Хэд хоногийн өмнө нэгэн ФМ сонслоо л доо. Хөтлөгч нь гэх залуу учиргүй англи хэлтэй юм байх. Гурван өгүүлбэр хэлэхийн тулд зургаан гадаад үг (тухайн үедээ тэгж тоолсон) хэрэглэчих юм. Би ч гадаад хэлэндээ муу болохоороо зарим үгийг нь мартаж орхиж, тэдгээр үгсээс санаж буйгаа дурдвал: коовер, фаворитт, сийнгэл, альбом зэрэг юм. Энэ мэтчилэн сэглэж ярьдаг хүнтэй олон л тааралдах юм. Уг нь тэдгээр үгсийг монголоороо хэлж яагаад болдоггүй юм бол? Ядаж, монголоор хэлэхэд, сонсож буй монгол этгээд нь ойлгож чаддаг үгүүдийг гадаадаар хэлээд баймааргүй байна. Дээрх жишээнд бол фаворитт гэдэг үг. "Тэр дуучны хамгийн дуртай дуу нь энэ юм." гээд хэлэх ёстой. Бүр хоёр хүн хоорондоо ярьж байгаа ч биш, хэвлэл, мэдээллийнхэн ийм байх ёсгүй баймаар сан. Тэд нарт хяналт тавьдаг болов уу? эсвэл хөтлөгч, бичигч байхын тулд монгол хэлний шаардлага тавьж эрх олгодог болов уу?
Эсвэл ерөөсөө Б. Ренчин гуай монгол хэл их баялагтай гэж оросын эрдэмтэнтэй маргалдаж дийлж байсан гэдэг нь худлаа байх аа. Монгол хэл баялаг муутай ба гадаад үгийг тэр чигээр нь оруулж хэрэглэх ёстой юм шиг байна.
За за энэ талаар өмнө нь ч бас бичиж л байлаа:
http://ebayaraa.blogspot.com/2007/06/blog-post.html
8 comments:
Өө хүмүүс харин тэгээд байдаг юм байна лээ. Манай нэг найз маань гадаадад хэдэн сар болоод ирсийн. Уг их аятайхан газар аятайхан ажил хийж байгаа д ирсэн юм. Даанч юм ярихаар л оо тэр чинь ёстой easy гээл маяглаад байдаг болцон байна лээ.
Монгол хэл баялаг муутайдаа биш, монголчуудын монгол хэлний баялаг муудаж байгаагийн жишээ юм.
Г.Ганбат-д: Харин тийм. Хуучин ажиллаж байсан газрын нэг эгч бас лаанчдах уу гэдэг байсан шүү.
Саарал: Үнэндээ бол тийм л дээ. Миний санаа болбоос ийм байдалд хүрсэн нь монгол хэлний буруу биш л гэх гээд байгаа юм.
Монгол хүний өдөр дутамдаа ашигладаг үг яг тоолвол 100 дотор багтдаг гэсэн судалгаа байдаг. Иймээс хэлний үгийн хомсдол бий болоод байгаа юм. Хомсдол нь тухайн үгийг ашиглахгүй байгаагаас болж шүү дээ. Бусадаар монгол хэл хаана ч байхгүй утга төгс хэл. Жишээ нь л гэхэд нулимс гэдэг үгийг ихэнх хэлэнд нүднээс гарсан ялгадас гэсэн утгагүй үг ашиглаж бичдэг байх жишээтэй.
Хэвлэл мэдээлэл, зурагт, фм радио-ийн хөтлөгчид хэтэрхий задгай болсоноос ч тэрүү мэдлэггүй болоод ч тэрүү алдаатай, хэтэрхий тэнэг гэмээр үгийн сонголттой нэвтрүүлэг нийтлэлүүд чамгүй харагддаг болчоод байгаа. Харамсалтай.
Энд их зөв юм бичсэн байна шүү.
Бид Монголоороо л байх хэрэгтэй. Тэр хэрэглэгдээд байгаа гадаад үгсэд дүйцэх Монгол үг олдох байлгүйдээ. Эсвэл хүмүүс гадаад хэл мэддэг гэдэгээ харуулахын тулд ингээд байдаг юм болов уу? Зарим бүр хэтэрхий хольж ярьдаг хүмүүстэй таар ч л байлаа. Би л хувьдаа нээх гадаад үг хэрэглээд байхыг дэмждэггүй. Эх хэлээ хамгаалцгаая хүмүүсээ.
Эх хэлээ хамгаалцгаая.
Санал нийлэхгүй байна. Монгол хэл баялаг бишдээ бус монголчууд, халхууд бид өөрдсөө хэлний баялаг муутай болж байгаа байх. Ренчин, Дамдинсүрэн гээд их бичгийн хүмүүс өдгөө амьд сэрүүн байсан бол шал дургуй нь хүрч "Намбарын банди" руу "гутлаа бас чулуудах" байсан биз :)
Тийм ээ. Монгол хэл маань маш баялагтай шүү дээ. Уг нь гарчигнаасаа арай өөр зүйл бичихийг хүссэн л дээ.
Post a Comment