2008/11/18

Ориг юм ориг л байдаг юм байна гэдэг шиг...

Өнөөдөр Cisco-ийн курс хичээл оллоо . Интернэт хөтөч дээр ажилладаг юм.
Тэгсэн чинь Flash нь ердөө болдоггүй шүү. Flash дээр хийгдсэн юмных нь товчнууд нь ажиллахгүй, мөн маш жижиг гараад байлаа л даа. Сонин юм аа. Өчигдөр л өөр компьютер дээр ажиллаж байсан юм даа гээд гайхав. Нээрэн тэр компьютер интернэтэд холбогдоогүй байсан болохоор Flash player-ийг flash дискээр аваачиж суулгаснаа санав. Ингээд л асуудал шийдэгдэв. Та бүхэн Firefox-ийн flash player нэмэгдлийг автоматаар, өөрөөр нь татаж суулгалгүй, Adobe-ийн сайтаас нь татаад, гараар суулгачихад гэмгүй л юм байна лээ.
56К модемоор хоёрхон минут татаад, суулгахад хэдхэн л секунд болно, үнэгүй.
http://get.adobe.com/flashplayer/

Энэ Касперскы бас дэндүү шалгалт хийх юм аа. "Firefox" гэдэг програм "Таны интернэт хөтчийг удирдах гээд байна" гэх маягийн анхааруулга өгөөд, хэрхэхийг асуугаад байх юм. Уул нь Firefox өөрийгөө удирдаад юу хийх ээ мэдэж байгаа байлгүй дээ.

2008/11/16

Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Баяр сайд тэргүүтэн Атрын 3 гээчийг эхлүүлэв. Хүү багатай зээлүүд олгогдов. Шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд, технологи орж ирэв. Тариалан эрхлэгчид идэвхтэй оролцов. Зурагтын риаалитий шоуу ч хийгдэв. Хур бороо элбэгтэй, өгөөжтэй зун байлаа. Үр дүн нь амжилттай сайн гарав. Ургац арвин авав. Баяр хүргэе ээ!!!
Гэвч битгий горьд, баярлах болоогүй байна... Юууу? Яаввв? Ийввв?
Ургуулаад, хураасан буудай нь борлогдохгүй байна гэнэ ээ. Засгийн газар зуун мянган тонныг л авна. Нөгөө гурилын үйлдвэрүүд, спиртийн үйлдвэрүүд нь аваад ханачихсан юм байх даа.
Борлогдохгүй байгаагаа яах вэ? Ирэх жилийн тариалалтад үр болгож нөөцлөх үү? Бэлэн мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Заавал борлуулна даа. Эсвэл гадаад руу експортлох уу? Ааая? Дотоодын хэрэгцээгээ хангаад гадаад руу гаргана, айн.

Дотооддоо тариа тарих ёстой гэж Баяр айлдав
Дараа нь яах аа шийдээгүй бол битгий тэнэгт.
гэх юм уу, хаашаа юм бэ?

2008/10/14

Windows-оос Linux рүү шилжсээр...

