит байдлыг бичвэл ийм байна.
Давуу тал:
- Өглөө босоход чинь гэр чинь дулаахан байна. Эсвэл үүрээр эрт босож гал түлэх хэрэггүй.
- Эзэнгүй байж байгаад гэртээ ирэхэд чинь дулаахан байна. /Бага дээр нь тавиад явчихдаг/
- Утаа, тортог болохгүй.
- Угаар үнэртэхгүй.
- Хувцас, гар чинь хөө тортог болохгүй.
- Хүйтнээр гарч мод хагалахгүй, нүүрсэнд гарахгүй.

Сул тал:
- Цахилгаан тасрахад л хэрэггүй эд болж байгаа юм даа. Хэ хэ. Тэгэхдээ мэдээж энэ бол байнгын биш. Манайх, нөөцөнд гээд мод бэлдчихсэн байгаа.
- Эхлэн суурилуулалтын зардал өндөр. Уг нь анх байшин барихдаа төсөвлөчихбөл амар байсан юм байна лээ. Суурьлуулахад ч гэсэн. Яваандаа ч ашгаа өгнө шүү дээ.
- Танай оромж дулаан алдагдал маш бага байх хэрэгтэй. Гал түлдэг байлаа ч үүнийг маш сайн анхаар. Бас л бариагүй байхдаа сайн бодолцох хэрэгтэй.
- Цахилгааны чанар сайн байх. Хэлбэлзэл унадаггүй байх нь бас их чухал гэсэн. Хэрэв муу бол халаагч чинь бүрэн чадлаараа ажиллаж чадахгүйн дээр маш их цахилгаан зарцуулна. Ашиггүй тал руугаа орж байгаа юм уу даа. Улаанбаатарын захын гэр хорооллууд ийм байдаг байх. г.м.

За тэгээд аюулгүйн дүрэм, журмыг нь ч анхаараад явбал гайгүй дээ.
Дээрээс нь машиндаа бас цахилгаан халаагч тавих гэсэн боловч амжсангүй ээ.

Нэг шөнө дулаан хоновол мянган лан алт. гэж

Хажуу айлыхан манайхаас утаа гарахгүй болохоор эзэнгүй байгаа байх гэж боддог байх даа.