Миний нэг үйлчлүүлэгч байгууллага маань програмаа Excel-тэй ажилладаг хэсгийг нь Calc руу шилжүүлэх захиалга надад өглөө. Микрософт Монголд орж ирэх нь иймэрхүү байдлаар нөлөөлж эхэлж байна даа. MS Office-ийг бүр мөсөн OpenOffice.org-оор сольж байгаа юм байх. Тэгэхээр нь би үйлдлийн системээ солих уу гэж асуутал худалдаж авсан Dell-ийг дагалдаж ирсэн XP-ээр байлгаж болно гэж байна. Ээ ашгүй. Програмаа тэр чигт нь солих ажил гарахгүй нь дээ.
6 comments:
saihan medee bna
http://bbt4.blogspot.com/2007/10/openoffice.html
eniig harsan uu? bugdiig ni bas linux ruu shiljuuleh bolvol olon hund zaaj uguh hereg garah baih daa? Gehdee openoffice orchuulagdaad duuschihsan, gnome bas neleen orchuulchihsan bolohoor Mongoloor ni taviad ugchihvul bas boloh l baih gej bodoj baina.
Үүнийг дээр үед уншиж байсан юм байна. Хэрэв Микрософт орж ирснээр лизенцийн асуудал хөндөгдөх аваас OpenOffice-ийн яриа заавал гарах болно. Энэ байгууллага OpenOffice-ийг хэрэглээд бараг сар болох гэж байна. Байгууллага дотроо ямар арга хэмжээ авсныг нь би сайн мэдэхгүй байна. Энэ талаар лавлаж асуух юм байна шүү. Ямар ч л байсан макро гэх мэт том хүндрэлүүд байхгүй л дээ.
Тийм байх дөө. Монголд бол нээх тэгтэл нь хэрэглэдэг байгууллага ч цөөхөн байх. Би ч бас опеноффис татаж авчихаад л сууж байна. Одоо хүмүүсийн РС энэ тэр янзлаж өгөх болвол суулгаж өгөөд байя гэж бодоод байгаа.
Тэгээд суулгаад өгчихөөр цаадуул чинь учир ойлгохгүй байх тал бий шүү. Нээх их мундаг амьтад Office2007-г би ч ашиглаж амжаагүй байхад чинь суулгачихаарай гэдэг юм даа.
Иймэрхүү юм ч гарч эхэлж байгаа шүү. Гэхдээ хүчтэй биш
Post a Comment