Манай байгууллага Оракль бүхий өгөгдлийн сангийн хоёр сервэрээ Windows 2003 server-ээс RHEL (Redhat Enterprise Linux) рүү шилжүүлээд үр дүн маш сайтай байгаа шүү. Windows-той байхад бараг өдөр бүр "restart" хийж гацаанаас салдаг байсан бол одоо байнгын ажиллагаатайгаар хэдэн ч сар болохоор болсон буюу хааяа юм суулгах гэх мэт шаардлагаар л унтрааж, асааж байгаа. Магадгүй Windows дээр тохируулж чадахгүй ч байсан байж магадгүй л дээ. Мөн яг одоо нэг ширхэг сервэрийг Application server (HTTP) байдлаар ашиглахаар RHEL суулгаад туршаад, юм хийгээд байж байна. Яагаад RHEL вэ гэж үү? Ердөө л Oracle-ийн certified үйлдлийн системийн нэг нь болохоор тэр.
Бас нэг ширхэг Sun Solaris (үйлдлийн систем нь ч, оракль нь ч, техник нь ч эртний эд байгаа юм) бүхий өгөгдлийн сангийн сервэрийг RHEL болгох гээд програмаа шинэчилж байна.
Цаашид Windows-аас Linux рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа сервэрүүд бол FTP болон dial-up-ын сервэрүүд байгаа. Энэ хоёр дээр Ubuntu суулгая гэж бодож байгаа ч бүгдийг нь адил систем болговол амар байх гэсэн асуудал гараад байгаа л даа. Аа бас File server гэж нэг юм бий. Түүнийг бодохоос ч залхуу хүрмээр үнэн эмх замбараагүй эд. Тийм болохоор тэр нь хэвээрээ байж л байг. :)
Саяхан Kaspersky-ийн 200ш клиентийн лиценз худалдаж авав. Ирэх жил бас төдий хэмжээний зардлыг вирусын эсрэг програмд зарцуулах байх даа. Үүнээс улбаалаад манай дарга ажилчдын компьютер дээр линүкс суулгасан нь ашигтай юм байна гэсэн санааг дэвшүүлж байсан. Хэрэв шилжүүлэх бол онцгой програм ашигладаг нөхдийнхийг үлдээгээд бусдыг нь шилжүүлчихэд болохоор байгаа л даа. Учир нь манай дотоодын програм Вэб хандалттай болчих юм.

2008/10/09

Монголын сайтууд AdSense-д

Манай сайтууд сүүлийн үед Google-ийн AdSense-д сурталчилгаагаа оруулдаг болжээ.
Жишээлбэл:






Ач холбогдол өгч байгаа нь энэ биз ээ.

Хэрэв Windows Монгол бичгээр бол:

Монголынхоо ханын цаасыг татаад аваарай.

National Geographic дээр их гоё зураг байж байх юм:
http://science.nationalgeographic.com/science/wallpaper/mongolian-steppe.html

2008/10/01

Одоо үеийн цалингийн систем

Нэг иймэрхүү томъёолол оруулбал яаж байна.
{1л АИ92 бинзений үнэ} * {Таны үнэлгээ} = {Таны цалин} гэж...
Хэрэв танын үнэлгээ 250 ба АИ92 бинзений 1л-ийн үнэ 1230₮ байх үед таны цалин:
1230₮ * 250 = 307500₮
Харин өнөөдрийн хувьд:
1655₮ * 250 = 413750₮ болох юм байна.

Хөдөлмөрийн хөлсний доод ханш 110000₮ ба энэ нь бинзен 1230₮ байх үед гэвэл, хөдөлмөрийн хөлсний доод үнэлгээ 89,5 болж байна. Тиймээс өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол 148122.5₮ байх ёстой ажээ.

Тэгэхдээ яг хэрэгжүүлэх гэвэл ингэж шууд хамааруулж болохгүй л дээ. Арай өөр тооцоолол явах нь мэдээж юм.

Ингэвэл хачин юм болно доо. Ха ха.

2008/09/24

Yahoo гэж бөөн SPAM








Надад ийм их захиа ирсэн байна гэнэ дээ. Gmail гарснаас хойш yahoo-ийн захиаг ашиглахаа байсаан. Хааяа орж хоосолдог байсан юм. Харин сүүлийн сар оролгүй байж байгаад орж харсан чинь ийм болж.
Y.Messenger 9.0 нь Монголын unicode-оор бичдэг болсон гэхээр нь суулгаж үзлээ л дээ. Тэгсэн нөгөө л нэг танд захиа ирлээ гэдэг нь гарч ирээд байхаар нь л орсон нь тэр. Монголоороо бичихийн тулд Pidgin ашигладаг байлаа.
Жинхэнэ Spam нь нэмэгдэхгүй мөртлөө зүгээр хайрцаг нь л нэмэгдээд байх юм даа. Энэ yahoo spam-ын шүүж чаддаг нөхөр үү? үгүй юу?

