2007/06/17

Safari үнэхээр beta байгаа нь илт байна.

Safari 3 гарчээ, бусад хөтчүүдээс лаг л хурдан гээд байхаар нь татаж үзлээ, сонжлоо.
Тэгсэн болоогүй байна аа.
Энэ зураг дээрх байдлаар бол үсгүүд баахан давхардчихсан байна. Мөн нөгөө л монголын маань Өө, Үү үсгүүдийг харуулахгүй орхигдуулж харуулах ажээ.
Тийм болохоор монголчуудын хувьд ашиглахад арай эрт байгаа учир эцсийн хувилбар гартал хүлээх хэрэгтэй гэдгийг зөвлөе.
Тэгэхдээ алдаа шалгахын тулд ашиглаж байж болно шүү.

2 comments:

A.Амарсайхан said...

Хөөх, энэ Сафари чинь ухаантай хөтөч юм. Миний муу өгүүллэгийг "бут" редакторлосон байна ш дээ.
30 мөр өгүүллэг маань 10 мөр болчихсон харагдаж байна.

Лайтай редактор байна шүү. /Шинэ сэтгүүлч өгүүлэл бичихээр, лайтай редактор нь араас нь тайраад мэдээ болгочих тохиолдол байдаг, хэ хэ/

Э. Баярсайхан said...

Харин тэгсэн байна лээ.
Гэм нь редакторлосны дараа, утга нь ихээхэн алдагдчихсан байсан. :)