"Tree" theme of Gmail

Хэрэв gmail ашигладаг бол Tree гэдэг сэдвийг сонгоод үзээрэй.
Сонгох үед таны оршин буй хотыг асуудаг юм. Ингэснээр тухайн хотын цаг агаарыг уг сэдэвтэй холбож өгөх боломж бий болж байна гэсэн үг.
Өнөөдөр яг одоо цас орж байна. Миний gmail-д ч бас цас орж байна:

Хэрэв зун бороо орж байвал бороо орж байгааг харуулдаг юм.

Уншаад л үз.

Энэ блог дээр бичигдэж буй зүйлс надад таалагдаад байгаа юм.
Харин та энэ бичлэгийг нь заавал уншихыг бодоорой.

Би монгол хэл мэдэхгүй юм шиг байна өө.

Би гэдэг хүн энд тэнд монгол хэл гэж их ч ярьсан байх. Зарим блогчингуудыг шүүмжилж ч явлаа.

Гэвч сүүлдээ би ингэхэд өөрөө монгол хэл мэддэг эсэхдээ эргэлздэг боллоо. Эвгүй харагдаж байсан зүйлсийг харсаар байгаад дадал болчихдог гэдэг. Тэр нь болж байгаа юм болов уу? Хаа нэг газар тааралдах зөв ч бай, буруу ч бай үгийг зөв л байх даа гэдэг болсон шүү дээ.

За хар яриагаар бичсэн, алдаатай бичигддэг түм буман блогуудыг орхиё, болчихъё. Харин албан бичиг тийм баймааргүй байна. Над дээр орж ирсэн албан бичгүүд дээр "ажлуулах" /ажиллуулах баймаар юм/, "дараах", "дараахь" /нэг үгийг хоёр янзаар бичсэн/ гэх мэт. Энэ гурван үг бол яг одоо миний ширээн дээр байгаа гурван албан бичиг дээр байна. Асуудлыг шийдвэрлээд цааш хийсэн албан бичгүүд дээр эргэлзээтэй үгс мэдээж байж л байгаа.

Бас дунд сургуулийн сурах бичгийг би уншаад ойлгохооргүй болсон байна лээ.
Миний үед бүжин, эрвээхэй гэж сурах бичиг дээр байгаад, би тэгээд л сурчихсан юм даг. Одоо бөжин, эрвээхий ч гэх шиг. Өөр юу юу ч байлаа даа...

Осолдохгүй л ойлголцоод л яваад байх юм даа, хөөрхий монголчууд.

Харин та Монгол хэл мэддэг л биз дээ?

Ажиглагч-1

МҮОНТВ-ээр спортын мэдээний дараа "Маамуу нааш ир" гардаг юм. Тэрэнд хүүхдүүд дуртай.
Хүүхдэд хэрэгтэй ойр зуур юм ярихаас гадна хүүхэлдэйн кино үзүүлдэг.
Гэвч саяхан хулхиддаг байна шүү. Ойрд Рекс киног гаргаад байгаа юм л даа. Надад Рекс киноны бараг бүх анги байдаг юм. Хүүхдэдээ үзүүлэх гээд олж авсан.


Гэвч энэ ангийг үзүүлэхдээ сүүлийн хэдхэн хормыг хасаж хаядаг байгаа. Би үзчихсэн болохоор шууд мэдэж байгаа байхгүй юу.

/Ажиглагчийг хальт дуурайв./

Үхмэл сайтууд

Ийм сайтууд ч олон байх юм даа. Вэб сайт үүсгэчихээд эхэндээ овоо ажиллагаатай байлгана.
Тэгснээ вэб сайттай гэдгээ мартчих юм. Зарим нэг блогууд л дорвитой мэдээлэл өгөх юм даа.
Гоожуур цэг ком ажиллахгүй болсон үест олон хүн ганц ордог сайт маань байсан юм гэж халаглаж байсныг харахад нэг юм хэлээд ч байх шиг.

Энэ блог дээр Юнител 3,5Ж-г нэвтрүүллээ гэх... Гэтэл Юнителийн албан ёсны сайт дээр нь энэ тухай юу ч алга. Шинэ мэдээ гээд орохоор "Мэдээлэл алга байна" гэнэ ээ. Ингэхээр энэ мэдээлэлд итгэх үү? байх уу?

