2008/11/16

Саалиа бэлдэхээр саваа бэлд!

Баяр сайд тэргүүтэн Атрын 3 гээчийг эхлүүлэв. Хүү багатай зээлүүд олгогдов. Шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд, технологи орж ирэв. Тариалан эрхлэгчид идэвхтэй оролцов. Зурагтын риаалитий шоуу ч хийгдэв. Хур бороо элбэгтэй, өгөөжтэй зун байлаа. Үр дүн нь амжилттай сайн гарав. Ургац арвин авав. Баяр хүргэе ээ!!!
Гэвч битгий горьд, баярлах болоогүй байна... Юууу? Яаввв? Ийввв?
Ургуулаад, хураасан буудай нь борлогдохгүй байна гэнэ ээ. Засгийн газар зуун мянган тонныг л авна. Нөгөө гурилын үйлдвэрүүд, спиртийн үйлдвэрүүд нь аваад ханачихсан юм байх даа.
Борлогдохгүй байгаагаа яах вэ? Ирэх жилийн тариалалтад үр болгож нөөцлөх үү? Бэлэн мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Заавал борлуулна даа. Эсвэл гадаад руу експортлох уу? Ааая? Дотоодын хэрэгцээгээ хангаад гадаад руу гаргана, айн.

Дотооддоо тариа тарих ёстой гэж Баяр айлдав
Дараа нь яах аа шийдээгүй бол битгий тэнэгт.
гэх юм уу, хаашаа юм бэ?

7 comments:

Mika said...

Хурааж авсан юм нь борлогдохгүй байгаагаас гадна тарьсныхаа талыг нь агуулах байхгүй гээд хураагаагүй сурагтай.. Яаана даа яаана

A.Амарсайхан said...

Социализм ханхалж байна шүү.

Э. Баярсайхан said...

Харин тийм ээ.

Vitaminjuulalt said...

Соцлийзмаас гадна
тоонд тулгуурласан сисчээм явчих шиг болсон.
Свээрт гурил хийхэд хүртэл буудайн чанарыг чухалчилдаг.
Их тарьж ихийг хурааж
харин чанар хангах нь хэдэн хувь байв.хаин истонэрэ

Э. Баярсайхан said...

Монголдоо тарьсан юм чинь чанар гайгүй байлгүй дээ.
Харин Свээрт, хайн истонэрэ гэсэн үгүүдийг чинь мунхаг би ухаад, ухаад ойлгосонгүй ээ.
Сийрүүлж ажаамуу?

ganga said...

Социализм нь юм уу, эдийн засгийн дэлхийн хямралын хаялага ч юм уу эвгүй юм нь ханлаад байна даа. Нээрээ саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг, борлогдох зах зээлийн мэнэжмэнт хийгээгүй тариа тарих, ер нь юуг ч хийж бүтээгээд хэрэггүй биз.

Жич:Манайхаар зочилсонд баярлалаа.2007 оны бичлэг орж үзэн.

Э. Баярсайхан said...

Ганга-д: Би ч уг нь энэ, тэндхийн айлаар ороод л яваад байдаг л даа. Google Reader-ээр шүү дээ. Тэгээд л сэтгэгдэл бичсэнээр ул мөрөө үлдээж байгаа нь тэр юм.