2013/01/13

Төрийн соёмбо стандартын дагуу

Соёмбо хэрэглэх хэрэг болоод интернэтээс соёмбо хайлаа.  Олдсон зүйлүүд нь нэг л худлаа харагдаад, хоорондоо хэмжээ, өнгө зэргээрээ өөр болчихоод байв.  Тэгэхээр нь ямар нэг стандарт байх ёстой гээд хайлаа л даа. Хайж байгаад Төрийн далбааны 6262:2011 гэсэн стандарт олов.  Уг стандартын дагуу өөрөө зурсныгаа татаж авахаар оруулж байна.
Татаж авах /PSD/

Жич: Манай төрийн зарим вэб сайтууд толгой хэсэгтээ соёмбыг ашигласан байгаа нь стандартаас зөрүүтэй байна лээ шүү.  Нэрийг нь дурдаад хэрэггүй биз. Тэгээд ч бүх вэб сайтыг шалгаагүй.
Мөн 6262 стандартын бичиг баримт маань өөрөө алдаатай байна лээ.  Стандартыг тодорхойлсон бичиг баримт нь өөрөө алдаатай гэхээр яах ёстой юм бол?  Ийм л байх ёстой байх гээд зурснаа нуухгүй ээ.

2012/08/16

Компьютрийн шинжлэх ухаанд суралцагчдад зориулсан үнэгүй онлайн сайт

Khan академиас саяхан шинэ хөтөлбөр гаргасан байна.  Энэ нь компьютрийн шинжлэх ухаанд сургах зорилготойгоор график дүрслэл, дуут тайлбар, өнгөт зургуудаас бүрдсэн аж.
Мөн програмчлалын мэдлэггүй хүн бүрт буюу бүх насны хүн, бага насны хүүхдүүд болон програмчлалыг эхлэн суралцагч нарт зориулсан байна.

Энэхүү хөтөлбөр нь програмчлалын үндсээс эхлэх бөгөөд хувьсагч, логик үйлдэл гэх мэт нь юу вэ? гэдгээс эхэлжээ.  Цаашлаад хичээлийн агуулга нь энгийнээс эхлээд ахисан түвшин хүртэл байгаа юм байна.  Ахисан түвшний хичээл нь их сургуулийн түвшингийх бөгөөд маш шинэлэг сургалтын хөтөлбөр болжээ.

Хан академи нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүмүүст зориулан үнэгүй, онлайн, интерактив сургалтын орчин бүрдүүлэх байгуулах зорилготойгоор үүсгэн байгуулагджээ.  Одоогоор 3300-аас давсан видео агуулгатай ба математик, түүх, эрүүл мэнд, санхүү, физик, хими, биологи, эдийн засаг болон шинээр нэмэгдсэн компьютрийн шинжлэх ухаан гэсэн төрлүүдийг хамардаг юм байна.

Илүү дэлгэрэнгүйг:
http://ejohn.org/blog/introducing-khan-cs/

Хөтөлбөрийн хаяг:
http://www.khanacademy.org/cs

Ерөнхий сургалтын орчин:
http://www.khanacademy.org

2012/05/07

Андройдод зориулсан Монгол гарын хөтлүүр

Андройд ҮС-д зориулж Монгол гарын хөтлүүрийг хийлээ.  Өмнө хийгдсэн бусад хөтлүүрүүдийг ашиглахад, миний хувьд арай л шаардлага хангахгүй байсан тул өөрийн шаардлагад тулгуурлаж хийв.
 Дээд мөрний товчнууд дээр удаан дарж, тоо гаргадаг.
Крилл үсгүүдийг тус бүр нэг товч дээр байрлуулсан. Харин "Щ" үсгийг ор хассан болно.  Монгол үгэнд оролцдоггүй юм чинь хасахад зүгээр биз дээ?
 Монгол улсын мөнгөний тэмдэг "₮"-г багтаасан.
"№" тэмдгийг багтаасан.  Бас зүрх, од тэмдэгтүүд байгаа. ;)

