2008/04/16

Windows error

Ха ха, Windows-ийн алдааны мэдээлэл нь ингэж байна гэнэ шүү:
Problem Event Name: Bluescreen ;)

2008/04/11

Баяртай, ANSI.

Яг ч баяртай биш л дээ.
Тэгэхдээ хамаг л програм, хэрэгслүүд Юникодыг дэмждэг болоод байгаа билээ.
Delphi VCL програмчлалд хамгийн дажгүй, үйлдэл, харагдах байдал сайтай DevExpress багц нэгдэл 2008 оны дунд хавьцаа Юникод дэмждэг болохоор ажиллаж байгаа юм байна.
Хэрвээ энэ нь биелэгдвэл заавал .NET гэлгүйгээр Delphi VCL дээр маш гоё дизайнтай Unicode бүхий програм үйлдэж болох нь ээ.
Эх сурвалж:
http://www.devexpress.com/Home/Announces/Roadmap2008.xml

2008/04/08

2008/03/31

Хэрэг болохуйц сайт

Хэрэв та автомашинтай ба түүнийхээ дугуйг солих гэж байгаа бол http://www.1010tires.com/TireSizeCalculator.asp энэ вэб хуудсаар ороод үзээрэй.
Өөрийнхөө дугуйг өөр хэмжээстэй дугуйгаар өөрчлөхөд хэмжээ нь ямар болох, машинд чинь хэрхэн нөлөөлөх талаар мэдээллийг танд өгнө.
Эсвэл та мэддэг ч байж магадгүй л дээ. Миний хувьд цаасан дээр нэмж, үржүүлж, хувааж бодож байснаас хялбар л байсан шүү.

2008/03/16

Хуурч

Нэгэн гадаад хүн, 1950-иад оны үед Улаанбаатарын гудамжинд авсан зураг:

Энэ юу вэ?


ккк

Зүгээр л зураг


Гар утсаараа авсан шүү.
Ноднин найман сард шөнөөр буюу ажлын бус цагаар сервэрүүдээ шинэ өрөө рүү зөөж байхдаа үүрээр авсан зураг:

Гоё зураг


Хэний, юу гэдэг нэртэйг нь мэдэхгүй ч миний компьютер дээр байж л байдаг зураг байгаа юм. Хэн нэг нь мэдэх аваас хэлж өгөөрэй.
Ингээд нэг давхих юм сааааан ... (санаа алдав.)

2008/03/04

Өвөр монголын нэгэн дуу

Хорьдоймэргэний тэмдэглэл дээрх нэгэн дууг өмнөх бичлэг дэх аргыг ашиглан Imeem.com-оос татаж авсан дуу:
Татах

Imeem.com -оос дуу татах

Доорх бичлэгээс Imeem.com-оос дуу татахыг мэдэж аваарай.
http://www.youtube.com/watch?v=ZWWfR8mFrAM

2008/01/17

Эх орныхоо чулуу бүрийг, эх хэлийхээ үг бүрийг "нүдлэн" хайрлацгаая.

Төрийн шагналт, Монгол улсын гавьяат багш Монгол улсын их сургуулийн доктор, профессор Шаравын Чоймаатай эх хэл, их соёлын талаар ярилцлаа.


-Үндэсний бичгийнхээ үүсэл хөгжлийн талаар уншигчдад товчхон дурьдвал?
-Монгол бичгийн эх үүдлийн талаар олон орны эрдэмтэд янз бүрийн үзэл санал дэвшүүлсээр ирсэн боловч нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй. Өрнөдийн судлаачдын дунд "Юань улсын судар", "Мэргэн гэгээний Алтан товч" дахь "Тататунга"-гийн домгоор эш үндэс хийж, 13-р зуунд Уйгураас монгол бичгийг зээлдэн авсан хэмээн тайлбарлах чиг хандлага нэг үе байсан боловч үнэнд үл нийцэх нь тодорхой болжээ. Уг мэдээ нь монгол бичгийн гаралтай холбон тайлбарлах бус Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон түүхэн үйл явдлын гэрч баримт болох нь нотлогдсон. Тийм ч учраас, 2004 онд "Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ер нь аливаа соёлт угсаатан үсэг бичгийн шинэ тогтолцоог буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай.

Үүний адил монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой . XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб, перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэж байдаг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл юм. Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй хугацааны явдал гэх баримжаа гаргалгааг хийдэг.