2008/09/04

iPhone - Шинэ амжилт


iPhone эхний ба 3G-тэйгээ нийлээд найман сая ширхэг борлогдсоноор шинэ амжилт тогтоогоод байгаа юм байна. Энэ нь найман сарын сүүлийн байдлаарх ба 3G нь 5,6 сая, эхний хувилбар нь 2,4 сая ширхэг утас энэ онд зарагдсан аж. Мөн Apple-ийхэн энэ оныг дуустал 10 саяд хүргэнэ гэжээ.

2008/08/26

Газар хөдөлсөн байна шүү дээ.

Өглөө ажилдаа ирчихээд сууж байтал нэг л сонин юм болсон юм аа. Миний сандал дэнчигнээд байдаг. Гайхасхийгээд л би чичрээд байгаа юм уу ч гэж бодох шиг, газар хөдөлж байгаа юм болов уу гээд ажихад үгүй ч юм шиг юмс хөдлөхгүй байх шиг байсан л даа. Тэгсэн чинь энд, тэнд хүмүүс газар хөдөллөө гэхээр нь л сая учрыг нь ойлголоо шүү. Нөгөө муу хэврэг гээд байдаг шинэ байшингууд нь зүгээр л байгаа даа?

2008/08/19

Монгол улс алтан медалынхаа тоогоор 9-т

Ингэж байвал та итгэх үү?
Энэ бол одоогийн байдлаар бодит тоо шүү!
Медалын тоог нь хүн амд харьцуулахад манайх ийм дээгүүрт жагсаж байна даа. Тэгэхэд хужаа 40, америк 28, орос 32, энэтхэг 46-т жагсжээ. Манайхан цөөхөн ч гэсэн чанартай, чадварлаг хүмүүс буюу 1 монгол хэдэн мянган хужаатай тэнцэж байгаа юм бүү мэд. Бодлого бодохоосоо залхуурав. :) Залхуугүй нэг нь бодоод өгөөрэй.
Үр дүнг та доорх холбоосоос үзнэ үү.
http://www.symworld.com/medals/
Мөн өөр үзүүлэлтээр эрэмбэлж болно шүү. Медалын тоог өдөр, өдөрт нь шинэчлээд явдаг тул хэдэн хоногийн өмнөх мэдээлэл биш шүү!
Дахиад алт авахын төлөө, УУХАЙ!

2008/08/14

Алтан медаль!

Өчигдөр Монгол улс анх удаа алтан медалийг Олимпийн наадмаас авлаа. Түвшинбаяр ба түүний эцэг эхэд баяр хүргэе.
Булганы Сайхан сум гэхээр нь хадам ахад нутгийнх нь хүү түрүүлсэнд, баяр хүргэж зурвас бичсэн чинь өөдөөс ярьж байна аа. Тэгсэн, манай эхнэр Түвшинбаяртай бүлэнцэр болоод явчихдаг байгаа. :) За тэр ч яахав. Угаасаа мэддэггүй л байсан юм чинь.
Манайхан үүнийг далимдуулж дэндүү архидаж байна шүү. Н. Энхбаяр, С. Баяр, Ц. Элбэгдорж нар болимоор юм. Шал согтуу гурван баагий хөтлөлцөн талбай дээр гарч ирээд үг хэлээд байгаа юм. Тэр Баярын согтсоныг ээ. Онигоо, онигоо. Уначихгүйн тулд хөтлөлцөж явсныг манайхан сайхан залруулж, эвтэй байна гээд байгаа юм аа. Тэгэхдээ Элбэгээ гайгүй харагдаж байна лээ. Түвшинбаяр маань сайхан үлгэр болж цаашдын боксчид болон бусад маань алт авах байх аа гэж найдаж байна. Хурай! Хурай! Хурай!
Мөн булган сүүл дагуулсан Гүндэгмаадаа маш их талархах хэрэгтэй. Энэ хүн нөлөөлсөн гэдгийг ч Түвшинбаяр хэлсэн. Тиймд мөнгөн медаль авсан ч Гүндэгмаадаа хөдөлмөрийн баатар өгөөсэй. Олон ч жил олимпод оролцлоо шүү дээ.
Өчигдөр орой чинь баячууд биенээсээ өрсөөд л том, том бэлэг өгөөд байсан. Дараа нь биш өмнө нь өгчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Бэлтгэл сайн хийхэд нь бас мөнгө төгрөгний асуудал гардаг л юм шиг байна лээ шүү дээ. Эд материал, байр сууц гээд л... Хэрэв сайн бэлтгэгдсэн бол бүх тамирчид маань ч алт авахыг үгүй гэхгүй. Илүү олон ч тамирчин олимпийн эрх авна биз дээ. Олон тамирчин оролцох тусам амжилт олох магадлал өндөрсөх юм. Тэгээд ч Гүндэгмаагийн буу, сумыг Мөнхбаяр германаас хумслан байж хангасан гэж байна лээ шүү дээ. За ингээд архиа бага, ууж айргаа тааваараа ууцгаая.

