2007/07/17

"Хараацай, хэдгэнэ хоёр" үлгэр

ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.

— Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ.

Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав.

Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:

— Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:

— Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.

Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад:

— Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:

— Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:

— Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ

үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.

Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга

мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.

— Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан

унтууцан уурсаад:

— Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:

— Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд

могой барьж иддэг болов гэнэ.

Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.

-Төгсөв-

Гэнэт, юун үлгэр тавиваа гэсний учир юу гэвэл саяхан төрийн сүлдийг солино гэж баахан шуугиж байгаад, одоо чимээгүй болсон л доо. Тэгэхэд солих хувилбарын нэгэнд нь хангарьд орсон байсан ба тайлбар нь Хүннү-ийн үеэс шүтдэг байсан, гэм хорын могойг устгаж байгаа нь тэр ухааны юм байсан. Аль ч хувилбарыг нь ард түмэн эрс эсэргүүцэж байсан билээ. Хүннү шүтдэггүй байсан гэдгийг нь түүхчид нотолчихсон.
Харин могой барьсан учир нь дээрх үлгэрээс харагдаж байна.
Үлгэрээс харахад хангарьд нь ухаан муутай буюу бусдын зөвлөснөөр явдаг, өөрөө шийдвэр гаргах чадваргүй амьтан ажээ. Хэрэв хараацай, хэдгэний хэлийг тасдаагүй байсан бол өдийд могойны оронд хүн базуулчихсан байх байжээ.
Ийм амьтныг шүтнэ гэж үү?
Харин морь бол хөдөө хээр, унаж яваа эзнээ орхидоггүй гэх мэт Монголын жинхэнэ шүтээн бус уу?

8 comments:

A.Амарсайхан said...

Сүлдний тухайд гэвэл Алтан соёмбо нь л байж байхад болоо доо. Уг нь хас тэмдэг байвал зүгээр байсан юм. Даанч дэлхий нийтэд Гитлер гээч нөхөр фашизмын бэлэг тэмдэг болгоод тараачихсан. /Би үүнд их харамсдаг/

Гантулга Т.Т said...

Хийх юмаа олж ядсан юм шиг л хамаг байдгаа солино, өөрчилнө гээд ямар хэрэгтэй юм бэ? Ганц цент оруулж ирэхгүй иймэрхүү юмаар оролдож байдаг хүмүүсийн дотор нь юу бодогдож байгааг тааж чадахгүй юм, ухаан хүрэхгүй нь.

Ромбу гариг энэ тэртэй холбогддог гээд байсан зальхай нөхөд шиг иймэрхүү юм хийж ч суух гэж, тэр хүмүүсээр нь газар ухуулж, мод/ногоо тариулах, чулуу бутлуулж, зам тавиулж, жаахан хүүхдүүдэд үлгэр яриулж байвал таарна. Бодохоор л дотор шатаад байдаг юм.

Э. Баярсайхан said...

Чадаж байгаа бизнес нь тэр байх даа.

Эрхэмээ said...

Баярсайхаан Starcraft public blog нээсэн хамтран бичицгээе! имэйлээ үлдээгээрэй

Төрөө said...

Морь молор эрдэнэ гэдэг дээ. Морьтон Монголчууд бид морио шүтэхгүй юм бол өөр юуг шүтэх билээ.

A.Амарсайхан said...

Баяраа хө, нэг гуйлт байна. Бичиг мэддэг таанууст бол ичмээр дамшиг даа. Би Гантулгын зөвлөсний дагуу блогтоо Адсенсе байрлуулах гээд учрыг олдоггүй. Бүртгэл бланкийг нь бөглөөд 20-30 хонолоо хариу алга. Буруу бөглөсөн ч юм уу бүү мэд.

Тэгэхээр блогтоо Адсенсе мэтийн, мөнгө олж болох юмыг хэрхэн хаанаас яаж авч болох вэ гэдэг талаар зөвлөгөө бичээч. Ийм олон боломж байдаг уу?

Saikhanjargal.E said...

Солихгй байсан ч дээр дээ Энэ одоогийн байгаа нь их гүн гүнзгий утга санаатай зүгээр санагддаг энэнээс гайгй юм олно гэдэг хүнд биз.

Э. Баярсайхан said...

Харин тийм. Солихгүй байсан ч болно.
Амарсайхан ахад: Сайхан завтай болохоороо л бичнэ ээ.