2012/08/16

Компьютрийн шинжлэх ухаанд суралцагчдад зориулсан үнэгүй онлайн сайт

Khan академиас саяхан шинэ хөтөлбөр гаргасан байна.  Энэ нь компьютрийн шинжлэх ухаанд сургах зорилготойгоор график дүрслэл, дуут тайлбар, өнгөт зургуудаас бүрдсэн аж.
Мөн програмчлалын мэдлэггүй хүн бүрт буюу бүх насны хүн, бага насны хүүхдүүд болон програмчлалыг эхлэн суралцагч нарт зориулсан байна.

Энэхүү хөтөлбөр нь програмчлалын үндсээс эхлэх бөгөөд хувьсагч, логик үйлдэл гэх мэт нь юу вэ? гэдгээс эхэлжээ.  Цаашлаад хичээлийн агуулга нь энгийнээс эхлээд ахисан түвшин хүртэл байгаа юм байна.  Ахисан түвшний хичээл нь их сургуулийн түвшингийх бөгөөд маш шинэлэг сургалтын хөтөлбөр болжээ.

Хан академи нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүмүүст зориулан үнэгүй, онлайн, интерактив сургалтын орчин бүрдүүлэх байгуулах зорилготойгоор үүсгэн байгуулагджээ.  Одоогоор 3300-аас давсан видео агуулгатай ба математик, түүх, эрүүл мэнд, санхүү, физик, хими, биологи, эдийн засаг болон шинээр нэмэгдсэн компьютрийн шинжлэх ухаан гэсэн төрлүүдийг хамардаг юм байна.

Илүү дэлгэрэнгүйг:
http://ejohn.org/blog/introducing-khan-cs/

Хөтөлбөрийн хаяг:
http://www.khanacademy.org/cs

Ерөнхий сургалтын орчин:
http://www.khanacademy.org

2012/05/07

Андройдод зориулсан Монгол гарын хөтлүүр

Андройд ҮС-д зориулж Монгол гарын хөтлүүрийг хийлээ.  Өмнө хийгдсэн бусад хөтлүүрүүдийг ашиглахад, миний хувьд арай л шаардлага хангахгүй байсан тул өөрийн шаардлагад тулгуурлаж хийв.
 Дээд мөрний товчнууд дээр удаан дарж, тоо гаргадаг.
Крилл үсгүүдийг тус бүр нэг товч дээр байрлуулсан. Харин "Щ" үсгийг ор хассан болно.  Монгол үгэнд оролцдоггүй юм чинь хасахад зүгээр биз дээ?
 Монгол улсын мөнгөний тэмдэг "₮"-г багтаасан.
"№" тэмдгийг багтаасан.  Бас зүрх, од тэмдэгтүүд байгаа. ;)

Монгол гарын хөтлүүр: Татаж авах  /Хөгжүүлэгч Ай Ар Эс ХХК

/Одоохондоо Play store дээр тавьж амжаагүй байна./

2012/04/07

"Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа

"Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа 2012 оны 4 дүгээр сарын 20, 21, 22 ны өдрүүдийн 10.00-19.00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв дээр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүсийн анхааралд
Цэцгүүдэд тавих шалгуур:
1. Өвчтөн хортонд нэрвэгдээгүй сунаагүй буруу гажуу биш, эрүүл зөв ургалттай байх
2. Олон тоогоор ирэх магадлалтай нэг төрлийн цэцгүүдийн тоонд хязгаар тавих \халганай, сүлжгэнэ, зузаахай, шимтэглээ, бальзамин гэхчилэн түгээмэл байдаг нэг төрлийн цэцгийг 3 аас илүүгүйг хүлээж авах\
3. Жижиг үрсэлгээ хүлээж авахгүй.
4. Цэцгийн савнууд цэвэрхэн байх, цэцэг бүр тосгуур тавагтай байх
5. Цэцгүүдийг 4 дүгээр сарын 19 -ний өдөр хүлээн авч дууссан байна. Энэ хугацаанд өгч амжаагүй бол 4 дүгээр сарын 21 -ний өдрийн үдээс хойш хүлээж авах.
6. Худалдах цэцгүүдээс авах шимтгэл 20 хувь байх болно.
Түүнчлэн цэцэг ургамалтай холбоотой бараа бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.
Лавлах утас: 99 81 88 21, 95 03 07 47, 99 06 80 49

"Увдист цэцэгсийн ертөнц" ТББ
"Увдист цэцэгсийн ертөнц" клуб

2012/03/27

Android апп таны Windows дээр

http://www.bluestacks.com/
ийм програм гарчээ.