"Түвшинбаяртаа болон нийт монголчууддаа баяр хүргэе. Түүнийг эх орондоо ирэх өдөр нэг ч хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж хүндэтгэл үзүүлцгээе. Урд нь ийм төрлийн хүндэтгэл нэг ч байгаагүй бөгөөд тэр ийм хүндэтгэл авах эрхтэй хүн. Цааш нь дамжуулна уу." Бичиж байхад энэ зурвас ирэхээр нь хуулаад, тавьчихлаа.

2008/08/10

2008/08/08

OpenOffice.org Монгол хэл дээр албан ёсоор төрлөө.

Өнөөдөр Нээлттэй Монгол 2008 чуулган болж, би оролцов.
Нойр хоолоо хагаслан байж энэхүү хувилбарыг гаргасан Нээлттэй монгол багийнхандаа баяр хүргэе.
Сурталчилгаа тааруу байсан уу, сонирхол татсангүй юу, хөдөө явчихсан уу яав, хүмүүс санаснаас бага оролцлоо. Гэхдээ ирсэн хүмүүс бүгд нэг л бодолтой буцацгаасан гэж бодож байна. Тэр юу вэ? гэхээр "Хуулиа дээдэлье". Одоо л нээлттэй эхийн талаар шургуу ярих цаг нь нэгэнт болжээ. Учир нь Микрософт эцсийн байдлаар ороод ирвэл маш их мөнгө тийшээ урсана шүү дээ. Зохион байгуулагчдын нэг Ж. Тамирын ярьснаар Микрософт нь манай төрийн байгууллагуудын нэг компьютер дээр виндовс, офис хоёроо нийлүүлээд хоёр зуун тавин долларт суулгана гэсэн. Төрийн байгууллагуудын компьютерийн тоо гучин мянга орчим байдаг сурагтай. 30,000PC*250$=7,500,000$=8,652,375,000₮. Аймар их мөнгө байгаа биз!? Харин үүнийхээ оронд энэ их мөнгөнийхөө жаахан л хэсгээр нь нээлттэй эхийг дэмжээд өгвөл маш их зардал хэмнэнэ шүү дээ. Хэдий эдгээр залуучууд маань сонирхлын дагуу, эх хэл болон өөрийн орноо хайрлах үүднээс хийж байгаа ч маш их урам болно гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд хэрэв ингэвэл би идэвхтэй оролцоно. :)

Ингээд орчуулгын төгсгөлийн хэсэгт нь хальт шалгалт хийсэн хүний хувьд ч, Хуулиа дээдэлж, Эх хэл дээрээ програмыг ашиглаж, нэгнийгээ дэмжиж байгаагийнхаа хувьд ч, танд ч бас надтай адил ОпенОпис.орг Монгол хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.
Байгууллагууд ч идэвх, санаачлага гаргана гэж найдаж байна. Миний өмнө өгүүлсэн байгууллагаас гадна Хаан банк дөрвөн зуун ширхэг компьютертээ ОпенОпис.орг-ийг суулгаад, ашиглаад эхэлчихсэн гэсэн шүү.

Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

2008/08/04

Хожил манайх

Хааяа ажлынхаа хажуугаар жижиг тоглоомууд тоглодог юм.
Өнөөдөр Hearts тоглоод их гоё хожив:

2008/07/17

Микрософтын сургаар...

Миний нэг үйлчлүүлэгч байгууллага маань програмаа Excel-тэй ажилладаг хэсгийг нь Calc руу шилжүүлэх захиалга надад өглөө. Микрософт Монголд орж ирэх нь иймэрхүү байдлаар нөлөөлж эхэлж байна даа. MS Office-ийг бүр мөсөн OpenOffice.org-оор сольж байгаа юм байх. Тэгэхээр нь би үйлдлийн системээ солих уу гэж асуутал худалдаж авсан Dell-ийг дагалдаж ирсэн XP-ээр байлгаж болно гэж байна. Ээ ашгүй. Програмаа тэр чигт нь солих ажил гарахгүй нь дээ.

2008/04/28

Танд хэрэг болж магад.


Монгол улсын төрийн далбаа:
Эндээс татаад аваарай. Хөдөлгөөнт зураг.
http://ebayaraa.googlepages.com/Mongolia.gif

2008/04/27

HP, Dell, Lenovo компаниуд өөрсдийн PC-дээ Windows XP-ийг дахин дайх боллоо.

Хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагаар ингэхээр шийджээ. Windows Vista-г гарснаас хойш томоохон үйлдвэрлэгчид Windows XP-г халж Vista-г дагалдуулах болсон. Гэвч олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг үл хангасан, нөөц их шаарддаг, ашигладаг програмуудтай нь үл нийцдэг гэх асуудлуудаас болж ам муутай байсан билээ.
Lenovo компани 2009 оны нэгдүгээр сарын 31 хүртэл Windows XP -г компьютерүүддээ суурилуулахаар болсон байна. Мэдээж хэрэглэгч хүсвэл Vista руу шилжиж болох гэнэ.
HP компани нь бизнесийн хэрэглэгчдэдээ мөн Windows XP-г өгөх ба хугацаагаар үргэлжлэх юм байна.
Харин Dell компанийн хувьд Windows 7 -г албан ёсоор гарах буюу 2010 он хүртэл Windows XP-г дагалдуулах болжээ.

Ингэснээр Microsoft нь Windows XP -г үргэлжлүүлэн дэмжих бөгөөд Vista нь уналтын байдалд орсон бололтой.

Дашрамд дурдахад Windows XP нь 5.1; Windows Vista нь 6.0 хувилбар билээ.

2008/04/22

Quickreport 5

Delphi дээр хамгийн анх Quickreport дээр тайлан бэлдэж сурж байлаа. Тэр үед 3.0 хувилбар нь байсан. Одоо тавдугаар хувилбар гарсан юм байна. Үүнд нилээд олон шинжүүд нэмэгдсэн ба хамгийн гол нь Unicode дэмждэг болсон нь сайшаалтай.

Quickreport 5 is compatible with QR4 report designs, and existing applications will run without changes. Most of the visible changes affect previewing and exporting reports, with a few new options for band behaviour. Several new controls are introduced, including three that support double-byte characters(Unicode).

Quickreport 5 Pro costs £199 (plus VAT in the EU). Registered version 4 Pro users can upgrade for £50 (plus VAT in the EU).

Invisible changes
Include more defensive handling of network printers, and less interaction with printers and miscellaneous memory leak and logic fixes.

