2007/10/25
Хэрэг болохуйц сайт
Та эндээс GSM системийн бүх утсуудтай танилцаж болно. Шинээр гарах гэж буй, одоо үйлдвэрлэгдэж байгаа гэх мэт. Харин бүүр хуучин утаснууд байхгүй байх шүү.
Үүнд үзүүлэлт, онцлог, худалдан авагчдийн сэтгэгдэл гээд гар утас сонирхож байгаа хүнд хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулдаг.
Хооронд нь харьцуулалт хийх боломжтой.
Хэрэв та утас авахаар шийдсэн бол уг сайтаар заавал шагайгаад үзээрэй гэж зөвлөх байна.
Тэгэхгүй бол TEDY дээрх хүмүүс, зарж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг ч сайн мэддэггүй юм байна лээ.
Нэг юм асуухаар мэдэхгүй, өөрөө үз дээ гэдэг :( Зарим нь ном энэ тэрийг нь хараад ч юм уу, наадах чинь лаг утас, 3G шүү гэж ирээд л танилцуулдаг. Ха ха. Монголд 3G байхгүй юм чинь түүгээр нь би яах билээ.
Хэ хэ. Тэгсэн би өөрөө 3G аятай утас барьдаг. Одоо хараад байхад 3G-ийн онцлогийг нь л хасчихсан, хямд үнэтэй утас байсан байна лээ шүү. :) Сайн судлаагүйн хар гай ч юм уу даа. Тэгэхдээ тийм ч их хохиролтой байгаагүй л дээ.
Дашрамд энэ сайт шиг CDMA системийн утсуудыг сайхан танилцуулчих сайтыг би олоогүй ээ.
www.cdmaarena.com гээд яг адилхан сайт байвал гоё оо.
2007/10/24
Blogspot-д шинэ боломж нэмэгджээ.
Өөр хүний блогд сэтгэгдэл бичихэд уг сонголт нэмэгджээ. Хэрэв энэ сонголтыг чагталбал, таны шуудангийн хаягаар, дараа дараагийн нэмэгдсэн сэтгэгдлүүдийг ирүүлэх болно.
Захиан дээр
Post a comment
Unsubscribe ...
гэсэн хоёр сонголттой байна лээ.
Энд тэнд сэтгэгдэл биччихээд, хариу авах шаардлагатай бол энэ сонголт маш их хэрэгтэй зүйл шүү.
Нөгөө блог руугаа байн, байн орж надад хариу бичсэн байна уу гэж харах шаардлагагүй, зүгээр л захиа ирэхийг хүлээ.
2007/10/21
Крилл рүү үсэг рүү шилжих нь алдаа байсан байх
Буцаад монгол бичиг рүү шилжвэл дээр ч юм шиг санагдчихлаа.
Хэрэг болох сайт:
Харах -
http://www.nytimes.com/ref/world/20070622_CAPEVERDE_GRAPHIC.html
Монгол улс руу орж ирсэн мөнгө манай улсын ДНБ-ий долоо орчим хувийг эзэлдэг бололтой.
2007/10/18
Монголчууд юу ч хийх чадвартай.
Тэгсэн тэнд Онцгой байдлын сайд ярилцлага өгчихсөн явж байна. Зүгээр ч хөндлөнгийн зүгээс өөрийн сэтгэгдлийг яриагүй шүү, зохион байгуулагч ч гэх юм уу, хариуцсан ахлагч ч юм уу тиймэрхүү зүгээс ярьж байна аа. Барилга, хот байгуулалтын яам яасан юм бол оо? Сайд нь байг гэхэд нэрээс цаашгүй орлогч сайд, бусад ажилтан нар нь байдаггүй. Эсвэл энэ яам татан буугдчихсан уу?
Онцгой байдлын сайд маань байгаа ганц нисдэг тэргээ унагаачихаад, одоо барилга нурааж түйвээх гэж байгаа ч юм шиг өөрийнхаа салбарт хийх юмгүй л юм байх даа.
2007/10/15
Хэрэгцээтэй вэб сайт
http://www.mapsofwar.com/
Арабын ертөнцөөс ямар том гүрнүүд гарч байсан юм бэ дээ.
2007/10/06
Блог нь иргэний сэтгүүлзүйн хэлбэр мөн үү?
Үүнээс үүдэн иргэний сэтгүүлзүй хөгжиж байна гэж ярих боллоо.
Мөхөс би тэр талаар тайлбарлах нь ч илүүц.
Хүсвэл хэдэн хүмүүсийн бичсэн зүйлтэй танилцаж болох юм:
Галааридынх
Эрхмээгийнх
Бүгдээрээ цэг МН
Тогигийнх
гэх мэт.
Гэвч Монгол хэл маань ихээхэн эвдэгдэж байгаа нь өдрөөс өдөрт, улам их ажиглагдах боллоо.
Үгүй юм байна. Иргэний сэтгүүл эрхлэгчид нь эх хэлээ хэрцгийгээр эвдэж байна.
