2008/08/08

OpenOffice.org Монгол хэл дээр албан ёсоор төрлөө.

Өнөөдөр Нээлттэй Монгол 2008 чуулган болж, би оролцов.
Нойр хоолоо хагаслан байж энэхүү хувилбарыг гаргасан Нээлттэй монгол багийнхандаа баяр хүргэе.
Сурталчилгаа тааруу байсан уу, сонирхол татсангүй юу, хөдөө явчихсан уу яав, хүмүүс санаснаас бага оролцлоо. Гэхдээ ирсэн хүмүүс бүгд нэг л бодолтой буцацгаасан гэж бодож байна. Тэр юу вэ? гэхээр "Хуулиа дээдэлье". Одоо л нээлттэй эхийн талаар шургуу ярих цаг нь нэгэнт болжээ. Учир нь Микрософт эцсийн байдлаар ороод ирвэл маш их мөнгө тийшээ урсана шүү дээ. Зохион байгуулагчдын нэг Ж. Тамирын ярьснаар Микрософт нь манай төрийн байгууллагуудын нэг компьютер дээр виндовс, офис хоёроо нийлүүлээд хоёр зуун тавин долларт суулгана гэсэн. Төрийн байгууллагуудын компьютерийн тоо гучин мянга орчим байдаг сурагтай. 30,000PC*250$=7,500,000$=8,652,375,000₮. Аймар их мөнгө байгаа биз!? Харин үүнийхээ оронд энэ их мөнгөнийхөө жаахан л хэсгээр нь нээлттэй эхийг дэмжээд өгвөл маш их зардал хэмнэнэ шүү дээ. Хэдий эдгээр залуучууд маань сонирхлын дагуу, эх хэл болон өөрийн орноо хайрлах үүднээс хийж байгаа ч маш их урам болно гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд хэрэв ингэвэл би идэвхтэй оролцоно. :)

Ингээд орчуулгын төгсгөлийн хэсэгт нь хальт шалгалт хийсэн хүний хувьд ч, Хуулиа дээдэлж, Эх хэл дээрээ програмыг ашиглаж, нэгнийгээ дэмжиж байгаагийнхаа хувьд ч, танд ч бас надтай адил ОпенОпис.орг Монгол хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.
Байгууллагууд ч идэвх, санаачлага гаргана гэж найдаж байна. Миний өмнө өгүүлсэн байгууллагаас гадна Хаан банк дөрвөн зуун ширхэг компьютертээ ОпенОпис.орг-ийг суулгаад, ашиглаад эхэлчихсэн гэсэн шүү.

Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

2 comments:

Мөнхбаатар said...

Очиж чадаагүй ч өнөөдрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Олимпийн нээлтийн нээлтийн өдөртэй давхцсан нь хүн бага ирсэнд ямар нэг байдлаар нөлөөлсөн байх.

Хуулиа дээдэлье гэдэг бол чухал. Гол нь Монголын ихэнх компьютер хэрэглэгчид програм хангамжтай холбоотой хуульзүйн орчныг мэддэггүй л дээ. Эхнээсээ ойлгож л байгаа байх.

Нээлттэй эхийн тухай олон жил ярьж ухуулж байгаа партизануудын маань хөдөлмөр талаар өнгөрөхгүй нь мэдээж байх.

Орчуулганд нь оролцсон танд ч гэсэн баярлалаа гэж хэлье.

Unknown said...

Тийм ээ, талаар өнгөрөөгүй нь өнөөдөр ч харагдлаа шүү дээ. Томоохон компаниуд ч ивээн тэтгэж байгаа нь дэмжиж байна гэсэн үг шүү дээ.
Баярлалаа.