Visible changes

  • Events to control and customise standard preview.
  • Allow printing straight from the printer-setup button
  • Option to set the default extension in preview. For instance PDF instead of QRP.
  • Copy to clipboard' button on standard preview form.
  • New property for printables - 'ExportAs' = ( etNumeric, etText, etFormula, etLabel ) for XL.
  • It is possible to limit the number of pages in the preview, and a 'Cancel' button is added to the standard preview.
  • Background colour for report.
  • Childbands can print before, after or before and after their parent

Alternative report viewer
Based on XML format, the new previewer has better rendering and search facilites, and supports drill-down and mouse events.

New controls

  • Sub-report control, displays a report within a report.
  • Wild band. Print anytime you want.
  • Controls with double-byte support, QRMBLabel, QRMBMemo and QRMBDbText.
  • FrameLines control - extends vertical lines over page breaks.
  • TQRShape has 2 new shapes, left and right diagonal lines.

Quickreport 5 Currently supported IDEs

  • Delphi 5, 6, 7, 2006 Win32, 2007 Win32
  • C++ Builder 5, 6, 2006, 2007

QRDesign Currently supported IDEs

  • For QR5 - Delphi 7, 2006 Win32, 2007 Win32
  • For QR4 - Delphi 5, 6, 7, 2005, 2006, 2007
Дэлгэрэнгүйг: https://lists.safetmail.co.uk/t/10301/1455036/1968/0/

2008/04/16

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжчих юм сан...

Дэлгүүрт ороход гадаад, дотоодын гэх ижил төрлийн бараа байна аа. Эхлээд сэтгэлээрээ монголыг нь барьж авч байгаа байхгүй юу. Гэвч нэр, зураг, үйлдвэрийн нэр, холбоо барихаас өөр юу ч байхгүй. Яаж хэрэглэх юм бол оо? Ялангуяа лаазалсан бүтээгдэхүүнийг шүү дээ. Шууд, халааж, болгож идэх юм уу? Бүү мэд.
Тавьчихаад гадаадынхыг нь автал хэрэглэх заавар нь монгол хэл дээр байж байх юм.
Тэгэхээр би яах вэ?

За тэгээд цаашаа ярьвал үнэ, чанар, амт гээд олон юм бий.

Windows error

Ха ха, Windows-ийн алдааны мэдээлэл нь ингэж байна гэнэ шүү:
Problem Event Name: Bluescreen ;)

2008/04/11

Баяртай, ANSI.

Яг ч баяртай биш л дээ.
Тэгэхдээ хамаг л програм, хэрэгслүүд Юникодыг дэмждэг болоод байгаа билээ.
Delphi VCL програмчлалд хамгийн дажгүй, үйлдэл, харагдах байдал сайтай DevExpress багц нэгдэл 2008 оны дунд хавьцаа Юникод дэмждэг болохоор ажиллаж байгаа юм байна.
Хэрвээ энэ нь биелэгдвэл заавал .NET гэлгүйгээр Delphi VCL дээр маш гоё дизайнтай Unicode бүхий програм үйлдэж болох нь ээ.
Эх сурвалж:
http://www.devexpress.com/Home/Announces/Roadmap2008.xml

2008/04/08

2008/03/31

Хэрэг болохуйц сайт

Хэрэв та автомашинтай ба түүнийхээ дугуйг солих гэж байгаа бол http://www.1010tires.com/TireSizeCalculator.asp энэ вэб хуудсаар ороод үзээрэй.
Өөрийнхөө дугуйг өөр хэмжээстэй дугуйгаар өөрчлөхөд хэмжээ нь ямар болох, машинд чинь хэрхэн нөлөөлөх талаар мэдээллийг танд өгнө.
Эсвэл та мэддэг ч байж магадгүй л дээ. Миний хувьд цаасан дээр нэмж, үржүүлж, хувааж бодож байснаас хялбар л байсан шүү.

2008/03/16

Хуурч

Нэгэн гадаад хүн, 1950-иад оны үед Улаанбаатарын гудамжинд авсан зураг:

Энэ юу вэ?