Надтай таарсан шинэ үгүүдийн жишээ:
долооног - долоо хоног
байгааз - байгаа биз
болхийсаан - болох юм саан
тэгээл - тэгээд л
гэхийн - гэх юм
зэргийг дурдаж болно. Ар талд нь, миний тавьсан нь жинхэнэ монгол үг. Би тийм байх гэж бодож байна. Ойрхон санаж буй үгс нь энэ.
Мөн орчуулж болохоор үгийг, галиглаад гадаадаар нь биччих юм.
За тэгээд үг, үсгийн алдаа бол тоо томшгүй элбэг болжээ. :(
Эрхэм хүндэт иргэний сэтгүүл зүй эрхлэгчид минь ээ, эх хэлээ хайрлаач!
Аль ч сэтгүүл, сонин, хэвлэлд "хянан тохиолдуулсан н.Тэр" гэж байдаг даа. Монголоор нь мэдэхгүй бол редактор гэдэг юм. Хэрэв хэвлэлд алдаа гарсан бол хянан тохиолдуулагч маш том хариуцлагад ордог аж.
Харин иргэний сэтгүүлзүйд эрхлэгч, бичигч, сурвалжлагч, зурагчин болон хамгийн гол нь хянагч гэдэг нь иргэн ТА өөрөө байх ёстой.
Бичсэн зүйлээ хэвлэлд гаргахаасаа (монголоор нь мэдэхгүй бол PUBLISH POST гэдэг юм) өмнө эргээд, ядаж ганц удаа харчихаач, гуйя.
...
Эсвэл та монгол хэл мэдэхгүй бол мэддэг хэлээрээ сэтгүүл эрхлээрэй!
2007/09/23
Кино: Монгол
Хийж эхлэх гэж байхад нь монголчууд нилээд эсэргүүцэл үзүүлсэн билээ.
Гэвч кино бүтээгдчихсэн л байна.
Киноны мэдээлэл.
Нэр: Монгол
Төрөл: драм, түүх
Дэлгэцнээ: 2007 он
Найруулагч: Сергей Бодров
Дүрүүдэд: Алия, Теген Ао, Таданобу Асано, Йинг Бай, Хулан Чулуун, Бао Ди, Баерцецег Ерденабат, Ден Ба Те Эр, Ю Эр, Сай Хин Га
Файлын мэдээлэл:
Тогтнол: XviD
Бичлэг: CAMRip (Дэлгэцнээс камераар бичсэн)
Видео: 786 kb/s, 608x256
Дуу: AC3, 128 kb/s, 2ch
Хэмжээ: 698 MB
Ингээд ямаршуу кино болсныг нь татаад үзээрэй. (Би ч өөрөө татаж л сууна)
Татах холбоос 1
Татах холбоос 2
Татах холбоос 3
Татах холбоос 4
Татах холбоос 5
Татах холбоос 6
Татах холбоос 7
Татах холбоос 8
эсвэл
Татах холбоос 1
Татах холбоос 2
Татах холбоос 3
Татах холбоос 4
Татах холбоос 5
Татах холбоос 6
Татах холбоос 7
Татах холбоос 8
2007/09/13
Буриад дуучин бүсгүй
2007/09/10
Нисдэг тэрэг
Иймэрхүү зүйлд дуртай, харах гэж гүйдэг нь хүүхдийн л зан юм даа. Урд айлын зургаан настай жаал хүү тэр нисдэг тэргийг хараад МИ-8 явж байна гэдэг байгаа. Саяны ослын улмаас л тэгж мэддэг болсон хэрэг.
Тэгэхээр нь би мөн юм уу гэж асуусан чинь, мэдэхгүй л гэж байна лээ л дээ.
2007/08/27
Буриад дуу
Татаж авах
2007/08/13
Хуучин компьютерүүдээ музейд тавьцгаа.
2007/08/12
Бүтээнэ - Сөнөөнө
Уг гэрлийн шон нь энэ хавар хүн хүч, цаг зав, хөлс, хөрөнгө зарцуулж байж босгосон гудамжны гэрэлтүүлэг билээ. Харин одоо авто зам өргөсгөх нэрийн дор өртсөн нь энэ.Хэрэгцээтэй зүйл хийхэд, шаардлагатай арга хэмжээ авах нь байх.
Гэвч бүтээсэн зүйлээ хоёрхон сарын дараа буулгана гэдэг бол маш том үргүй зардал болж байгаа юм.
Ерөөсөө Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө гээч юм огт байхгүй, эсвэл түүнийг дагаж мөрддөггүй гэдэг нь харагдаж байна. Эсвэл хотын гэрэлтүүлэг, авто замуудыг хариуцдаг байгууллагууд тусдаа бие дааж ажилладаг ба нөгөө байгууллагынх нь юу хийсэн, юу хийж буй, юу хийх нь маньд огт падлий алга гэж ханддаг юм болов уу?
