2007/08/09

Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Бямбын Ринчин

/Батзоригийн тэмдэглэлээс хуулав./

3 comments:

misty said...

Лааг дээр үеийн бас бидний бүгдийн маань цээжилж өссөн гоё шүлэг байна ш дээ. Баярлалаа :)

Э. Баярсайхан said...

Гоё шүлэг л дээ.
Гэвч одоо үед олон хүн, үүнийг мартсан юм шиг санагддаг.

Anonymous said...

hi. tand ene shuleg uigarjin mongol bichigeer bichsen ni bgaa yu... bval uguuch.. scanerdaj avsan ch yumuu... bi mongol bichigeer bichseniig ni haij bgaa yum ldaa... Renchin guian uuriinh ni tatalgaj bichsen huvilbar bdg daa..teriig haigaad l...

www.energie2.bblog.mn