Oracle ӨС-ийн чинь нууц үг хэр найдвартай бол?

Ийм нэг авсаархан хэрэгсэл байдаг юм байна:
http://www.red-database-security.com/software/checkpwd.html

Ойр зуурын нууц үгүүдийг гаргаад л ирж байна лээ.

VLC дамжуулга тоглуулагчийн 1.0 хувилбар гарлаа.

Урт удаан хугацааны туршид "0.х" хувилбараар явсан VLC дамжуулга тоглуулагч нээлттэй эхийн програм сая л 1.0 хувилбараа гаргалаа.
Түүний голлох онцлогууд нь:
- Нээлттэй, үнэгүй ҮС хамааралгүй
- Бараг ихэнх кодчилолыг (codecs) тоглуулж чадна
- Монгол хэлээр зэрэг юм.

Та бүхэн ашиглаад үзээрэй.

Монгол бичгээ сурцгаая

Нэгэн зүйл: http://xvv.blogmn.net/21109/ -д ийм санал гаргасан байна.

Нэгэн зүйл: Монголын үндэсний телевизээр Тунгаамал нэртэй эх хэлний уралдаант нэвтрүүлэг үзлээ. Тэнд үг бүтээврийн болон найруулгын алдааны тухай ийн тайлбарлаж байна: "Монгол бичигт тэгж бичдэг учраас үүнийг ингэж биш, тэгж бичих ёстой.".
Зөв бичих дүрэм нь явж, явж Монгол бичиг рүү ороод байгаа юм чинь, кирилл үсгийн дүрэм, Монгол бичгийн дүрмийг зохицуулах гэж байхаар шууд л Монгол бичгийн дүрмээ сайн сураад авья.

Яагаад англи хэл гэж?

Латин үсэг рүү шилжүүлэх, Монгол улсын хоёрдогч хэл ч гэх шиг...
Бид америкт очихоороо америкчуудтай англиар ярьдаг. Тэгвэл америк хүн Монголд ирээд яагаад монголоор ярихгүй байгаа юм бэ? Бид ийм байдлаар төрөлх нутаг дээрээ гадны хүнд долигоноод байж болох уу? Бид америкт очоод яагаад Монгол хэлээр харьцаж чадахгүй байгаа юм бэ? Энэ бол бид өөрсдийгөө тэднээс дорд үзсэн хэрэг юм болов уу?

(би их дээр үед уншиж байсан болохоор хаана болсон явдал, ямар хэлүүд дурдагдсан талаар мартчихжээ. Гол утгыг нь санаад байгаа юм. Жишээ болгоод хэлийг нь зохиогоод өгчихье.)
Нэгэн нутагт (Монгол) гадны хүн (Испани иргэн) явж байгаад нутгийн хүн (магадгүй Ринчен)-ээс зам асууж л дээ. Асуухдаа эхлээд өөрийн хэлээр (испани) асууж. Нутгийн хүн ойлгосон боловч өөрийн хэлээр (монгол) хариулсан байна. Гэвч асууж буй этгээд нь ойлгосонгүй. Дахиад өөр хэлээр (англи) асуув. Нутгийн хүн бас л ойлгосон ба хариулахдаа нутгийнхаа өөр хэлээр (казак) хариулав. Гадаадын хүн нь бас л ойлгосонгүй. Гурав дахиа асуув. Бас л өөр хэлээр (франц). Нутгийн хүн бас л өөрөөр (буриад аялга) хариулав. Ингээд ойлголцохгүй юм байна гээд салан одов. Нутгийн хүнтэй цуг байсан хүн энэ хүн юу гээд байсан бэ? гэж асуув. Жорлон хаана байна? гэж асуусан, гэхэд. Тэгээд ойлгосон юм бол хариулаад өгчихгүй яасан юм бэ дээ? гэж зэмлэнгүй хэлэхэд нь "Би энэ нутгийн хүн, нутаг дээрээ яагаад өөр хэлээр ярих ёстой юм бэ?" гэж хариулав. Тэгэхэд цуг байсан хүн нь санааг нь ойлгож, түүний зөв юм байна гэдгийг ухаарчээ.