Энэ замын засварын дараа шонгуудаа буцаагаад л босгох байлгүй. Яасан их мөнгөтэй хот вэ? Тийм их мөнгөтэй юм бол зураг дээр харагдаж байгаа хогоо цэвэрлэчихээч!
Өдийг хүртэл харанхуй гудамжтай байсан бид хэдхэн сар (зам засаж дуустал) харанхуй чигээрээ байсаар байж чадах л байсан шүү дээ.
2007/08/09
Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Бямбын Ринчин
/Батзоригийн тэмдэглэлээс хуулав./
2007/08/03
2007/07/17
"Хараацай, хэдгэнэ хоёр" үлгэр
ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР
Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.
— Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ.
Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав.
Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:
— Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:
— Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.
Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад:
— Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:
— Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:
— Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ
үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.
Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга
мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.
— Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан
унтууцан уурсаад:
— Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:
— Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд
могой барьж иддэг болов гэнэ.
Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.
Гэнэт, юун үлгэр тавиваа гэсний учир юу гэвэл саяхан төрийн сүлдийг солино гэж баахан шуугиж байгаад, одоо чимээгүй болсон л доо. Тэгэхэд солих хувилбарын нэгэнд нь хангарьд орсон байсан ба тайлбар нь Хүннү-ийн үеэс шүтдэг байсан, гэм хорын могойг устгаж байгаа нь тэр ухааны юм байсан. Аль ч хувилбарыг нь ард түмэн эрс эсэргүүцэж байсан билээ. Хүннү шүтдэггүй байсан гэдгийг нь түүхчид нотолчихсон.
Харин могой барьсан учир нь дээрх үлгэрээс харагдаж байна.
Үлгэрээс харахад хангарьд нь ухаан муутай буюу бусдын зөвлөснөөр явдаг, өөрөө шийдвэр гаргах чадваргүй амьтан ажээ. Хэрэв хараацай, хэдгэний хэлийг тасдаагүй байсан бол өдийд могойны оронд хүн базуулчихсан байх байжээ.
Харин морь бол хөдөө хээр, унаж яваа эзнээ орхидоггүй гэх мэт Монголын жинхэнэ шүтээн бус уу?
2007/07/16
Сүлжээний кабель бэлдэх
Кабелийн хоёр үзүүрт RJ45 стандартын (connector) толгой орно.
Утаснууд нь T568A, T568B стандартын дагуу өнгөний дарааллаар байрлана.Straight-Through Cable (Компьютер, switch-ийн хооронд залгагдах) нь хоёр үзүүртээ, дээрх хоёр холболтын аль нэгээр нь адил холбогдоно.
Crossover Cable (Компьютер, компьютер-ийн хооронд залгагдах) нь уг хоёр стандартыг хослуулж холбогддог.
2007/07/04
Вирус гэж гай яа...
Хорлонтой вирус нь яасан ч их юм бэ? Байнга л дархжаалуулалт хийж байхгүй бол болохгүй.
Дархжаалуулттай байхын тулд програмтай байх хэрэгтэй, програм нь байнга сүүлийн шинэчлэлттэй байх хэрэгтэй.
Вирусын эсрэг баахан л програмууд байна аа. Үнэтэй ч юм, үнэгүй нь ч буй юм.
Хамгийн гайгүй гэсэн нь үнэтэйд орно. Эсвэл үнэтэй, үнэгүй хоёр хувилбар гаргачихаад боломжуудаар нь ялгаад өгчихнө.
Ер нь вирусыг гэмт этгээд бус, вирусын эсрэг програм үйлдвэрлэгчид бий болгодог байх аа. Ямарваа хүнд өөрт нь ямар ч хэрэггүй програмыг борлуулахын тулд шүү дээ.
Ядаж байхад, хулгайн хэрэглээний эсрэг зэгсэн хамгаалалттай болоод байх юм. Өдөр тутмын хэрэглээний Microsoft Office програмыг худалдаж авч барахгүй байхад, юун илүү зүйл худалдаж авах вэ дээ.
Герман хүнд зориулан бий болгосон тарваган тахлын дархжаалуулалт нь монгол хүнд үйлчилдэггүй гэдэг шиг, энэ олон програмуудын алинд нь итгэх нь бас л хэцүү.
Болдог сон бол бүгдийг Linux руу шилжүүлчих юм сан.
Сүүлийн үед, би вирусээс айхгүй болсондоо бус крек энэ тэр хайж ядаргаатахаасаа залхуураад үнэгүй програмууд суулгадаг болчихсон гэж байгаа.
Та ч бас сонирхвол энэ холбоосоор ороод үнэгүй хэрэгслүүдийг сонирхоорой.
2007/07/01
2007/06/25
Манай шүхэрчид багаж, зэвсэг, хувцас хэрэглэлгүй байдаг бололтой

Харин монголчууд ямар байдалтай байдгийг энэ холбоосоор орж үзнэ үү.

