2009/06/17

Яагаад англи хэл гэж?

Латин үсэг рүү шилжүүлэх, Монгол улсын хоёрдогч хэл ч гэх шиг...
Бид америкт очихоороо америкчуудтай англиар ярьдаг. Тэгвэл америк хүн Монголд ирээд яагаад монголоор ярихгүй байгаа юм бэ? Бид ийм байдлаар төрөлх нутаг дээрээ гадны хүнд долигоноод байж болох уу? Бид америкт очоод яагаад Монгол хэлээр харьцаж чадахгүй байгаа юм бэ? Энэ бол бид өөрсдийгөө тэднээс дорд үзсэн хэрэг юм болов уу?

(би их дээр үед уншиж байсан болохоор хаана болсон явдал, ямар хэлүүд дурдагдсан талаар мартчихжээ. Гол утгыг нь санаад байгаа юм. Жишээ болгоод хэлийг нь зохиогоод өгчихье.)
Нэгэн нутагт (Монгол) гадны хүн (Испани иргэн) явж байгаад нутгийн хүн (магадгүй Ринчен)-ээс зам асууж л дээ. Асуухдаа эхлээд өөрийн хэлээр (испани) асууж. Нутгийн хүн ойлгосон боловч өөрийн хэлээр (монгол) хариулсан байна. Гэвч асууж буй этгээд нь ойлгосонгүй. Дахиад өөр хэлээр (англи) асуув. Нутгийн хүн бас л ойлгосон ба хариулахдаа нутгийнхаа өөр хэлээр (казак) хариулав. Гадаадын хүн нь бас л ойлгосонгүй. Гурав дахиа асуув. Бас л өөр хэлээр (франц). Нутгийн хүн бас л өөрөөр (буриад аялга) хариулав. Ингээд ойлголцохгүй юм байна гээд салан одов. Нутгийн хүнтэй цуг байсан хүн энэ хүн юу гээд байсан бэ? гэж асуув. Жорлон хаана байна? гэж асуусан, гэхэд. Тэгээд ойлгосон юм бол хариулаад өгчихгүй яасан юм бэ дээ? гэж зэмлэнгүй хэлэхэд нь "Би энэ нутгийн хүн, нутаг дээрээ яагаад өөр хэлээр ярих ёстой юм бэ?" гэж хариулав. Тэгэхэд цуг байсан хүн нь санааг нь ойлгож, түүний зөв юм байна гэдгийг ухаарчээ.

Ер нь англи хэл яагаад шаардагдаад байна вэ?
Би үүнийг мэдээллийн технологийн шинжлэх ухаантай холбоотой (мэдээж бусад олон нөлөөлөл байгаа байх) гэж бодож байна. Хэрэв америкчууд испани хэлээр (тэгэхдээ тал нь ярьдаг шүү дээ) ярьдаг байсан бол тооцоолуурт испани үсэг дүрслэх байсан. Испани үгүүдээр коммандыг бичих байсан. Өнөө үед англи хэл биш испани гэх байсан.
Би орос хэлийг зургаан жил дунд сургуульд үзчихээд, миний мэдэх орос үг ганцхан жил дээд сургуульд үзсэн англи хэлээс яагаад бага байна вэ? Миний жишээн дээр бол тооцоолууртай холбоотой болж таарч байна.
Тэгэхээр бид Монгол хэлээ аврахын (Монгол хэл нь уруудаж буй хэлийн жагсаалтад орсон) тулд мэдээллийн технологийн агуулгыг Монгол хэл дээрээ арвижуулцгаая.

Энэхүү англи хэлний давамгайлал бол түр зуурынх гэж би боддог.
Тийм болохоор тооцоолуурын орчинг Монгол хэл дээр болгоцгооё.

6 comments:

Anonymous said...

20-р зууны эхэн үеэс АНУ дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Түүнээс өмнө Британийн нөлөө дэлхийд давамгайлж байсан. Англиар яригч колоничлогдож байсан орнууд бас байна.
Англи хэлээр яригч Америкчуудын эдийн засаг, цэрэг, улс төрийн нөлөө ихсэхийн хирээр англи хэлний үүрэг роль улам глобаль болж ирсэн шүүдээ. Зөвхөн мэдээлэл технологиос ч болоогүй гэж бодож байна. АНУ-н том корпорациудын үндэстэн дамнасан үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйлчилгээ, улс төрийн бодлого зэрэг нь л англи хэлийг дэлхийд давамгай болгоход гол нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл АНУ манлайлагч улс болохын хирээр хэл нь аяндаа давамгайлаад ирж байгаа юм. Хэрвээ биднийг АНУ-д очиход монгол хэлээр АНУ-н хүн бас яриасай гэж хүсэж байвал бид бүүр ядаж л Зүүн Азид нөлөөллөө тогтоох, дэлхийн нийт бүтээгдэхүүний ядаж 5 хувийг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ингэж бүс нутгийн хэмжээний гүрэн болоход зөвхөн эдийн засаг, улс төрийн нөлөө л хэрэгтэй. Үүнийг дагаад тухайн үндэстний хэл нь түгээмэл хэрэглэгддэг болж ирнэ шүү.

xvv said...
This comment has been removed by the author.
xvv said...

Заавал Монголд гадаад хүнийг ирүүлээд Монголоор яриулах хэрэг байхгүй байх. Харин Монгол нутаг дээрээ Монголчууд Аглиар ярьдаг болно гэвэл утгагүй.

Орос хүчирхэг байхад Оросын нөлөөнд кирилл үсэгтэй болсон, одоо Америк дэлхийд ноёлож байна гээд латин үсэгтэй, Англи хэлтэй болъё.. 21-р зуун Хятадын зуун болно гэгдээд байгаа. Тэгвэл хэрэв Хятад дэлхийд ноёрхохоор бид ханз үсгээр бичдэг болох уу?

Эсперанто гээд олон улсын хэл байдаг. Тэрийг л юм юм гэхээс өөр бусад улсыг ноёлож байна гээд хэлийг нь авч хэрэглэхийг бүх улс эсэргүүцэж өөрийнхөө хэлийг л хэрэглэдэг. Дэлхий хавтгай болж, глобальчлагдсан өнөө үед ч тэр...

ГЭТЭЛ МОНГОЛЧУУД ЯАВ? Харыг харж халбилзаж, шарыг харж шарвалзана гэдэг шиг... :((

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Javkhlan said...

mongol hel uruudaj yavaa hel gedgee joohon tailbarlaj ogno uu? yamar eh survaljaas avsan medee be? (sonind garsan medee bol tootsohgui shuu!

Mylove said...

Тиймээ би дэмжиж байна. Гэхдээ англиар ойлгдог байж л монгол руу буулгана шүү дээ хэрэгцээтэй зүйлсийг нь монгол руу буулгачихвал сурах хэрэг байхгүй