2007/04/23

Програм хангамжийн зохиогч нь хэн бэ?

Ойрын үед надтай иймэрхүү асуудал тулгардаг боллоо.
Нэг этгээд програм хийлгээхээр нөгөө этгээддээ захиалга өгчээ.
Үнэ ч гэж хямд, захиалагч талд бол маш ашигтай байсан ба тухайн үедээ тохиролцчихоод хийлгэчихэж, хийчихэж. Хэдэн сарын дараа програм дээр өөрчлөлт оруулах болоод тэд эргээд учиржээ. Тэгтэл хийх өөрчлөлтийн хөлс нь, анх хийсэн үнээсээ бараг адилхнаар хийгдэнэ гэж байна. Мэдээж, захиалагч дүргүйцнэ биз дээ. Өмнө хийснээсээ илт бага юм байхад үнэ нь яагаад өндөр байдаг билээ? гээд л... Нөгөөдөх нь өөдөөс нь энэ, тэр гэж хэлээд үнэ ээ буулгахгүй гэжээ. За тэгвэл чамайг гуйхгүй, эх кодоо авья гэтэл "Зохиогчийн эрх надад бий. Анхлан гэрээн дээр тийм зүйл тусгаагүй. Тэгээд ч зохиогчийн эрх танайх авах байсан бол илүү өртгөөр хийлгэх байсаан. Одоо авна гэвэл танайх худалдаж авахаас өөр арга байхгүй." гэж гэдийдэг юм байна.
Энэ үед зохиогчийн эрх хаана аа үлдэх вэ?
Дээрх хоёр хэсэг маргалдсаны эцэст ямар ч аргагүй Програмыг хийсэн хүн нь зохиогч болж дууссан даа.

Анхнаасаа гэрээ, хэлэлцээр хийхдээ тохиролцох, дараах сонголтууд байдаг юм билээ:
  • Зохиогчийн эрхийг програм хийгч тал авах. Захиалагч талаас анхны удаа гарах өртөг нь бага боловч, хэтдээ нөгөө талын хараанд орох аюултай.
  • Зохиогчийн эрхийг хуваан эзэмших. Програмаасаа гадна зохиогчийн эрхээ үнэлээд, тодорхой хувиудаар хувааж авах юм. Цаашид өөрчлөлт ороход яах вэ, мөн цааш зарах боломжтой бол бие, биедээ хяналт тавих гэх мэт ярвигтай асуудлууд гарч ирнэ. Ер нь аль, аль талдаа дэмий сонголт байх нь элбэг байдаг байна.
  • Зохиогчийн эрхийг захиалагч худалдаж авах. Програмын өртөг дээр Зохиогчийн эрхийг нэмж худалдаж авах шаардлагатай. Ихэвчлэн Зохиогчийн эрх нь хамаагүй үнэтэй байдаг. Эх код, бичиг баримтаа авах боловч програмыг үргэлжлүүлэх дараагийн өөр нэгэн этгээдэд хүндрэлтэй байж болзошгүй.
Иймэрхүү асуудлын наад захын жишээ бол вэб сайтууд байдаг.
Хамгийн доор нь Copyright "LJGSA" гэчихээд хажууд нь Developed by "WERNB" гэх жишээтэй та бүхэн тааралдаж байсан л байх. Хийсэн газар нь зохиогчийн эрх дээр өөрсдийгөө тавиж сурталчлах гээд байдаг. Гэтэл нөгөө тал манай сайт дээр яахаараа өөр байгууллагын нэр байх ёстой юм бэ гээд л ...

Эцэст нь та ийм асуудалтай тулгарахгүйн тулд эхнээсээ захиалагчтайгаа ярилцах хэрэгтэй шүү.

2 comments:

gegeen said...

za lav gadaadiin IT company-d ajillasan programmer tsalin avsan l bol buteelee, eh code-oo huulj avah, ezemshih, ahin ashiglah erh baidaggui l yum gene. tohiroh holsoor ni zarsan gej uzej baigaa bolohoor company-ii omchid tootsogdoj baina daa

Unknown said...

Би уг нь ажилтан, байгууллага хоёрын тухай яриагүй л дээ.
Захиалагч, гүйцэтгэгч байгууллага, хувь хүмүүсийн талаар л ярьсан юм.