2007/10/25

Хэрэг болохуйц сайт

www.gsmarena.com
Та эндээс GSM системийн бүх утсуудтай танилцаж болно. Шинээр гарах гэж буй, одоо үйлдвэрлэгдэж байгаа гэх мэт. Харин бүүр хуучин утаснууд байхгүй байх шүү.
Үүнд үзүүлэлт, онцлог, худалдан авагчдийн сэтгэгдэл гээд гар утас сонирхож байгаа хүнд хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулдаг.
Хооронд нь харьцуулалт хийх боломжтой.
Хэрэв та утас авахаар шийдсэн бол уг сайтаар заавал шагайгаад үзээрэй гэж зөвлөх байна.

Тэгэхгүй бол TEDY дээрх хүмүүс, зарж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг ч сайн мэддэггүй юм байна лээ.
Нэг юм асуухаар мэдэхгүй, өөрөө үз дээ гэдэг :( Зарим нь ном энэ тэрийг нь хараад ч юм уу, наадах чинь лаг утас, 3G шүү гэж ирээд л танилцуулдаг. Ха ха. Монголд 3G байхгүй юм чинь түүгээр нь би яах билээ.

Хэ хэ. Тэгсэн би өөрөө 3G аятай утас барьдаг. Одоо хараад байхад 3G-ийн онцлогийг нь л хасчихсан, хямд үнэтэй утас байсан байна лээ шүү. :) Сайн судлаагүйн хар гай ч юм уу даа. Тэгэхдээ тийм ч их хохиролтой байгаагүй л дээ.

Дашрамд энэ сайт шиг CDMA системийн утсуудыг сайхан танилцуулчих сайтыг би олоогүй ээ.
www.cdmaarena.com гээд яг адилхан сайт байвал гоё оо.

7 comments:

baljka said...

Dogi yum baina geech.(ehnii site)
Bi sayahan utsaa aldchihsan yum. Endees uzej baigaad gaigui utas songoj aviya.
Tnx

Unknown said...

Угаасаа би эхний сайтыг л танилцуулсан юм. Харин сүүлийн сайтын хувьд эхнийх шиг сайт байдаг ч болоосой гээд л зүгээр домайн тавьчихсан юм аа.

3apaa said...

өө тайнкс. даж сайт байна.

Unknown said...

Зүгээр ээ.

A.Амарсайхан said...

Би утсаа гээгээд, аятайхан харагдаад байхаар нь Моторолла авчихсан чинь ёстой хог юм аа.
Одоо "Дулмаа минь л бодогдоод байх юм даа" гэдэг шиг "Нокиа минь л бодогдоод байх юм даа" гээд уур нүдүүрээ тэврээд уйлж сууна даа.

Unknown said...

Амарсайхан ах тэгж байгаад сольчихгүй юу.

BTU said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com