УИХ-ын эрхэм гишүүд хурал дээр: энэ засгийн газар эрх зүйн чадамжгүй.
Компаний захирал ажилчдадаа хандан: та нар эрх зүйн хувьд ажил хаях боломжгүй. (хуулинд ажил хаяж болохгүй салбарыг тусгасан байдаг)
Дунд сургуульд үздэг, хуулийн тухай хичээл: Эрх зүй.
Эрх зүй... эрх зүй... эрх зүй...
Энэ мэтчилэн хууль гэдгийг ЭРХ ЗҮЙ гэж, хаа сайгүй ярьцгаана.
Уг нь хуулинд эрх, ҮҮРЭГ гэдгийг тусгадаг юм сан.
Ард түмэн: нисдэг тэрэгний осолд төр хариуцлага хүлээх хэрэгтэй.
Ажилчид: манай захирал бидний нийгмийн байдлыг харж, үзэх үүрэгтэй баймаар...
Багш, сурагчдаа загнах нь: Хичээлээ яагаад тасалсан бэ? Хүнд эрх байгаа бол үүрэг гэж байх ёстой...
Аргагүй шүү дээ.
Дандаа эрх зүй гэж яриад байхаар чинь, хүмүүст эрхийг нь л сануулаад байхаас биш, үүрэг гэдгийг нь мартуулаад байгаа байхгүй юу.
Тийм болохоор ЭРХ ҮҮРЭГ ЗҮЙ гэж ярьцгаах хэрэгтэй.
3 comments:
хүн хэлхээс нааш, цаас чичихээс нааш . . . гэдэг шүү дээ.
үүргээ мэдэж байгаа байх гэж хүмүүс андуурдаг юм шиг санагддаг.
Ард түмэн: нисдэг тэрэгний осолд төр хариуцлага хүлээх хэрэгтэй.
гэснээс ийм бодол төрж байна. Тэгээд төр хариуцлага хүлээнэ гэхээр яг хэн нь хариуцлага хүлээх вэ? ерөнхий сайд уу ? эсвэл . ..
төр гэдэг хэллэг чинь харин үүрэг зүй байх ёстойн сануулга байхаа.
нээрэн "төрийн нэрээр далайлган сүрдүүлэгчид" гэдэг юм байна шүү дээ.

Хэнийг хариуцлагад татахаа төр л мэддэг байх даа.
Post a Comment