2007/03/27

Үгийн сонголт

Иймэрхүү алдаа олон тааралдах юм.
Дүүгийн ангийн хүүхэд нь CalleePay үйлчилгээнд хамрагдаж. Тэгсэн ангийнхан нь нар, усны өнгийг мэдэж авсан уу гээд л тэр хүүхдийг баахан шоолж, одоо Өнгөгүй ертөнц гэж хочилдог болсон байна гэнэ.
Шинэ жилээр Номингийн сурталчилгаа явж байна гэнэ. "Хасах гурван хувийн (-3%) хөнгөлөлттэй ...". Энэ юу гэсэн үг вэ? Уг нь хөнгөлөлт гэдэг нь үнийн дүнгээсээ хасагдах ёстой. Хасах хөнгөлөлт гэхээрээ одоо байгаа үнэ дээрээ бүр нэмэгдээд явчих бололтой. Үнээ нэмснээ юунд нь тэгж сүрхий сурталчилдаг байна аа!
Мэдээ үзэж байхад Ойрх Дорнод гээд л Арабын орнуудын тухай ярьдаг. Үнэндээ Арабын орнууд чинь манайхаас өрнө зүгт байдаг шүү дээ. BBC-ийн мэдээнээс эх сурвалжаа авсан байг. Англичууд Арабын орнуудыг ойр буй Дорнодынхон буюу Ойрх Дорнод гэх нь зөв юм. Орчуулгыг нь шууд хэрэглэсэн үг биш үү? Харин манай орны хувьд Ойрх Өрнөд л болмоор юм.
Тэгтэл бас сая Unitel-ийн мэдээн дээр манайх Наурызын баяртай хамт гэсэн мэдээ байна. Яваад ортол энэ баяр бол дорно зүгийн ард түмний баяр юм аа гэжээ. Казакууд дорно зүгээс өрнөд рүү нүүсэн үү, эсвэл энэ баяр нь дорно зүгээс гаралтай юу, эсвэл Unitel-ийнхэн зүгээ мэддэггүй хүмүүс байдаг юм болов уу?!
Дээр үед явдаг байсан сүрчигний сурталчилгаа. Утга нь тэр сүрчгийг хэрэглэсэн байхад танд танихгүй залуу гэнэт цэцэг бэлэглэнэ гэдэг. Тэгэхээр түүнийг эхнэр, найз охиндоо авч өгөх хэрэггүй гэдгийг анхааруулаад байгаа юм. Учир нь танай эхнэр эсвэл найз охинд чинь танихгүй залуу цэцэг бэлэглээд байвал та дуртай байх уу? Мөн та найз охиноосоо холдмоор байгаа бол энэ аргыг хэрэглэж ч болно.


Гэх мэт дурдаад байвал зөндөө л юм байна.

4 comments:

A.Амарсайхан said...

Ухаандаа бол Арабын орнууд руу МИАТ нислэг хийхдээ дорно зүг рүү гарч нисээд, дэлхийг бүтэн тойроод, 4 дахин их шатахуун, цаг зарцуулаад, сая нэг юм хүрэх газраа бууна гэсэн үг шүү дээ. Ээ дээ энэ монголчууд ухаалаг ард түмэн шүү.

Э. Баярсайхан said...

Ха ха.
Тийм ч байж болох юм.

n3xus said...

Ha Ha. Uneheer hugjiltei blog baina ih taalagdlaa. Gehdee l bid chin buruu yarij zuv oilgodog mongolchuud shuu dee. Yumiig zaaval esregeer ni hiicheh geed baidag. Herev zuv yaridag bolchihvol buruu oilgodog bolchihch yuum biluu... KKK LOL.

Э. Баярсайхан said...

Ха ха.
Нээрэн зөв яривал буруу ойлгоод байх вий дээ.