Монгол гарын хөтлүүр: Татаж авах  /Хөгжүүлэгч Ай Ар Эс ХХК

/Одоохондоо Play store дээр тавьж амжаагүй байна./

2012/04/07

"Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа

"Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа 2012 оны 4 дүгээр сарын 20, 21, 22 ны өдрүүдийн 10.00-19.00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв дээр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүсийн анхааралд
Цэцгүүдэд тавих шалгуур:
1. Өвчтөн хортонд нэрвэгдээгүй сунаагүй буруу гажуу биш, эрүүл зөв ургалттай байх
2. Олон тоогоор ирэх магадлалтай нэг төрлийн цэцгүүдийн тоонд хязгаар тавих \халганай, сүлжгэнэ, зузаахай, шимтэглээ, бальзамин гэхчилэн түгээмэл байдаг нэг төрлийн цэцгийг 3 аас илүүгүйг хүлээж авах\
3. Жижиг үрсэлгээ хүлээж авахгүй.
4. Цэцгийн савнууд цэвэрхэн байх, цэцэг бүр тосгуур тавагтай байх
5. Цэцгүүдийг 4 дүгээр сарын 19 -ний өдөр хүлээн авч дууссан байна. Энэ хугацаанд өгч амжаагүй бол 4 дүгээр сарын 21 -ний өдрийн үдээс хойш хүлээж авах.
6. Худалдах цэцгүүдээс авах шимтгэл 20 хувь байх болно.
Түүнчлэн цэцэг ургамалтай холбоотой бараа бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.
Лавлах утас: 99 81 88 21, 95 03 07 47, 99 06 80 49

"Увдист цэцэгсийн ертөнц" ТББ
"Увдист цэцэгсийн ертөнц" клуб

2012/03/27

Android апп таны Windows дээр

http://www.bluestacks.com/
ийм програм гарчээ.

2011/06/09

Жон Смит гэж хэн бэ?

Гүүглийн Андройд Хөгжүүлэлтийн видео үзэж байтал нөгөө л Жон Смит (John Smith) явж байна. Та ч бас хаа нэгтээ харсан байлгүй.
Сонирхол хөдлөөд, ер нь энэ хэн юм бэ?
Энэ бол зүгээр л нэр юм гэнэ ээ. Англиар ярьдаг улсуудын хамгийн түгээмэл нэр нь John Smith юм. Америк улсын хамгийн түгээмэл эхний нэр нь Жон, хамгийн түгээмэл сүүлийн нэр нь Смит юм байх.
Манайхаар Юндэн, оросыхоор Иван юм уу даа.

2010/12/26

Хулсанд түргэн тусламж?

Нэг хулс ингээд үзүүрээсээ шарлачихлаа, яах вэ?

2010/12/13

Өөрөөсөө эхлэе.

За манайх Улаанбаатарын хорт утаанд хувь нэмэрлэгч буюу нүүрс түлэгч "байлаа".
Байсан шүү. Одоо тийм биш.
Аан, тэгэхдээ орон сууцанд орж чадаагүй ээ. Чадал хүрэхгүй юм өө.
Энэ жил цахилгаанаар ажилладаг 3 ширхэг халаагчийг нийт 380 мян орчим төгрөгөөр авсан. Сар гаран хэрэглэж байна. Сая 11 сарынхаа цахилгааны мөнгийг төлөхөд халаагчийн зарцуулж буй хэрэглээ 32000 төгрөг орчим байлаа. За 35000 байг.
11, 12, 1, 2, 3 гээд бүтэн 5 сар ашиглахад 175000 төгрөг болохоор байна. Энэ чинь юу вэ? Манай өмнө нь хэрэглэж байсан нүүрсний зардал байна шүү дээ. Модыг оролцуулбал хямд ч болж байх шиг.
Ингээд айл бүр цахилгаан халаагч хэрэглэвэл утаа багасна даа. Төр засгийг хүлээх хэрэггүйгээр.
Өөрт мэдрэгдсэн бодит байдлыг бичвэл ийм байна.
Давуу тал:
- Өглөө босоход чинь гэр чинь дулаахан байна. Эсвэл үүрээр эрт босож гал түлэх хэрэггүй.
- Эзэнгүй байж байгаад гэртээ ирэхэд чинь дулаахан байна. /Бага дээр нь тавиад явчихдаг/
- Утаа, тортог болохгүй.
- Угаар үнэртэхгүй.
- Хувцас, гар чинь хөө тортог болохгүй.
- Хүйтнээр гарч мод хагалахгүй, нүүрсэнд гарахгүй.

