2007/07/17

"Хараацай, хэдгэнэ хоёр" үлгэр

ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.

— Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ.

Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав.

Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:

— Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:

— Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.

Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад:

— Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:

— Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:

— Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ

үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.

Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга

мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.

— Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан

унтууцан уурсаад:

— Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:

— Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд

могой барьж иддэг болов гэнэ.

Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.

-Төгсөв-

Гэнэт, юун үлгэр тавиваа гэсний учир юу гэвэл саяхан төрийн сүлдийг солино гэж баахан шуугиж байгаад, одоо чимээгүй болсон л доо. Тэгэхэд солих хувилбарын нэгэнд нь хангарьд орсон байсан ба тайлбар нь Хүннү-ийн үеэс шүтдэг байсан, гэм хорын могойг устгаж байгаа нь тэр ухааны юм байсан. Аль ч хувилбарыг нь ард түмэн эрс эсэргүүцэж байсан билээ. Хүннү шүтдэггүй байсан гэдгийг нь түүхчид нотолчихсон.
Харин могой барьсан учир нь дээрх үлгэрээс харагдаж байна.
Үлгэрээс харахад хангарьд нь ухаан муутай буюу бусдын зөвлөснөөр явдаг, өөрөө шийдвэр гаргах чадваргүй амьтан ажээ. Хэрэв хараацай, хэдгэний хэлийг тасдаагүй байсан бол өдийд могойны оронд хүн базуулчихсан байх байжээ.
Ийм амьтныг шүтнэ гэж үү?
Харин морь бол хөдөө хээр, унаж яваа эзнээ орхидоггүй гэх мэт Монголын жинхэнэ шүтээн бус уу?

2007/07/16

Сүлжээний кабель бэлдэх

Сүлжээний кабель нь голдоо 8 ширхэгтэй ба дундаа залгаас ороогүй байх хэрэгтэй.
Кабелийн хоёр үзүүрт RJ45 стандартын (connector) толгой орно.
Утаснууд нь T568A, T568B стандартын дагуу өнгөний дарааллаар байрлана.
Straight-Through Cable (Компьютер, switch-ийн хооронд залгагдах) нь хоёр үзүүртээ, дээрх хоёр холболтын аль нэгээр нь адил холбогдоно.
Crossover Cable (Компьютер, компьютер-ийн хооронд залгагдах) нь уг хоёр стандартыг хослуулж холбогддог.

2007/07/04

Вирус гэж гай яа...

Windows үйлдлийн систем дээр вирус болон вирусын эсрэг програм гэж гай байна аа.
Хорлонтой вирус нь яасан ч их юм бэ? Байнга л дархжаалуулалт хийж байхгүй бол болохгүй.
Дархжаалуулттай байхын тулд програмтай байх хэрэгтэй, програм нь байнга сүүлийн шинэчлэлттэй байх хэрэгтэй.
Вирусын эсрэг баахан л програмууд байна аа. Үнэтэй ч юм, үнэгүй нь ч буй юм.
Хамгийн гайгүй гэсэн нь үнэтэйд орно. Эсвэл үнэтэй, үнэгүй хоёр хувилбар гаргачихаад боломжуудаар нь ялгаад өгчихнө.
Ер нь вирусыг гэмт этгээд бус, вирусын эсрэг програм үйлдвэрлэгчид бий болгодог байх аа. Ямарваа хүнд өөрт нь ямар ч хэрэггүй програмыг борлуулахын тулд шүү дээ.
Ядаж байхад, хулгайн хэрэглээний эсрэг зэгсэн хамгаалалттай болоод байх юм. Өдөр тутмын хэрэглээний Microsoft Office програмыг худалдаж авч барахгүй байхад, юун илүү зүйл худалдаж авах вэ дээ.
Герман хүнд зориулан бий болгосон тарваган тахлын дархжаалуулалт нь монгол хүнд үйлчилдэггүй гэдэг шиг, энэ олон програмуудын алинд нь итгэх нь бас л хэцүү.

Болдог сон бол бүгдийг Linux руу шилжүүлчих юм сан.

Сүүлийн үед, би вирусээс айхгүй болсондоо бус крек энэ тэр хайж ядаргаатахаасаа залхуураад үнэгүй програмууд суулгадаг болчихсон гэж байгаа.
Та ч бас сонирхвол энэ холбоосоор ороод үнэгүй хэрэгслүүдийг сонирхоорой.

2007/07/01