2009/08/18

Үхмэл сайтууд

Ийм сайтууд ч олон байх юм даа. Вэб сайт үүсгэчихээд эхэндээ овоо ажиллагаатай байлгана.
Тэгснээ вэб сайттай гэдгээ мартчих юм. Зарим нэг блогууд л дорвитой мэдээлэл өгөх юм даа.
Гоожуур цэг ком ажиллахгүй болсон үест олон хүн ганц ордог сайт маань байсан юм гэж халаглаж байсныг харахад нэг юм хэлээд ч байх шиг.

Энэ блог дээр Юнител 3,5Ж-г нэвтрүүллээ гэх... Гэтэл Юнителийн албан ёсны сайт дээр нь энэ тухай юу ч алга. Шинэ мэдээ гээд орохоор "Мэдээлэл алга байна" гэнэ ээ. Ингэхээр энэ мэдээлэлд итгэх үү? байх уу?

3 comments:

ЗОРИГТ8 said...

Би л лав блогоос мэдээлэл авдаг

Jasper said...

үнэн үнэн. ер нь хов жив, шар мэдээг хүмүүс сонирхдог. Харин зохих шинэлэг шүүслэг мэддэллийг зохих газрын сайтууд нь тавихгүй байгаа нь зүгээр л нэг хадан дээр зурсан сүг зураг мэт нэг л хэвээрээ байгаад байдаг. Блогууд дээрх мэдээллүүдэд итгэхэд гэцүү шүү дээ.

Мика /美香/ said...

Харин тийшдээ, ихэнхдээ сонин, блогуудаас л элдвийн мэдээллийг авдаг болоод удаж байна.