Уг гэрлийн шон нь энэ хавар хүн хүч, цаг зав, хөлс, хөрөнгө зарцуулж байж босгосон гудамжны гэрэлтүүлэг билээ. Харин одоо авто зам өргөсгөх нэрийн дор өртсөн нь энэ.
Хэрэгцээтэй зүйл хийхэд, шаардлагатай арга хэмжээ авах нь байх.
Гэвч бүтээсэн зүйлээ хоёрхон сарын дараа буулгана гэдэг бол маш том үргүй зардал болж байгаа юм.
Ерөөсөө Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө гээч юм огт байхгүй, эсвэл түүнийг дагаж мөрддөггүй гэдэг нь харагдаж байна. Эсвэл хотын гэрэлтүүлэг, авто замуудыг хариуцдаг байгууллагууд тусдаа бие дааж ажилладаг ба нөгөө байгууллагынх нь юу хийсэн, юу хийж буй, юу хийх нь маньд огт падлий алга гэж ханддаг юм болов уу?
Энэ замын засварын дараа шонгуудаа буцаагаад л босгох байлгүй. Яасан их мөнгөтэй хот вэ? Тийм их мөнгөтэй юм бол зураг дээр харагдаж байгаа хогоо цэвэрлэчихээч!
Өдийг хүртэл харанхуй гудамжтай байсан бид хэдхэн сар (зам засаж дуустал) харанхуй чигээрээ байсаар байж чадах л байсан шүү дээ.
5 comments:
Гялайлаа Баярсайхаан. Хэ хэ 3-эпээ бишээ Зараа гэсэн үг шиг уншигдахгүй байна уу? Би харин блог уншиж чаддагаас цаашгүй амьтан байгаа юм. Өөр алдаа оноо байвал хэлж залруулж өгч байгаарай.
Дайнч юм болохоороо бүтээнэ сөнөөнө гэдэг чинь бидний генийхээ.
томчууд худлаа ингэж бизнес хийдэг байхаа. Дахин бариулах гэдэг чинь ахиад л мөнгө идэх боломж гарч байгаа юм. Ямартай ч Хотын гэрэлтүүлэг, зам засварынхан хамааралгүй ажилладаг байхаа.
Naadah chin gaigui bna. Manai tend 200 orchim meter zasmal zam taviad sar bololgui butsaaj evdeed odoo gazar deer ni baishin barij bgaa geed boddoo
Heleed yah ve!
Post a Comment