ккк

Зүгээр л зураг


Гар утсаараа авсан шүү.
Ноднин найман сард шөнөөр буюу ажлын бус цагаар сервэрүүдээ шинэ өрөө рүү зөөж байхдаа үүрээр авсан зураг:

Гоё зураг


Хэний, юу гэдэг нэртэйг нь мэдэхгүй ч миний компьютер дээр байж л байдаг зураг байгаа юм. Хэн нэг нь мэдэх аваас хэлж өгөөрэй.
Ингээд нэг давхих юм сааааан ... (санаа алдав.)

2008/03/04

Өвөр монголын нэгэн дуу

Хорьдоймэргэний тэмдэглэл дээрх нэгэн дууг өмнөх бичлэг дэх аргыг ашиглан Imeem.com-оос татаж авсан дуу:
Татах

Imeem.com -оос дуу татах

Доорх бичлэгээс Imeem.com-оос дуу татахыг мэдэж аваарай.
http://www.youtube.com/watch?v=ZWWfR8mFrAM

2008/01/17

Эх орныхоо чулуу бүрийг, эх хэлийхээ үг бүрийг "нүдлэн" хайрлацгаая.

Төрийн шагналт, Монгол улсын гавьяат багш Монгол улсын их сургуулийн доктор, профессор Шаравын Чоймаатай эх хэл, их соёлын талаар ярилцлаа.


-Үндэсний бичгийнхээ үүсэл хөгжлийн талаар уншигчдад товчхон дурьдвал?
-Монгол бичгийн эх үүдлийн талаар олон орны эрдэмтэд янз бүрийн үзэл санал дэвшүүлсээр ирсэн боловч нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй. Өрнөдийн судлаачдын дунд "Юань улсын судар", "Мэргэн гэгээний Алтан товч" дахь "Тататунга"-гийн домгоор эш үндэс хийж, 13-р зуунд Уйгураас монгол бичгийг зээлдэн авсан хэмээн тайлбарлах чиг хандлага нэг үе байсан боловч үнэнд үл нийцэх нь тодорхой болжээ. Уг мэдээ нь монгол бичгийн гаралтай холбон тайлбарлах бус Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон түүхэн үйл явдлын гэрч баримт болох нь нотлогдсон. Тийм ч учраас, 2004 онд "Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ер нь аливаа соёлт угсаатан үсэг бичгийн шинэ тогтолцоог буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай.

Үүний адил монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой . XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб, перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэж байдаг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл юм. Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй хугацааны явдал гэх баримжаа гаргалгааг хийдэг.


-Даяаршлын зуунд аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа нь хэл, шашин соёл гэж үздэг. Цөөхөн монголчуудын хувьд хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх вэ?
-Даяаршил гэдэгт даган баясахаас гадна болгоомжтой хандах зүйл олон бий. Ер нь хүн төрөлхтөн бүхий л зүйлээрээ даяаршина гэвэл дэндүү өрөөсгөл болно. Бид хэлээ мартаж, соёлоо үгүйсгэвэл хэн болох вэ? Хэл соёлоо хамгаална гэдэг хэлний мэргэжилтэй хэдхэн хүнд хамаатай зүйл биш. Гадаад хэлийг сурч, гадаадын соёлоос суралцалгүй яахав. Гагцхүү эх хэл, их соёлоо үгүйсгэнэ гэдэг туурга тусгаар улсын иргэнд байж боломгүй хэрэг. Эх хэлээ сайн эзэмшиж, их соёлоороо бахархан суралцана гэдэг эх орноо хайрлаж тусгаар тогтнолоо хамгаалахад иргэн хүний оруулж буй чухал нэмэр юм шүү. Өнөө цагт эх орныхоо чулуу бүрийг, эх хэлнийхээ үг бүрийг "нүдлэн" хамгаалах цаг ирснийг монгол хүн бүр ухаараасай.


