2008/11/18

Ориг юм ориг л байдаг юм байна гэдэг шиг...

Өнөөдөр Cisco-ийн курс хичээл оллоо . Интернэт хөтөч дээр ажилладаг юм.
Тэгсэн чинь Flash нь ердөө болдоггүй шүү. Flash дээр хийгдсэн юмных нь товчнууд нь ажиллахгүй, мөн маш жижиг гараад байлаа л даа. Сонин юм аа. Өчигдөр л өөр компьютер дээр ажиллаж байсан юм даа гээд гайхав. Нээрэн тэр компьютер интернэтэд холбогдоогүй байсан болохоор Flash player-ийг flash дискээр аваачиж суулгаснаа санав. Ингээд л асуудал шийдэгдэв. Та бүхэн Firefox-ийн flash player нэмэгдлийг автоматаар, өөрөөр нь татаж суулгалгүй, Adobe-ийн сайтаас нь татаад, гараар суулгачихад гэмгүй л юм байна лээ.
56К модемоор хоёрхон минут татаад, суулгахад хэдхэн л секунд болно, үнэгүй.
http://get.adobe.com/flashplayer/

Энэ Касперскы бас дэндүү шалгалт хийх юм аа. "Firefox" гэдэг програм "Таны интернэт хөтчийг удирдах гээд байна" гэх маягийн анхааруулга өгөөд, хэрхэхийг асуугаад байх юм. Уул нь Firefox өөрийгөө удирдаад юу хийх ээ мэдэж байгаа байлгүй дээ.

6 comments:

ganga said...

Эгч нь компьютер энэ тэр ойлгохгүй ч, амьдралын мусад салбарт ч ориг юм л ориг байдаг гэдэгтэй санал нэг байна.

Мика /美香/ said...

Hi dear,
Чамтай яаж холбоо барих вэ?
Яаралтай яахуу ай-дигаа явуулж туслаач. m.mikarito@gmail.com

A.Амарсайхан said...

Би нөүтбүүкдээ хэсэг хугацаанд ХР суулгаж байгаад буцаагаад, өөртэй нь хамт ирсэн Виста-г суулгаад байна л даа. Тэгтэл уржигдар хартал С диск нь бараг л дүүрэх нээ.

61,3 GB -аас дөнгөж 15,8 нь л сул байна гэж байх юм. Уул нь 21-22 нь л программуудад эзлэгдэж байсан санагдаад байх юм. Тэгтэл хаанаасаа юу орж ирээд ийм их зайг минь эзэлчихэв, учрыг нь олдоггүй ээ. Вирусын Макфее программтай, тэр маань чиний РС цэвэр гэж гаргаад байгаа.

Яаж илүү дутуу юмыг нь цэвэрлэх вэ? Блогтоо зөвлөгөө бичиж тавиач.

Unknown said...

Амарсайхан ахад: Ямар, ямар програмууд суусан бэ? Вистагаа суулгаад хэр удаж байгаа вэ? XP дээр бол зөвлөгөө өгч чадах сан. Вистаг сайн ашиглаж үзээгүй болохоор судалж байгаад юм бичье.

sanakae said...

Шинэ жилийн мэнд Таг болсон хүнээ.

Pearle Deppsu said...

би CCNA-ийн 2р course-г нь үзчихсэн байгаа. үлдсэн 2г нь удахгүй үзнээ гэснээс шалгалтын материалууд нь интернэтээр дүүрэн байдаг юм байна лээ шд