2009/10/07

Би монгол хэл мэдэхгүй юм шиг байна өө.

Би гэдэг хүн энд тэнд монгол хэл гэж их ч ярьсан байх. Зарим блогчингуудыг шүүмжилж ч явлаа.

Гэвч сүүлдээ би ингэхэд өөрөө монгол хэл мэддэг эсэхдээ эргэлздэг боллоо. Эвгүй харагдаж байсан зүйлсийг харсаар байгаад дадал болчихдог гэдэг. Тэр нь болж байгаа юм болов уу? Хаа нэг газар тааралдах зөв ч бай, буруу ч бай үгийг зөв л байх даа гэдэг болсон шүү дээ.

За хар яриагаар бичсэн, алдаатай бичигддэг түм буман блогуудыг орхиё, болчихъё. Харин албан бичиг тийм баймааргүй байна. Над дээр орж ирсэн албан бичгүүд дээр "ажлуулах" /ажиллуулах баймаар юм/, "дараах", "дараахь" /нэг үгийг хоёр янзаар бичсэн/ гэх мэт. Энэ гурван үг бол яг одоо миний ширээн дээр байгаа гурван албан бичиг дээр байна. Асуудлыг шийдвэрлээд цааш хийсэн албан бичгүүд дээр эргэлзээтэй үгс мэдээж байж л байгаа.

Бас дунд сургуулийн сурах бичгийг би уншаад ойлгохооргүй болсон байна лээ.
Миний үед бүжин, эрвээхэй гэж сурах бичиг дээр байгаад, би тэгээд л сурчихсан юм даг. Одоо бөжин, эрвээхий ч гэх шиг. Өөр юу юу ч байлаа даа...

Осолдохгүй л ойлголцоод л яваад байх юм даа, хөөрхий монголчууд.

Харин та Монгол хэл мэддэг л биз дээ?

10 comments:

Миний блог said...

Харин тийм дээ. Хэл яриа гэдэг бол асар тогтворгүй үргэлж хувирч байдаг зүйл гэдэг. Гэхдээ Албан бичгийн хэл бол эсрэгээрээ байдаг байх.

Би ч гэсэн өөрөө их алдаатай бичнээ хөөрхий.

A.Амарсайхан said...

Маргаантай үг гараад, эрдэмтдээс асуухаар гурван доктор гурван өөрөөр тайлбарладаг. Яана даа? Нэг мөр болгохсон гэж их мөрөөддөг. Ардчилал олон ургальч үзэл гэхээр хэлний дүрэм нь хүртэл олон ургальч болчихоод хэцүү юм аа. Энэ тухай удахгүй шог өгүүллэг бичнэ ээ. Санаа өгсөнд их гялайлаа.

xvv said...

Бүгдэд нь алдаа шалгагч суулгаад өгчих юмсан :) Би нээрээ энэ openmn.org-ын аспеллыг Firefox-тоо суулгаснаас хойш дуудлагаараа бичээд байсан маань ч эрс багасчихсан. Блогоо хүртэл, сэтгэгдлүүдээ хүртэл :-D

Unknown said...

Д.Лхагвасүрэнд: Хэл яриа өөрчлөгдлөө ч бичиг үсэг өөрчлөгддөггүй гэдэг юм шүү дээ.
А.Амарсайханд: Харин тийм ээ. Би http://erdeelym.blogspot.com/2009/09/blog-post_22.html -д асуулт асуучихаад л байж байна. Таны өгүүллэгийг хүлээж байя. Мөн таныг сэтгүүлч юм байж энэ талаар санаа зовдоггүй юм байх даа гэж боддог байсан чинь эндүүрч байжээ. хэ хэ
Хүүд: Чиний аргыг дэлгэрүүлж болохоор юм. Бүх хүн алдаа шалгагчтай бол асуудал бага гарна шүү.

Мика /美香/ said...

өө би Монгол хэлэндээ тийм сайн биш л дээ. Тэгэхдээ дараахь гэдэг үгийг сүүлд дараах гэж бичих нь зөв гэж өөрчилсөн гэсэн. Мэдээж ажил бол ажил. албан бичгийг яг таг л бичих хэрэгтэй. Харин блог, хувийн орон зай бол өөр шүү. лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг л..

Мартаснаас Игагийн сүүлийн бичлэгийг уншсан уу? http://igaa.blogspot.com/2009/10/blog-post_02.html

Anonymous said...

Монгол хэлний зөв бичгийн дүрэм хэдэн удаа өөрчлөгдөж байгааг мэдэхгүймөө. Лав л миний үед байсан дүрмүүд одоо өөр болцон гээд хэдэн үгнээс болж ажил дээрээ хэдэн удаа ч муудалцав...

Бас бодох нь ээ. чанартай чанаргүй олон хэвлэхэд ажиллаж байгаа хүмүүсийн хэд нь өөрсдийнхөөрөө ажиллаж байгааг тааж бас чадашгүй нь. Тэдний гараар орсон хичнээн ном хэвлэл дэх үгс өөрчлөгдснийг бас мэдэхгүймөө... :(

жигүүр

Unknown said...

Микад: Харин зарим блогчид лаагаа идэж байгаа юм уу, луувангаа идэж байгаа юм уу? хэлэхэд хэцүү л дээ. :) Намайг харахад лаа идээд байгаа юм шиг, өөрсдөө бол лууван идэж байгаа гэж боддог байх. хэ хэ. Игагийн бичлэгийг уншсан л даа. Арай дэндүүлчихсэн байсан.
Жигүүрд: Та намайг бодвол муудалцаж чадаж байгаа тул илүү юм байна шүү. Их л юм өөрчлөгдсөн байх аа.

Arsun said...

Шавьж гэдгийг шавж гэж бичих ёстой гэсэн.

Unknown said...

Арсунд: Тэгвэл ерөөсөө хэцүү юм болох нь ээ.

Сэндайн андууд said...

Дэлхий даяар тархсан Монголчуудыг маань холбосон чөлөөт сүлжээ
одоогоор байхгүй, зөвхөн тухайн улс орны хэмжээнд байгаа Монголчуудыг
холбосон сүлжээнүүд ажиллаж байна. Энэ нь уламжлалт Монгол бичгийг
Монгол улсад хэрэглээнээс хассан, харин хилийн гадна амьдарч байгаа
Монголчуудын хувьд үндсэн хэрэглээ байсаар байгаатай нэг талаар
холбоотойгоор харилцан үл ойлголцлын ханыг босгож байгаа юм.

Харин интернетийн хөгжлийн сүүлийн ололтоос харахад уламжлалт Монгол
бичгээр бичиж харьцах боломж нэгэнт бүрдэж эхэлжээ. Энэ боломжийг
ашиглан, цаг хугацаа алдалгүй дэлхий даяар тархсан Монголчуудыг нэгэн
сүлжээнд холбож, уламжлалт Монгол бичгээрээ хоорондоо чөлөөтэй
харьцдаг болгохоор зорилт дэвшүүлэн энэхүү сүлжээг нээсэн юм.

Энэ сүлжээнд Монголчууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх,
мэдээлэлээс хуваалцах замаар, уламжлалт Монгол бичгийн галигыг кирил
ба латин үгсээр дамжуулан суралцаж, улмаар Монгол бичгээ бүрэн
сэргээж, дэлхий даяар тархсан Монголчуудыг нэгтгэн холбох боломжтой
юм.

Энэхүү үйлсэд нэгдэх бол та дараах холбоосоор хандаарай!

Internet: http://groups.google.com/group/panmongolia

e-mail: panmongolia@googlegroups.com

Хөх Монголын үрс нэгдэх болтугай!