Хэрэглэгчдийн хүсэлт, шаардлагаар ингэхээр шийджээ. Windows Vista-г гарснаас хойш томоохон үйлдвэрлэгчид Windows XP-г халж Vista-г дагалдуулах болсон. Гэвч олон хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг үл хангасан, нөөц их шаарддаг, ашигладаг програмуудтай нь үл нийцдэг гэх асуудлуудаас болж ам муутай байсан билээ.
Lenovo компани 2009 оны нэгдүгээр сарын 31 хүртэл Windows XP -г компьютерүүддээ суурилуулахаар болсон байна. Мэдээж хэрэглэгч хүсвэл Vista руу шилжиж болох гэнэ.
HP компани нь бизнесийн хэрэглэгчдэдээ мөн Windows XP-г өгөх ба хугацаагаар үргэлжлэх юм байна.
Харин Dell компанийн хувьд Windows 7 -г албан ёсоор гарах буюу 2010 он хүртэл Windows XP-г дагалдуулах болжээ.
Ингэснээр Microsoft нь Windows XP -г үргэлжлүүлэн дэмжих бөгөөд Vista нь уналтын байдалд орсон бололтой.
Дашрамд дурдахад Windows XP нь 5.1; Windows Vista нь 6.0 хувилбар билээ.
No comments:
Post a Comment