2007/06/07

Viewbar бэлэн болжээ.

Өчигдөр Agloco-ийн Viewbar бэлэн болсон тул татаж авна уу гэсэн захиа ирлээ.
Их удаан хүлээчихэж шүү.
Маш олон хүмүүс яг одоо татаж байгаа тул холбогдож чадахгүй байж магадгүй тул хэсэг хугацааны дараа дахин оролдоорой гэсэн байлаа.
Үзсэн чинь нээрэн холбогдож өгдөггүй, олон удаа оролдсоны эцэст нэг юм болсон.
Хэрэв танд одоогоор захиа ирээгүй байгаа бол тун удахгүй ирнэ ээ.

Хэрэв та Agloco-ийн талаар хараахан мэдэж амжаагүй бол миний өмнөх тэмдэглэлээс уншина уу.

Одоогоор миний байдал дараах байдалтай байна.

Та ч бас нэгдээрэй.

3 comments:

A.Амарсайхан said...

Сүлжээ ч юм шиг. Үгүй ч юм шиг. Гэхдээ элсэнэ ээ.

A.Амарсайхан said...

Нээрээ дээр үед /сарын өмнө шиг санагдана/ блогтоо бичлэг нэмэх үйлдлийн үеэр "Та блогоороо мөнгө олох боломж бий" гэх ухааны юм гарч ирээд байдаг байсан. Одоо тэгтэл буцаад хайгаад олдоггүй. Программын хүн байна энэ талаар зөвлөөч.

Э. Баярсайхан said...

Сүлжээ биш гээд байгаа шд. Учир нь сүлжээнд элсэхэд мөнгө төлдөг. Харин үүнд мөнгө төлөх шаардлагагүй тул сүлжээ биш юм.
Блог-оо ашиглаж мөнгө олохын тулд Google-ийн AdSense гээд зүйл байгаа. Хэрэв та анзаарсан бол миний блогийн хажуу талаар гарч байгаа. Тэрний AdSense-д элсэх гэдэг дээр нь дараад элсэж болно.
Эсвэл блог дээрээ Customize гэж ороод Layout засах гэж ороход AdSense-ийг олоод нэмж болно. Уг AdSense-д гурван төрлийн зүйл бий.
Эдгээр нь:
1. Үг бүхий сурталчилгаа
2. Referral буюу уг үйлчилгээнд хүн элсүүлэх
3. Өөрийн вэб-дээ Google-ийн хайлтыг ашиглах гэсэн зүйлс юм.
Миний хувьд эхний хоёрыг нь хэрэгжүүлсэн байгаа.