2007/01/30

Win2000 дээр Уникод монгол криллээр (XP) бичих нь

Та үүнийг татаад ажиллуулна уу.
Дараа нь Гарын хөтлүүр нэмдэг рүү ороод дээд талд нь аль нэг хэрэглэдэггүй улсаа сонгоод доор нь Mongolian (cryllic) гэдгийг сонгоорой. Ойрд Windows 2k хэрэглээгүй, заавар үлдээгээгүй болохоор яг яадгаа мартчихаад тодорхой юм хэлж чадахгүй байгаад хүлцэл өчье.

2007/01/29

Excel-д зориулсан хөрвүүлэгч

Энд өөрт зориулж хийж байсан Excel-ийн ANSI<->UNICODE хөрвүүлэгчээ тавилаа. Өөрөө ганц хоёр л ашиглаад, өөр шаардлага гараагүй, харин бусад хэдэн хүнд өгсөн боловч тэднээс ийм тийм санал ирээгүй. Өөрөөр хэлбэл beta хувилбар гэж ойлгож болно. Алдаа мадаг, санал байвал заавал хэлээрэй.
Татах

2007/01/22

Realmon...

Зарим програмчид Realmon гэх мэт, системийг хачин болгодог арга ашиглах нь элбэг юм даа. Yүнийг ашигласнаар компьютер дээр ажиллах үед ямар ч тохиолдолд монгол үсэгтэй саадгүй ажиллаж чадна гэх боловч дутагдалтай зүйлс цөөнгүй ээ. Өөр бусдын зүйлтэй харьцахад хязгаарлагдмал болж байгаа юм даа. Туршлагагүй нэг нь Realmon суулгасны дараа систем ээ дахин суулгаж байсантай олон л тааралдлаа. Иймэрхүү хүмүүст хандаж хэлэхэд Уникод дэмждэг бүтээл гаргаач ээ гэж хэлмээр байна. Чадахгүй бол Monkey-г ашиглаад, нэг юм аргалаад болдог доо.

2007/01/21

temdeglel uusgev ee.

unuudur humuusiin blog-oor tenej yavaad, uuriin blog uusgemeer sanagdaad uusgechihev ee.
(Hunii realmon suulgasan computer deer suuj baisan bolohoor unicode-oor bichij chadsangui.)