2007/06/25

Манай шүхэрчид багаж, зэвсэг, хувцас хэрэглэлгүй байдаг бололтой

Уул нь иймэрхүү хувцастай байх ёстой юм шиг ээ:

Харин монголчууд ямар байдалтай байдгийг энэ холбоосоор орж үзнэ үү.

Цахим тооцоолуурын анхдагч "Алим"-ын хувьсал

2007/06/21

Үүрэг зүй

УИХ-ын эрхэм гишүүд хурал дээр: энэ засгийн газар эрх зүйн чадамжгүй.
Компаний захирал ажилчдадаа хандан: та нар эрх зүйн хувьд ажил хаях боломжгүй. (хуулинд ажил хаяж болохгүй салбарыг тусгасан байдаг)
Дунд сургуульд үздэг, хуулийн тухай хичээл: Эрх зүй.
Эрх зүй... эрх зүй... эрх зүй...
Энэ мэтчилэн хууль гэдгийг ЭРХ ЗҮЙ гэж, хаа сайгүй ярьцгаана.

Уг нь хуулинд эрх, ҮҮРЭГ гэдгийг тусгадаг юм сан.

Ард түмэн: нисдэг тэрэгний осолд төр хариуцлага хүлээх хэрэгтэй.
Ажилчид: манай захирал бидний нийгмийн байдлыг харж, үзэх үүрэгтэй баймаар...
Багш, сурагчдаа загнах нь: Хичээлээ яагаад тасалсан бэ? Хүнд эрх байгаа бол үүрэг гэж байх ёстой...

Аргагүй шүү дээ.
Дандаа эрх зүй гэж яриад байхаар чинь, хүмүүст эрхийг нь л сануулаад байхаас биш, үүрэг гэдгийг нь мартуулаад байгаа байхгүй юу.

Тийм болохоор ЭРХ ҮҮРЭГ ЗҮЙ гэж ярьцгаах хэрэгтэй.

Киви хамтлаг Tiger шар айрагнаас нэр хүндгүй

Tiger шар айргийг монголд үйлдвэрлэх болсноор, зар сурталчилгаа нь их цацагдаж байна.
Зурагтаар гарч буй нэгэн реклам:
Чамин машинаас Киви хамтлагийн гурван бүсгүй од гарч ирнэ.
Гэрэл зурагчид (бүгд эр хүйстэн) бүчин зай, завсаргүй ширшар...
Нөгөө дуучид ч зургаа авахуулж сурсан бололтой, янз бүрээр зогсоно...
Гэнэт лонхны бөглөө мултлах чимээ гарвал, бүгд цочин харна...
...TIGER...
Гэрэл зурагчид, бүсгүйчүүдийг орхин шар айргийн зүг гүйлээ.
Өөрсдийгөө од гэж бодсон дуучид, эвгүй байдалд орон хоцорно. Хөөрхийлөлтэй...

/Би, Киви-ийнхний оронд байсан бол өөрсдийгөө доош нь хийх сурталчилгаанд хэзээ ч тоглохгүй ээ./

Харин төгсгөлд нь иймэрхүү байдалд дахин орохгүйг хүссэн гурван бүсгүй шар айраг барьж явдаг болсон харагдана...

2007/06/17

Safari үнэхээр beta байгаа нь илт байна.

Safari 3 гарчээ, бусад хөтчүүдээс лаг л хурдан гээд байхаар нь татаж үзлээ, сонжлоо.
Тэгсэн болоогүй байна аа.
Энэ зураг дээрх байдлаар бол үсгүүд баахан давхардчихсан байна. Мөн нөгөө л монголын маань Өө, Үү үсгүүдийг харуулахгүй орхигдуулж харуулах ажээ.
Тийм болохоор монголчуудын хувьд ашиглахад арай эрт байгаа учир эцсийн хувилбар гартал хүлээх хэрэгтэй гэдгийг зөвлөе.
Тэгэхдээ алдаа шалгахын тулд ашиглаж байж болно шүү.

2007/06/14

Монгол үгийн үнэгүйдэл

Амарсайхан ахын тэмдэглэл дээрх ЗАСВАРЧИН МОНГОЛ гэдгийг нь уншлаа.
Энэ бичлэг нь Фельетон гэх төрөл дотор хамрагдах юм.

Ингээд би энэ Фельетон гэдэг үгийг засмаар санагдлаа.
Учир нь би сонин, сэтгүүл, утга зохиолын салбарын мэдлэг муу, орос хэлэндээ муу, мөн манайхны ярьдаг, миний мэдэх гадаад үгийн санд маань ийм үг байхгүй болохоор ямар утгатайг нь мэддэггүй ээ.
Өгүүлэгийг нь уншаад эргэцүүлэл, бодрол, егөөдөл маягийн юм байна гэж би хувьдаа бодлоо.
Бас саяхнаас афоризм (буруу бичсэн байж магад) гэдэг үг хэрэглэгддэг болсон байна. Бас л нэг хэсэг утгыг нь ойлгохгүй байсан чинь, оноч үгийг хэлсэн аж.

Аль ч салбарын ихэнх хүмүүс өөрийн салбарын үгүүдийг гадаадаар хэлэх дуртай гэж би боддог. Надтай ярихад, хэрэв мэдэхгүй гадаад үг тааралдвал, тэр болгонд нь заавал ямар утгатай үг вэ гэдгийг нь асуудаг. Энэ маань цаад хүнийг ямар нэг байдлаар монголоороо яриулах гэсэн өчүүхэн миний хатгалга юм даа.
Яагаад монголоор ярьж болохгүй гэж. Монголоор хэрэглэгдэх үг нь байсаар байхад шүү дээ!
Загвардах, онгирох гэсэн байдал юм болов уу?
Би монгол хүн, надтай харилцагч монгол хүн. Монгол хүн, монгол хэлээр харилцахгүй юм бол монгол хүмүүс байхаа болих хэрэгтэй!

Би ч гэсэн компьютер, програмын талаар өөр салбарынхантай гадаад үг хэрэглэж яривал тэр хүн юм ойлгохгүй дээ.

Бүгдээрээ дээр байсан номыг хүн бүр нэг харчих хэрэгтэй л юм шиг байна лээ.

Аялгуу сайхан Монгол хэл минь ...

Хэл, хил мал гурав минь...

2007/06/07

Viewbar бэлэн болжээ.

Өчигдөр Agloco-ийн Viewbar бэлэн болсон тул татаж авна уу гэсэн захиа ирлээ.
Их удаан хүлээчихэж шүү.
Маш олон хүмүүс яг одоо татаж байгаа тул холбогдож чадахгүй байж магадгүй тул хэсэг хугацааны дараа дахин оролдоорой гэсэн байлаа.
Үзсэн чинь нээрэн холбогдож өгдөггүй, олон удаа оролдсоны эцэст нэг юм болсон.
Хэрэв танд одоогоор захиа ирээгүй байгаа бол тун удахгүй ирнэ ээ.

Хэрэв та Agloco-ийн талаар хараахан мэдэж амжаагүй бол миний өмнөх тэмдэглэлээс уншина уу.

Одоогоор миний байдал дараах байдалтай байна.

Та ч бас нэгдээрэй.