Сул тал:
- Цахилгаан тасрахад л хэрэггүй эд болж байгаа юм даа. Хэ хэ. Тэгэхдээ мэдээж энэ бол байнгын биш. Манайх, нөөцөнд гээд мод бэлдчихсэн байгаа.
- Эхлэн суурилуулалтын зардал өндөр. Уг нь анх байшин барихдаа төсөвлөчихбөл амар байсан юм байна лээ. Суурьлуулахад ч гэсэн. Яваандаа ч ашгаа өгнө шүү дээ.
- Танай оромж дулаан алдагдал маш бага байх хэрэгтэй. Гал түлдэг байлаа ч үүнийг маш сайн анхаар. Бас л бариагүй байхдаа сайн бодолцох хэрэгтэй.
- Цахилгааны чанар сайн байх. Хэлбэлзэл унадаггүй байх нь бас их чухал гэсэн. Хэрэв муу бол халаагч чинь бүрэн чадлаараа ажиллаж чадахгүйн дээр маш их цахилгаан зарцуулна. Ашиггүй тал руугаа орж байгаа юм уу даа. Улаанбаатарын захын гэр хорооллууд ийм байдаг байх. г.м.

За тэгээд аюулгүйн дүрэм, журмыг нь ч анхаараад явбал гайгүй дээ.
Дээрээс нь машиндаа бас цахилгаан халаагч тавих гэсэн боловч амжсангүй ээ.

Нэг шөнө дулаан хоновол мянган лан алт. гэж

Хажуу айлыхан манайхаас утаа гарахгүй болохоор эзэнгүй байгаа байх гэж боддог байх даа.

2010/11/11

Худлаа сайт

Вэб сайт гээч юмыг нэг үүсгээд л мартах нь одоо ч хэвээр байсаар байх юм. Өнөөдөр Голомт банкнаас үйлчилгээ авахын тулд, эхлээд сайтнаас нь шаардлагатай мэдээлэл авав. Тэр мэдээллийн дагуу бэлдэж очив. Гэвч газар дээрээ шал өөр байлаа.
Өнөөдөр хүсэлтээ өгөөд, маргааш хэрэгжүүлж эхлэх байсан үйлчилгээ бүтсэнгүй. Хоёр удаа эргэж буцсаар байтал ажлын цаг нь дуусаа. Маргааш хүсэлтээ өгөхөөр болж хугацаа алдчихлаа. Ядаж байхад маргааш баасан гариг таарч, тухайн өдөртөө багтах эсэх нь эргэлзээтэй болов оо гэж...

Монголын томоохон, өндөр хариуцлагатай гэж миний үздэг байгууллага интернэтийг мэйл бичиж, мессенжердэх төдий зүйл гэж хүлээн авдаг бололтой.

Бухимдахгүй байх арга алга. Сайтаа үхмэл байдалтай битгий байлгаач.

2010/07/26

Дүрэм мэдэхгүй жолооч их байна.

Эх нялхсын баруун хойд уулзвар дээр гол зам чиглэлээ өөрчилсөн байдаг юм.

http://www.traffic-institute.mn/c_rule/c-01/c-01-03/mon/c-01-03m-12.html дүрмээр бол /12.11/ "Б" талаас ирж байгаа машин хамгийн эхэнд, дараа нь "А" талаас ирж байгаа машин тус тус уулзварт нэвтрэх ёстой. Үүнийг А, Б алинаас нь ч орж байгаа жолооч нар мэддэггүй. Бүгд л А-г давуу эрхтэй юм шиг боддог. Дүрэм мэддэг жолооч ер нь байна уу? гэмээр.

Өнөөдөр би Б талаас ороод, орохдоо А талаас ирж байгаа машинд дүрмийнхээ дагуу зам тавиагүй. Тэгсэн чинь аксент барьсан тэнэг авгай араас сигналдаад, намайг тэнэг гээд сүйд болж байна аа. Удаан явж байгаад хажуудаа гаргаж ирж байгаад хэрэлдэх гэсэн чинь гүйцэж түрүүлдэггүй шүү. Худлаа л араас баахан тэнэг гээд. Эх нялхсын зүүн талд цаад эгнээгээр түрүүлээд алга болчихсон. Харин чингэлтэйн цагдаагийн тэнд явж байдаг байгаа. Хажуугаар нь гарахдаа Дүрмээ мэдэхгүй тэнэг чинь гэж хашгирчихаад өнгөрсөн дөө.

2010/07/20

Агаар цэвэршүүлэгч тасалгааны 15 ургамал.

Өдөр бүрийн хэдхэн дусал усны үнээр агаарыг чинь цэвэршүүлнэ гэнэ ээ.
http://air-purifier-reviewsite.com/blog/15-house-plants-you-can-use-as-air-purifiers/
Ийшээ орж
баримт, нотолгоотойгоор ямар ургамлууд агаар цэвэршүүлэгч шилдгээр тодорсныг үзнэ үү.

