2009/04/12

CDMA утсаар Линуксээс интернэтэд холбогдох

Өөрийн Скайтелийн утсаараа холбогдож чадахгүй явж байгаад, энэ амралтын өдрөөр тухтай сууж үзье гэж байгаад үзлээ л дээ.
Мөнхбаатарын энэ аргаар үзээд ямар ч төвөггүйгээр холбогдож чадав. Виндовс дээр бол заавал өөрийнх нь хөтлүүрийг суулгаад байдаг. Харин Линукс дээр тэгэх шаардлагагүй хоёрхон команд бичээд л болсон. Миний утас Скайтелийн үйлчилгээ авдаг ба SK IM-S110 гэдэг утас бөлгөө. Федора, Үбүнтү тархцуудад туршсан болно. Хоёуланд нь үр дүн амжилттай.

Мөнхбаатарынх дээр нэмж хэлэхэд доорх зурган дээр дууны удирдлагын хажууд антенны зураг гарсан байгааг анхаарна уу. Сүлжээний зураг дээрээ хулганы зүүн товчийг дарахад Auto Mobile Broadband (CDMA) Connection нэмэгдсэн байх (минийх дээр яг хэзээд нь нэмэгдсэн байсныг нь анзаараагүй.) ёстой. Түүн дээр дарахад утасны дугаар, нэвтрэгч болон нууц үгүүдийн сонголт гарч ирнэ. Тэнд нь утсаараа холбогдоход шаардлагатай мэдээллүүдийг нь оруулж өгөөрэй. Скайтелийн хувьд залгах дугаар нь 1501, нэвтрэх нэр ба нууц үг нь evdo байдаг. Хэрэв та холбогддог бол мэдэх байх. Ингээд дараа нь үүнийгээ ашиглаад байвал Terminal дээр sudo wvdial командыг хийгээд байх шаардлагагүй болно. Холболтыг таслахдаа уг холболтын доод талд орших Disconnect-ийг ашиглана.

1 comment:

Гvнчин-Ишийн Шаравсамбуу said...

Skytel-ийн утсаар холбогдоход нэгж ёстой аймаар унадаг юм билээ. Таны хувьд ингэж холбогдох нь боломжийн байна уу? Зардал хэр гарч байна?