2009/02/17

Шашинт төр

Энэ хоёр ерөөсөө салахгүй юм аа.
- Энд тэнд хайрхан савдаг тахина. Төрийн тахилга юм болохоор ерөнхийлөгч байх нь зүй. Тэгээд л лам нар ном уншиж байгаа харагдах юм. Уул шугамандаа үүнийг бөөгийн ёсоор хийдэг байсан юм шүү дээ. Тэр үед бөөгийн шашин шүтдэг байсан ба төр нь бөө шүтдэг байсан гэсэн үг.
- Цагаан сарын шинийн нэгэн. Монголын Бурхан Шашинтны Төвд шинийн нэгний ном хурдаг гэж байгаа. Тэнд төрийн гурван өндөрлөг очсон байгаа харагддаг. Уул шугамандаа цагаан сарыг шарын шашин орж ирэхээс өмнө хийдэг л байсан юм шүү дээ.
За тэгтэл христ эсвэл лалын шашинтан манай улсын тэргүүнээр сонгогдсон байг. Тэр хүн маань овоо тахихдаа өөрийн шашнаа дагуулж очих, шинийн нэгэнд өөрийн шашны тэргүүн дээрээ очиж байвал яах вэ? Ихэнх монголчууд маань дургүйцэх юм байгаа биз дээ.

Миний бичсэнтэй санал нийлэхгүй, эсвэл ойлгомжгүй зүйл бичсэн бол өршөөж үзээрэй.

3 comments:

Javkhlan said...

sanal neg bainaa. shariin shashnii uil ajilgaan deer toriin terguunuud ni ochih ni busad shashinaa ul hundetgegsen hereg bolj baigaam neg bodliin. nogoo bodliin toriin alban hereg hiihdee hurtel lam avchirah ni bol buur ontsgui yum.

Bayasum said...

манай эзэн хаан чинь шашин төрийг хослон барьдийшд..

Badka said...

Харин тийм. Цагаан сар болохоор л хэдэн лам нар нь савсагнах. Цагаан сар хийж шинэ ондоо гарахад лам нар ямар холбоо байгааг ерөөсөө олж харахгүй байгаа юмдаа