2009/05/24

Иргэний үнэмлэхээрээ тоглуулсангүй.

Сонгуулийн өглөө гарсан мэдээнүүдээр ирц сайн байна гэж байлаа. Орой гэхэд хүмүүс гайгүй байх гэсэн бодолтой болчихсон юм. Бодсоноороо 19 цаг өнгөрөөгөөд очтол сургуулийн үүднээс гадаах хашаагаа тойрсон дараалалтай байдаг байгаа. За бүтэхгүй юм байна гээд харив. 23 цаг нилээд өнгөрөөж байгаад гарах гэсэн боловч өдөржингөө дэмий тэнэсэн хүний залхуу хүрээд болилоо. Гэвч мэдээгээр манай хэсгийн дараалал багасах нь бүү хэл, сонгуулиа өгч чадаагүй бөөн хүмүүс гадна хоцорчээ. Үүнээс зохион байгуулалт муу, мөн л технологийн хоцрогдмол байдал нөлөөллөө гэж би бодлоо. Ямартай ч иргэний үнэмлэх дээр дардас даруулсангүй. Оюутны Visa карт шиг баахан юм даруулчихаад (дараагийн сонгууль, дахин сонгууль өгөх бүрт даруулна) иргэний үнэмлэх гэсэн утгаа алдаад, сонгуулийн үнэмлэх шиг л болох байлаа. Аягүй бол сүүлдээ дарах зай олдохгүй шинээр авах хэрэг гарна шүү.

3 comments:

Я.ОДГЭРЭЛ said...

ХАЛАГЛАН ХАЛАГЛАН БАЙЖ ТЭР НЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ШИГ ЮМЫГ ДАРУУЛЦӨӨН.

Arsun said...

ЦООЛООГҮЙ НЬ ЯАМАЙ.

Unknown said...

Бүгдээрээ яагаад л томоор бичээд байна даа.