Миний мэдсэнээс авиргана, нөмөргөнө, мөнхрөө, ногоодой, ойм, удвал, зуун наст л байх шив. Тэгэхдээ дотроо бас өөр, өөр төрлүүд нь юм шиг байгаа юм. Бусад пальм төрлийг нь мэдэхгүй юм. Албан тасалгаанууд пальмаар чимэх аваас гоё оо.

2010/05/09

Хэл соёл утгагүй боллоо л доо

ТВ9 дээр "Анализ" мэдээллийн тойм хөтөлбөр гээд гарч байна. Юу гэсэн үг вэ???

Анализ - задлан шинжлэх
тойм - товчилсон

Нарийвчлан судалсан товч мэдээ. Надад л бууж өгөхгүй байна даа.

2010/04/13

Recursived Teamviewer

Ийм юм болчихдог юм байна. Минийх рүү хандаж байхад нь би сөрж хандаад... хэ хэ.

2010/02/11

Unitel vs Tiger

Юнителийн сурталчилгаа:

Зураг дээр дарвал арай томоор харагдах байх. Дээрх зургийг news.mn-ийн сурталчилгаанын самбараас авч ирэв. Өөр зурагтаар ч бас гарч байгаа.

Харин доорх зураг бол Tiger шар айргийнх:
http://www.epicicons.com/detail.php?i=2&c=1 -ээс харж болно.
Аливаа бүтээгдэхүүний зургийг шууд ашиглаж болно гэж үү?

2010/02/10

ТВ-үүдийн мэдээ

Пүрэвээс ням гариг хүртэлх.

МҮОНТВ
"Hey Hey" уралдаант цэнгээнт нэвтрүүлэг
"Face to face" Talk show
"MM-Today" English news
Mobilotto


Ариусахуйн гүмүда

УБС

CITY NEWS

BUSINESS NEWS

EXIT Зар сурталчилгаа
EN FACE ярилцлага
Deus продакшн МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ
COOK TIME
Hot funny
Naked funny
БИ ЧАМД ХАЙРТАЙ-2 Making the movie
Entertainment News
MONGOLIAN MUSIC хөгжмийн хөтөлбөр
MESSENGER МЭНДЧИЛГЭЭ
WEEK NEWS тойм хөтөлбөр
TV ZONE Шууд нэвтрүүлэг
RISING FILM Кино нэвтрүүлэг Сар шинийн дугаар
САЙН УУ,САЙНАА? Ток шоу МУГЖ Д.Сосорбарам
МОНГОЛЫН СУПЕР КОНЦЕРТУУД Сар шинийн тусгай дугаар

МН25
Телешоп
"Дуэт- Дуэль" шоу нэвтрүүлэг
Rock news
ТВ Галерей
Хэт трик
"Banana" телесэтгүүл
Smile
"Non stop" хөтөлбөр

ТВ5
"Home shopping"
" Хүрээнийнхэн"мюзикл 2009 он
Love music хөгжмийн хөгжмийн хөтөлбөр


ТВ9
"Энэ өдөр" – in Focus
Music and ТВ зууч
"Umbrella music" соёл урлагийн нэвтрүүлэг
Business maximum 88
Маking movie: @"Би чамд хайртай 2" Монголын УСК
"Umbrella fashion" нэвтрүүлэг

Си1
Тотал спорт
Фокус ТВүүдийн мэдээний тойм
Шоу биз
Total Sport
Movie line


НТВ

"NTV news 21"
NTV sport news
"Мода арт" реалити шоу 6
"Авъяслаг Германчууд" реалити шоу-2
Пресс экспресс
Сувдан beauty салон үзүүлж байна
"Beetle music" хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг
"N-music"
ТВ доктор
"Urban city" хөгжмийн нэвтрүүлэг


ТВ8
Fashion залуучуудад зориулсан Интертаймт нэвтрүүлэг
Movie box


ТМ
"Бээжин экспресс" шоу нэвтрүүлэг /8/
"Realty time" үл хөдлөх хөрөнгийн нэвтрүүлэг
Дэлхийн цаг. In Focus


СБН
SBN NEWS /Давталт/
ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-3" шоу
Music line
ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-4" шоу
"ROUND" Тулааны нэвтрүүлэг
"W-music" хөгжмийн хөтөлбөр
ГАРАЖ-ИНК 40
W Show time


Боловсрол ТВ
Edutaiment chat
"Билим" теле сэтгүүл
NBA-н бүх оддын тоглолт/slam dunk,3 point,/


МЖТВ
"Home Shoр"
Америкийн ТВ шоу 3
"SMS chat"


БТВ
"B spot" мэдээ /англи хэлээр/
"Шөнийн ТҮЦ" мессеж зарын цаг


Ийгл ТВ
"Brain Capital" нэвтрүүлэг
Eagle news
TV sale давтана
"Маркет плейс" бизнес нэвтрүүлэг
Cook time /шинэ/
"Факт" асуудал хөндсөн нэвтрүүлэг
"Buzzer shot" спорт / шууд/
E-Link / Англи хэлний хичээл/


ССиЭйч
ТВ шоп 8888

2010/02/07

Сумо хэрэггүй ээ!