-Худам монгол бичгээр төрийн албан хэргийг хөтлөх болсон тухай Монгол төрийн бодлогыг хэсэг эрдэмтдийн хамт таныг тодорхойлж байсан гэдэг л дээ. Энэхүү хөтөлбөр зорилт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-"Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай" 1991 оны тавдугаар сарын 30-ны БНМАУ-ын бага хурлын тогтоолд 1994 оноос улс даяар албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах заалт орсон байдаг. Түүний мөрөөр олон чухал ажил хийсний нэг нь "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан, УИХ-аар батлуулсан явдал. Төр засгаас монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, заан сургах үйлсийг дэмжиж ирсэн ч хэрэгжүүлэх шатанд саармагжуулдаг. Монгол бичгээр төрийн хэргийг хөтлөх тухай асуудал хэдэн эрдэмтний сэтгэлийн хөөрлийн төдий зүйл биш.

-Их дээд, дунд сургуулиудад Монгол бичгийн хичээл сургалт ямар түвшинд явагдаж байгаа вэ?
-Монгол бичгийн цаг хэтэрхий бага, багш нарын идэвх зүтгэл сул байна. Их дээд сургуульд монгол бичгийг зааж байгаа боловч жигд биш. Ер нь төрийн бодлогоо хэрэгжүүлэх доод шатны хүмүүс үгүйсгээд байх юм.

-Даяаршлын үед шинжлэх ухаан техникийн хөгжлийг дагаад гадаад хэллэг нэлээд орж ирж байна?
-Энэ нь зүй ёсны хэрэг. Харин хэлний дотоод зүй тогтлоор шинэ үг бүтэх боломж байсаар атал харь үгийг зээлдэн хэрэглэх нь аливаа хэлний дархлаанд сөрөг хандлагатай. Залуус латин үсгээр захиа бичиж харилцаж байгаа нь техник технологийн хэрэгцээ шаардлагаар гарч буй тохиолдлын зүйл. Удахгүй монгол бичгээрээ мессэж бичиж, цахим захидал илгээх цаг ирнэ. Үсгийг нь сурчихвал, хэлийг нь мэдчих юм шиг гэнэн бодол байх шиг. Бид бүгд кирилл үсэг мэддэг мөртлөө орос хэлийг сурсан нь хэд байна вэ? Хятад, Япон, Солонгос улсууд бичиг үсгээсээ болоод дэлхийн хөгжлөөс хоцорсон нь хаана байна вэ? Харин ч биеэ даасан, эртний улс гүрэн болохын баталгаа нотолгоо нь болж байгаа бус уу. Эцэст нь, эртний түүхт Монгол орноороо бахархах, хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хүн бүрийн үндэсний мэдрэмж тун чухал болоод байгааг дахин дахин сануулан айлтгая.

С.ОЮУН-ЭРДЭНЭ
Дугаар 009/028/

Мэдээллийн эх сурвалж: Өнөөдрийн тойм.

Энэ сэдэвтэй холбоотой нэгэн зүйлийг би өөрөө хэлэх гэсэн юм аа.
Зурагт, радиогийн хөтлөгч нар арай дэндүү байна шүү. NTV байсан байх аа. Урьд нь гардаг байсан Тататунга шиг нэвтрүүлэг ба хоёр баг оролцоод уралддаг тэмцээн гардаг юм байна. Намайг үзэж байхад хоёр багийн нэрс нь "Няцашгүй" ба "Цикль" гэж байсан. Тэмцээн эхлээд удаагүй байхад хөтлөгч нь нэг багийнх нь нэрийг мартчихаад асуусан чинь "Няцашгүй" гэж хариултал -Ёоё, монгол хэлний аймар хэцүү үг тааралдлаа гэдэг юм даа. Нөгөө гадаад үг нь хамаагүй амар байлаа ч монгол хүн байж монгол хэлээ гадаадыхаас хэцүү гэж яаж хэлж чадаж байна даа. Ядаж дуугүй л өнгөрнө биз. Бас хавтсыг хаа гэж хэлэхгүй, папкаа хаа ч гэх шиг. Монголоо алдсан яадаг хүн бэ л гэж дургүй хүрч суулаа.