Ер нь англи хэл яагаад шаардагдаад байна вэ?
Би үүнийг мэдээллийн технологийн шинжлэх ухаантай холбоотой (мэдээж бусад олон нөлөөлөл байгаа байх) гэж бодож байна. Хэрэв америкчууд испани хэлээр (тэгэхдээ тал нь ярьдаг шүү дээ) ярьдаг байсан бол тооцоолуурт испани үсэг дүрслэх байсан. Испани үгүүдээр коммандыг бичих байсан. Өнөө үед англи хэл биш испани гэх байсан.
Би орос хэлийг зургаан жил дунд сургуульд үзчихээд, миний мэдэх орос үг ганцхан жил дээд сургуульд үзсэн англи хэлээс яагаад бага байна вэ? Миний жишээн дээр бол тооцоолууртай холбоотой болж таарч байна.
Тэгэхээр бид Монгол хэлээ аврахын (Монгол хэл нь уруудаж буй хэлийн жагсаалтад орсон) тулд мэдээллийн технологийн агуулгыг Монгол хэл дээрээ арвижуулцгаая.

Энэхүү англи хэлний давамгайлал бол түр зуурынх гэж би боддог.
Тийм болохоор тооцоолуурын орчинг Монгол хэл дээр болгоцгооё.

Сонин тохиолдол

Монгол, Япон хоёр улс дэлхийн түүхэн дэх хамгийн их усан флот бүхий тэнгисийн болон хамгийн их онгоц оролцсон агаарын тулааныг хоорондоо хийжээ.
1272-1278 онуудад Хубилай хаан Япон руу усан замаар дайрч Японы хил дээр дайтсан байна. Тэгэхдээ гол тулаан нь тэнгисийн дунд биш эрэг дээр болжээ.
1939 оны үед дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон тулааныг Япон манайх руу газар ба агаараар дайрч Монгол улсын хил Халхын голын хавьцаа тулалдсан байна.
Хоёулаа цааш нэвтэрч чадаагүй.
Гэвч түүхэн хугацааны ялгаатай энэ хоёр дайны эхлэлд, хоёуланд нь Япон буруутай ажээ.

Nod32 > KAV

KAV-ын илрүүлж чадалгүй шургуулчихаад байдаг флаш дискийн вирусүүд байна шүү дээ.
Тэдгээр вирусыг NOD32 жишим ч үгүй устгачихдаг байна шүү. Миний муулаад байдаг NOD32 шүү дээ. Сайнтай муутай гэдэг нь энэ байх даа.
Тэгэхдээ флаш дискийн бүх вирус дээр туршиж үзээгүй гэдгийг анхаарна биз.

Иргэний үнэмлэхээрээ тоглуулсангүй.

Сонгуулийн өглөө гарсан мэдээнүүдээр ирц сайн байна гэж байлаа. Орой гэхэд хүмүүс гайгүй байх гэсэн бодолтой болчихсон юм. Бодсоноороо 19 цаг өнгөрөөгөөд очтол сургуулийн үүднээс гадаах хашаагаа тойрсон дараалалтай байдаг байгаа. За бүтэхгүй юм байна гээд харив. 23 цаг нилээд өнгөрөөж байгаад гарах гэсэн боловч өдөржингөө дэмий тэнэсэн хүний залхуу хүрээд болилоо. Гэвч мэдээгээр манай хэсгийн дараалал багасах нь бүү хэл, сонгуулиа өгч чадаагүй бөөн хүмүүс гадна хоцорчээ. Үүнээс зохион байгуулалт муу, мөн л технологийн хоцрогдмол байдал нөлөөллөө гэж би бодлоо. Ямартай ч иргэний үнэмлэх дээр дардас даруулсангүй. Оюутны Visa карт шиг баахан юм даруулчихаад (дараагийн сонгууль, дахин сонгууль өгөх бүрт даруулна) иргэний үнэмлэх гэсэн утгаа алдаад, сонгуулийн үнэмлэх шиг л болох байлаа. Аягүй бол сүүлдээ дарах зай олдохгүй шинээр авах хэрэг гарна шүү.

National Geographic

http://www.nationalgeographic.com/index.html
Ер нь та бүхэн энэ сайт руу ороод, ухаад үзэхэд тун дажгүй шүү. Ялангуяа сар бүрийн шилдэг зургуудыг үзээрэй. Мөн аялал, шинжлэх ухаан, фото зураг гэх мэт асар их мэдээлэл агуулсан лут сайт байгаа юм.
Хайлтын талбар дээр "mongolia wallpaper", "mongolia photography" гэсэн түлхүүр үгүүдээр хайхад гоё, содон, бахархмаар зургууд байж байгаа шүү.