Бүгд л сумо ярьж байх шиг байна.
Тэр сумо тэнэг шд.
Харин ч зодог тайлсан нь зөв. Тэгээд л тэр тэнэг дүрмийг нь дагах гээд л байж байх юм гэнэ. Би байсан бол чадах ч үгүй. Удахгүй сумогийн холбоо гээч нь харамсаад эхэлнэ л дээ. Харж байя.
Эцгийгээ өнгөрөхөд гашуудаж ч болохгүй гээд л тэнэг, тэнэг юм аа хүнд тулгаад байдаг тэр сумо хол явахгүй ээ.
Харамсаад байгаа хүмүүс больцгоо!

2009/11/11

"Tree" theme of Gmail

Хэрэв gmail ашигладаг бол Tree гэдэг сэдвийг сонгоод үзээрэй.
Сонгох үед таны оршин буй хотыг асуудаг юм. Ингэснээр тухайн хотын цаг агаарыг уг сэдэвтэй холбож өгөх боломж бий болж байна гэсэн үг.
Өнөөдөр яг одоо цас орж байна. Миний gmail-д ч бас цас орж байна:

Хэрэв зун бороо орж байвал бороо орж байгааг харуулдаг юм.

2009/10/12

Уншаад л үз.

Энэ блог дээр бичигдэж буй зүйлс надад таалагдаад байгаа юм.
Харин та энэ бичлэгийг нь заавал уншихыг бодоорой.

2009/10/07

Би монгол хэл мэдэхгүй юм шиг байна өө.

Би гэдэг хүн энд тэнд монгол хэл гэж их ч ярьсан байх. Зарим блогчингуудыг шүүмжилж ч явлаа.

Гэвч сүүлдээ би ингэхэд өөрөө монгол хэл мэддэг эсэхдээ эргэлздэг боллоо. Эвгүй харагдаж байсан зүйлсийг харсаар байгаад дадал болчихдог гэдэг. Тэр нь болж байгаа юм болов уу? Хаа нэг газар тааралдах зөв ч бай, буруу ч бай үгийг зөв л байх даа гэдэг болсон шүү дээ.

За хар яриагаар бичсэн, алдаатай бичигддэг түм буман блогуудыг орхиё, болчихъё. Харин албан бичиг тийм баймааргүй байна. Над дээр орж ирсэн албан бичгүүд дээр "ажлуулах" /ажиллуулах баймаар юм/, "дараах", "дараахь" /нэг үгийг хоёр янзаар бичсэн/ гэх мэт. Энэ гурван үг бол яг одоо миний ширээн дээр байгаа гурван албан бичиг дээр байна. Асуудлыг шийдвэрлээд цааш хийсэн албан бичгүүд дээр эргэлзээтэй үгс мэдээж байж л байгаа.

Бас дунд сургуулийн сурах бичгийг би уншаад ойлгохооргүй болсон байна лээ.
Миний үед бүжин, эрвээхэй гэж сурах бичиг дээр байгаад, би тэгээд л сурчихсан юм даг. Одоо бөжин, эрвээхий ч гэх шиг. Өөр юу юу ч байлаа даа...

Осолдохгүй л ойлголцоод л яваад байх юм даа, хөөрхий монголчууд.

Харин та Монгол хэл мэддэг л биз дээ?

2009/08/21

Ажиглагч-1

МҮОНТВ-ээр спортын мэдээний дараа "Маамуу нааш ир" гардаг юм. Тэрэнд хүүхдүүд дуртай.
Хүүхдэд хэрэгтэй ойр зуур юм ярихаас гадна хүүхэлдэйн кино үзүүлдэг.
Гэвч саяхан хулхиддаг байна шүү. Ойрд Рекс киног гаргаад байгаа юм л даа. Надад Рекс киноны бараг бүх анги байдаг юм. Хүүхдэдээ үзүүлэх гээд олж авсан.


Гэвч энэ ангийг үзүүлэхдээ сүүлийн хэдхэн хормыг хасаж хаядаг байгаа. Би үзчихсэн болохоор шууд мэдэж байгаа байхгүй юу.

/Ажиглагчийг хальт дуурайв./