Өчигдөр Монгол улс анх удаа алтан медалийг Олимпийн наадмаас авлаа. Түвшинбаяр ба түүний эцэг эхэд баяр хүргэе.
Булганы Сайхан сум гэхээр нь хадам ахад нутгийнх нь хүү түрүүлсэнд, баяр хүргэж зурвас бичсэн чинь өөдөөс ярьж байна аа. Тэгсэн, манай эхнэр Түвшинбаяртай бүлэнцэр болоод явчихдаг байгаа. :) За тэр ч яахав. Угаасаа мэддэггүй л байсан юм чинь.
Манайхан үүнийг далимдуулж дэндүү архидаж байна шүү. Н. Энхбаяр, С. Баяр, Ц. Элбэгдорж нар болимоор юм. Шал согтуу гурван баагий хөтлөлцөн талбай дээр гарч ирээд үг хэлээд байгаа юм. Тэр Баярын согтсоныг ээ. Онигоо, онигоо. Уначихгүйн тулд хөтлөлцөж явсныг манайхан сайхан залруулж, эвтэй байна гээд байгаа юм аа. Тэгэхдээ Элбэгээ гайгүй харагдаж байна лээ. Түвшинбаяр маань сайхан үлгэр болж цаашдын боксчид болон бусад маань алт авах байх аа гэж найдаж байна. Хурай! Хурай! Хурай!
Мөн булган сүүл дагуулсан Гүндэгмаадаа маш их талархах хэрэгтэй. Энэ хүн нөлөөлсөн гэдгийг ч Түвшинбаяр хэлсэн. Тиймд мөнгөн медаль авсан ч Гүндэгмаадаа хөдөлмөрийн баатар өгөөсэй. Олон ч жил олимпод оролцлоо шүү дээ.
Өчигдөр орой чинь баячууд биенээсээ өрсөөд л том, том бэлэг өгөөд байсан. Дараа нь биш өмнө нь өгчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Бэлтгэл сайн хийхэд нь бас мөнгө төгрөгний асуудал гардаг л юм шиг байна лээ шүү дээ. Эд материал, байр сууц гээд л... Хэрэв сайн бэлтгэгдсэн бол бүх тамирчид маань ч алт авахыг үгүй гэхгүй. Илүү олон ч тамирчин олимпийн эрх авна биз дээ. Олон тамирчин оролцох тусам амжилт олох магадлал өндөрсөх юм. Тэгээд ч Гүндэгмаагийн буу, сумыг Мөнхбаяр германаас хумслан байж хангасан гэж байна лээ шүү дээ. За ингээд архиа бага, ууж айргаа тааваараа ууцгаая.
"Түвшинбаяртаа болон нийт монголчууддаа баяр хүргэе. Түүнийг эх орондоо ирэх өдөр нэг ч хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж хүндэтгэл үзүүлцгээе. Урд нь ийм төрлийн хүндэтгэл нэг ч байгаагүй бөгөөд тэр ийм хүндэтгэл авах эрхтэй хүн. Цааш нь дамжуулна уу." Бичиж байхад энэ зурвас ирэхээр нь хуулаад, тавьчихлаа.
No comments:
Post a Comment