-Даяаршлын зуунд аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа нь хэл, шашин соёл гэж үздэг. Цөөхөн монголчуудын хувьд хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх вэ?
-Даяаршил гэдэгт даган баясахаас гадна болгоомжтой хандах зүйл олон бий. Ер нь хүн төрөлхтөн бүхий л зүйлээрээ даяаршина гэвэл дэндүү өрөөсгөл болно. Бид хэлээ мартаж, соёлоо үгүйсгэвэл хэн болох вэ? Хэл соёлоо хамгаална гэдэг хэлний мэргэжилтэй хэдхэн хүнд хамаатай зүйл биш. Гадаад хэлийг сурч, гадаадын соёлоос суралцалгүй яахав. Гагцхүү эх хэл, их соёлоо үгүйсгэнэ гэдэг туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй хэрэг. Эх хэлээ сайн эзэмшиж, их соёлоороо бахархан суралцана гэдэг эх орноо хайрлаж тусгаар тогтнолоо хамгаалахад иргэн хүний оруулж буй чухал нэмэр юм шүү. Өнөө цагт эх орныхоо чулуу бүрийг, эх хэлнийхээ үг бүрийг "нүдлэн" хамгаалах цаг ирснийг монгол хүн бүр ухаараасай.


-Худам монгол бичгээр төрийн албан хэргийг хөтлөх болсон тухай Монгол төрийн бодлогыг хэсэг эрдэмтдийн хамт таныг тодорхойлж байсан гэдэг л дээ. Энэхүү хөтөлбөр зорилт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-"Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай" 1991 оны тавдугаар сарын 30-ны БНМАУ-ын бага хурлын тогтоолд 1994 оноос улс даяар албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах заалт орсон байдаг. Түүний мөрөөр олон чухал ажил хийсний нэг нь "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан, УИХ-аар батлуулсан явдал. Төр засгаас монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, заан сургах үйлсийг дэмжиж ирсэн ч хэрэгжүүлэх шатанд саармагжуулдаг. Монгол бичгээр төрийн хэргийг хөтлөх тухай асуудал хэдэн эрдэмтний сэтгэлийн хөөрлийн төдий зүйл биш.

-Их дээд, дунд сургуулиудад Монгол бичгийн хичээл сургалт ямар түвшинд явагдаж байгаа вэ?
-Монгол бичгийн цаг хэтэрхий бага, багш нарын идэвх зүтгэл сул байна. Их дээд сургуульд монгол бичгийг зааж байгаа боловч жигд биш. Ер нь төрийн бодлогоо хэрэгжүүлэх доод шатны хүмүүс үгүйсгээд байх юм.

-Даяаршлын үед шинжлэх ухаан техникийн хөгжлийг дагаад гадаад хэллэг нэлээд орж ирж байна?
-Энэ нь зүй ёсны хэрэг. Харин хэлний дотоод зүй тогтлоор шинэ үг бүтэх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай. Залуус латин үсгээр захиа бичиж харилцаж байгаа нь техник технологийн хэрэгцээ шаардлагаар гарч буй тохиолдлын зүйл. Удахгүй монгол бичгээрээ мессэж бичиж, цахим захидал илгээх цаг ирнэ. Үсгийг нь сурчихвал, хэлийг нь мэдчих юм шиг гэнэн бодол байх шиг. Бид бүгд кирилл үсэг мэддэг мөртлөө орос хэлийг сурсан нь хэд байна вэ? Хятад, Япон, Солонгос улсууд бичиг үсгээсээ болоод дэлхийн хөгжлөөс хоцорсон нь хаана байна вэ? Харин ч биеэ даасан, эртний улс гүрэн болохын баталгаа нотолгоо нь болж байгаа бус уу. Эцэст нь, эртний түүхт Монгол орноороо бахархах, хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хүн бүрийн үндэсний мэдрэмж тун чухал болоод байгааг дахин дахин сануулан айлтгая.

С.ОЮУН-ЭРДЭНЭ
Дугаар 009/028/

Мэдээллийн эх сурвалж: Өнөөдрийн тойм.

