2009/01/07

Буддист найрагчдын наадам

Болор цом 2008 наадам болоод өндөрлөв. Бавуугийн Лхагвасүрэнгийн Хасар түрүүлэв. Олон найрагчид зөндөө сайхан бүтээлүүдээрээ оролцсон байх. Амарсайхан ахын байнга бичдэг ямааны тухай Бадарч гуай Ямаа бүтээлдээ тусгасан байна лээ.
За, сүүлийн жилүүдэд түрүүлсэн найрагчид Янжилхам бурхан өгдөг болсон. Янжинлхам бурхан нь Бурхан багшийн нэгэн дүр гэдэг. Бурхан багш нь Будда шашных билээ. Тэгэхээр Будда шүтдэггүй хүнд энэ нь үнэ цэнэгүй шагнал болж таарч байна. Эсвэл шашин шүтдэггүй, бусад шашныхан нь оролцдоггүй юм болов уу? Л. Хасар дахиад хоёр удаа түрүүлбэл нийт гурван Янжинлхамтай болно. Ханандаа гурвын гурван Янжинлхам залах уу? Харсан хүмүүс нь ийм ханын цаас байдаг юм байх даа гэж бодох байх даа. Бүр цаашлаад хэнээтвэл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлгийн
14-2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Хүн бүр эрх зүйн этгээд байна.
16-15-т: шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
гэсэн заалтуудыг зөрчсөн гэж байгаа юм. Уг нь хэл, зохиолын хүмүүс чинь үг, хэллэгний аль сайн зохицлыг бодож, буруу зөвийг нь тунгааж байдаг улс юм сан. Бурхныг бүсэлхийнээс доош гаргадаггүй, уруу харуулдаггүй, олон хөдөлгөөд байдаггүй гэх мэт цээрүүд байдаг сан. Ингэж уралдааны бай болоод явах нь зөв үү, буруу юу?

Ерөөсөө би урлагт авьяасгүй хүн, авьяастай болохын тулд яг ийм Янжинлхам бурхан залчихья. Харин та нар намайг Болор цомд түрүүлсэн гэж бодуузай.

Жич: Энэ бол зөвхөн миний бодол. Бибээр Будда шашны талд байдаг хүн. Өөрөөр хэлбэл Будда-г үгүйсгэж бусад шашныг өмөөрөх гэсэнгүй.

5 comments:

БЭ said...

Янжинлхам чинь Урлагийн Охин Тэнгэр юм биш үү? Грекчүүдийн Урлагийн охин тэнгэр Музе гэдэг шиг. Тэрнээс шашин шүтдэг үү эс шүтдэг үү гэдэгтэй огт холбоогүй. Афины зуны олимпод медаль авсан тамирчдад бэлэг дэмбэрэл болгон Лаврын навчин титэм өмсгөж байсан шиг бэлэгдлийн л журмаар шагнадаг зүйл гэж бодож байна. Хоёр Янжинлхам байна уу гурван Янжинлхам байна уу, тэрнийгээ ханандаа өлгөөд ханын цаас шиг харагдуулна уу үгүй юу тухайн хүний л хэрэг. Бас үндсэн хуулийг зөрчсөн гэнэ үү?
Урлагт авъяастай болсоных нь төлөө шагнаж буй биш, авьяасыг нь үнэлж л шагнаж буй шагнал. Буддын шашин, Янжилхам бурхан, Үндсэн хууль, Хүний эрх , Болор цом этэр гээд өөр хоорондоо сэжим авцалдахгүй сэдвүүд холиод биччихсэн юм биш үү?

Unknown said...

Яах аргагүй л Будда юм даа.
Ийшээ ороод нэг харчихгүй юу, Буддын бурханч лам ийн хэлжээ:
http://www.mongolnews.mn/weekend.php?n=2299
Хэрэв энэ нь үнэхээр бурхан юм бол юу гэж лаврын навч шиг бэлэгдэл төдий зүйлтэй зүйрлэгдэх билээ. Бэлэг дэмбэрэл гэвэл яруу найрагчдад бийр бэх өгөхгүй юу. :)

Javkhlan said...

бас л бодууштай асуудал шүү. хэрэв болор цомд казак найрагч ород түрүүлвэл яах болж байна? юм бүхнээ шашинтай хольж хутгахаа болих хэрэгтэй л дээ.

Anonymous said...

буддын шашингүй хүн түрүүлбэл энэ шагналыг үнэ цэнэгүй гэх юм. явж явж энэ шагнал тийм чухал юм уу, бусдад өөрийн бичсэн шүлэгээ зориулж уншаад, тэдний талархлыг хүртэн түрүүлсэн нь л хамгийн том шагнал бус уу?

ps: аан нээрэн сэтгэгдэл бичих гэхээр үгэн давтамж шаардаад жоохон төвөгтэй юм аа хэхэ.

Unknown said...

Хэрэв үнэ цэнэгүй болох тохиолдолд анхнаас нь өгөх хэрэггүй юм. Миний санаа бол түрүүлэх үгүй дээ биш Жавхлангийн хэлэх гэснийг л хэлэх гэсэн юм.

ps: тэгж хамгаалахгүй бол spam-ууд орж ирээд байсан юм аа. Жаахан хүндрэлтэй ч сэтгэгдэл бичиж байгаад баярлалаа.