Сүртэй зураг байна даа.

National Geographic дээрх баруун монголын казак эрийн зураг байж байна.
http://photography.nationalgeographic.com/photography/enlarge/kazakh-eagle-hunter.html

Энэ зураг нь "Шилдэг" урын сангийн жагсаалтад багтжээ.

CDMA утсаар Линуксээс интернэтэд холбогдох

Өөрийн Скайтелийн утсаараа холбогдож чадахгүй явж байгаад, энэ амралтын өдрөөр тухтай сууж үзье гэж байгаад үзлээ л дээ.
Мөнхбаатарын энэ аргаар үзээд ямар ч төвөггүйгээр холбогдож чадав. Виндовс дээр бол заавал өөрийнх нь хөтлүүрийг суулгаад байдаг. Харин Линукс дээр тэгэх шаардлагагүй хоёрхон команд бичээд л болсон. Миний утас Скайтелийн үйлчилгээ авдаг ба SK IM-S110 гэдэг утас бөлгөө. Федора, Үбүнтү тархцуудад туршсан болно. Хоёуланд нь үр дүн амжилттай.

Мөнхбаатарынх дээр нэмж хэлэхэд доорх зурган дээр дууны удирдлагын хажууд антенны зураг гарсан байгааг анхаарна уу. Сүлжээний зураг дээрээ хулганы зүүн товчийг дарахад Auto Mobile Broadband (CDMA) Connection нэмэгдсэн байх (минийх дээр яг хэзээд нь нэмэгдсэн байсныг нь анзаараагүй.) ёстой. Түүн дээр дарахад утасны дугаар, нэвтрэгч болон нууц үгүүдийн сонголт гарч ирнэ. Тэнд нь утсаараа холбогдоход шаардлагатай мэдээллүүдийг нь оруулж өгөөрэй. Скайтелийн хувьд залгах дугаар нь 1501, нэвтрэх нэр ба нууц үг нь evdo байдаг. Хэрэв та холбогддог бол мэдэх байх. Ингээд дараа нь үүнийгээ ашиглаад байвал Terminal дээр sudo wvdial командыг хийгээд байх шаардлагагүй болно. Холболтыг таслахдаа уг холболтын доод талд орших Disconnect-ийг ашиглана.

Монгол хэлний дүрэм Нэвтэрхий толь дээр

Википедиа
ЛиМНукс Вики

Google-ийн өгөгдлийн төв гэнэ дээ

Япончуудад мэдэгдэх нь

Манай улсын нэрийг Монгор биш Монгол гэж дуудсугай!

Гүржийхэнтэй барьцав. :)

Цонхууд дээр суулгац бэлдэгч

NSIS - Nullsoft Scriptable Install System.
Энэ бол нээлттэй эхийн суулгац бэлдэх Цонхуудад зориулсан програм юм. Та бүгдийн сайн мэдэх Winamp програмыг гаргагч Nullsoft үүсгэсэн. Онцлогуудаас дурдвал:
- суулгацын бүх үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ
- бүтээгдэхүүн нь хэмжээ багатай
- Цонхууд 95-Vista хүртэл боломжтой
- ZLib, BZip2, LZMA зэрэг шахалт ашигладаг
- Скрипт ашигладаг. Үүгээрээ бусдаасаа ялгарах ба магадгүй илүү боломжийг олгох болно
- Нэг суулгацад олон хэл нэгтгэх боломжтой
- Нэмэлтүүдтэй (plugin) гэх мэт.

Эх хувилбар нь зөвхөн ANSI дэмждэг боловч эх хувилбар дээр суурилсан Юникод дэмжлэгтэй хувилбар байдаг. Юникод хувилбарыг нь Winamp, Mozilla (Firefox, Thunderbird, Seamonkey, Sunbird), OpenOffice (3.0), Flicker Uploader зэрэг програмууд суулгацдаа ашигласан байдаг.

Миний бие эх болон Юникод хувилбарыг нь орчуулсан байгаа.

Эх хувилбар: http://nsis.sourceforge.net/
Юникод хувилбар: http://www.scratchpaper.com/

Линуксийн ханын цааснууд

97 ширхэг


татах