Энэ сэдэвтэй холбоотой нэгэн зүйлийг би өөрөө хэлэх гэсэн юм аа.
Зурагт, радиогийн хөтлөгч нар арай дэндүү байна шүү. NTV байсан байх аа. Урьд нь гардаг байсан Тататунга шиг нэвтрүүлэг ба хоёр баг оролцоод уралддаг тэмцээн гардаг юм байна. Намайг үзэж байхад хоёр багийн нэрс нь "Няцашгүй" ба "Цикль" гэж байсан. Тэмцээн эхлээд удаагүй байхад хөтлөгч нь нэг багийнх нь нэрийг мартчихаад асуусан чинь "Няцашгүй" гэж хариултал -Ёоё, монгол хэлний аймар хэцүү үг тааралдлаа гэдэг юм даа. Нөгөө гадаад үг нь хамаагүй амар байлаа ч монгол хүн байж монгол хэлээ гадаадыхаас хэцүү гэж яаж хэлж чадаж байна даа. Ядаж дуугүй л өнгөрнө биз. Бас хавтсыг хаа гэж хэлэхгүй, папкаа хаа ч гэх шиг. Монголоо алдсан яадаг хүн бэ л гэж дургүй хүрч суулаа.

2007/12/09

УИХ = Улсын Их Хэрүүл

Нэгэн газар 76 хүний орон тоо байх юм аа. Гэвч 76-уулаа байх нь их ховор.
Тойрч сууж байгаад л хэрэлддэг. Өөр юм хийдэггүй бололтой дог оо. Зүгээр сууж байгаад л цалин авдаг, зовлон багатай ажил.

2007/11/13

Хүмүүс

http://dl.ziza.ru/other/112007/13/famous/1.jpg
Та энэ зураг дээрх хүмүүсийг таних уу?

2007/10/25

Хэрэг болохуйц сайт

www.gsmarena.com
Та эндээс GSM системийн бүх утсуудтай танилцаж болно. Шинээр гарах гэж буй, одоо үйлдвэрлэгдэж байгаа гэх мэт. Харин бүүр хуучин утаснууд байхгүй байх шүү.
Үүнд үзүүлэлт, онцлог, худалдан авагчдийн сэтгэгдэл гээд гар утас сонирхож байгаа хүнд хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулдаг.
Хооронд нь харьцуулалт хийх боломжтой.
Хэрэв та утас авахаар шийдсэн бол уг сайтаар заавал шагайгаад үзээрэй гэж зөвлөх байна.

Тэгэхгүй бол TEDY дээрх хүмүүс, зарж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг ч сайн мэддэггүй юм байна лээ.
Нэг юм асуухаар мэдэхгүй, өөрөө үз дээ гэдэг :( Зарим нь ном энэ тэрийг нь хараад ч юм уу, наадах чинь лаг утас, 3G шүү гэж ирээд л танилцуулдаг. Ха ха. Монголд 3G байхгүй юм чинь түүгээр нь би яах билээ.

Хэ хэ. Тэгсэн би өөрөө 3G аятай утас барьдаг. Одоо хараад байхад 3G-ийн онцлогийг нь л хасчихсан, хямд үнэтэй утас байсан байна лээ шүү. :) Сайн судлаагүйн хар гай ч юм уу даа. Тэгэхдээ тийм ч их хохиролтой байгаагүй л дээ.

Дашрамд энэ сайт шиг CDMA системийн утсуудыг сайхан танилцуулчих сайтыг би олоогүй ээ.
www.cdmaarena.com гээд яг адилхан сайт байвал гоё оо.

2007/10/24

Blogspot-д шинэ боломж нэмэгджээ.

Энэ бол "Follow-up comments will be sent to qwe@asd.zxc" юм.
Өөр хүний блогд сэтгэгдэл бичихэд уг сонголт нэмэгджээ. Хэрэв энэ сонголтыг чагталбал, таны шуудангийн хаягаар, дараа дараагийн нэмэгдсэн сэтгэгдлүүдийг ирүүлэх болно.
Захиан дээр
Post a comment
Unsubscribe ...
гэсэн хоёр сонголттой байна лээ.
Энд тэнд сэтгэгдэл биччихээд, хариу авах шаардлагатай бол энэ сонголт маш их хэрэгтэй зүйл шүү.

Нөгөө блог руугаа байн, байн орж надад хариу бичсэн байна уу гэж харах шаардлагагүй, зүгээр л захиа ирэхийг хүлээ.

2007/10/21

Крилл рүү үсэг рүү шилжих нь алдаа байсан байх

Нэгэн эрдэмтэн, зохиогчийн өгүүлснээр, крилл үсгийн дүрэм нь 200 орчим байдаг, харин монгол бичиг маань арван хуруу дотор тоологдох дүрэмтэй байдаг гэнэ. Бид нарын алдаа их гаргаж байгаа нь эндээс харагдаж байгаа болов уу? Хоёр зуун дүрэм цээжлэх ч бас хэцүү ч юм аа даа.

Буцаад монгол бичиг рүү шилжвэл дээр ч юм шиг санагдчихлаа.

Хэрэг болох сайт:

Даяар нүүдлийн талаарх байдлыг зургаар харуулсан байна.
Харах -
http://www.nytimes.com/ref/world/20070622_CAPEVERDE_GRAPHIC.html

Монгол улс руу орж ирсэн мөнгө манай улсын ДНБ-ий долоо орчим хувийг эзэлдэг бололтой.

2007/10/18

Монголчууд юу ч хийх чадвартай.

Хэд хоногийн өмнө зурагтаар гарсан мэдээгээр Налайхад бүтээн байгуулалт хийгдэж, баахан барилга баригдах юм шиг ярьсан.
Тэгсэн тэнд Онцгой байдлын сайд ярилцлага өгчихсөн явж байна. Зүгээр ч хөндлөнгийн зүгээс өөрийн сэтгэгдлийг яриагүй шүү, зохион байгуулагч ч гэх юм уу, хариуцсан ахлагч ч юм уу тиймэрхүү зүгээс ярьж байна аа. Барилга, хот байгуулалтын яам яасан юм бол оо? Сайд нь байг гэхэд нэрээс цаашгүй орлогч сайд, бусад ажилтан нар нь байдаггүй. Эсвэл энэ яам татан буугдчихсан уу?
Онцгой байдлын сайд маань байгаа ганц нисдэг тэргээ унагаачихаад, одоо барилга нурааж түйвээх гэж байгаа ч юм шиг өөрийнхаа салбарт хийх юмгүй л юм байх даа.

2007/10/15

Хэрэгцээтэй вэб сайт

Нэг ийм сайт байдаг юм байна.
http://www.mapsofwar.com/
Арабын ертөнцөөс ямар том гүрнүүд гарч байсан юм бэ дээ.

2007/10/06

Блог нь иргэний сэтгүүлзүйн хэлбэр мөн үү?

Вэб тэмдэглэл буюу web log (blog) нь маш өргөн дэлгэрээд байгаа билээ.
Үүнээс үүдэн иргэний сэтгүүлзүй хөгжиж байна гэж ярих боллоо.

Мөхөс би тэр талаар тайлбарлах нь ч илүүц.
Хүсвэл хэдэн хүмүүсийн бичсэн зүйлтэй танилцаж болох юм:
Галааридынх
Эрхмээгийнх
Бүгдээрээ цэг МН
Тогигийнх
гэх мэт.

Гэвч Монгол хэл маань ихээхэн эвдэгдэж байгаа нь өдрөөс өдөрт, улам их ажиглагдах боллоо.
Үгүй юм байна. Иргэний сэтгүүл эрхлэгчид нь эх хэлээ хэрцгийгээр эвдэж байна.
Надтай таарсан шинэ үгүүдийн жишээ:
долооног - долоо хоног
байгааз - байгаа биз
болхийсаан - болох юм саан
тэгээл - тэгээд л
гэхийн - гэх юм
зэргийг дурдаж болно. Ар талд нь, миний тавьсан нь жинхэнэ монгол үг. Би тийм байх гэж бодож байна. Ойрхон санаж буй үгс нь энэ.

Мөн орчуулж болохоор үгийг, галиглаад гадаадаар нь биччих юм.
За тэгээд үг, үсгийн алдаа бол тоо томшгүй элбэг болжээ. :(

Эрхэм хүндэт иргэний сэтгүүл зүй эрхлэгчид минь ээ, эх хэлээ хайрлаач!
Аль ч сэтгүүл, сонин, хэвлэлд "хянан тохиолдуулсан н.Тэр" гэж байдаг даа. Монголоор нь мэдэхгүй бол редактор гэдэг юм. Хэрэв хэвлэлд алдаа гарсан бол хянан тохиолдуулагч маш том хариуцлагад ордог аж.
Харин иргэний сэтгүүлзүйд эрхлэгч, бичигч, сурвалжлагч, зурагчин болон хамгийн гол нь хянагч гэдэг нь иргэн ТА өөрөө байх ёстой.
Бичсэн зүйлээ хэвлэлд гаргахаасаа (монголоор нь мэдэхгүй бол PUBLISH POST гэдэг юм) өмнө эргээд, ядаж ганц удаа харчихаач, гуйя.

...

Эсвэл та монгол хэл мэдэхгүй бол мэддэг хэлээрээ сэтгүүл эрхлээрэй!