2007/04/26

ТВ-д хязгаарлалт тавимаар юм.

Болдог сон бол төрийн шахалтаар энэ олон ТВ-үүдэд хязгаарлалт тавимаар санагдах юм. Даан ч хэвлэлийн эрх чөлөө гэх зэргийг яригдах байх л даа.
Сүүлийн үед муу солонгос кино дийлдэхээ болилоо. Нэг гарсан киног давтаж үзүүлнэ. Нөгөө суваг дээр бас дахиад л гаргана. Заримдаа яг зэрэг гаргаад эхэлчихвэл хоорондоо түрүүлж гаргах гээд уралдчихна. Тэгээд бас гардаг цаг нь бүүр давхацна гээч. Үнэн ядаргаа. Сувгаа солихоор л солонгос савангийн дуурь. Тэрийг нь жаахан пацаан, арван жилийхэн үзнэ. Үзчихээд тэрэнд нь орчихсон, солонгос жүжигчдээр өвчилнө.

Японы якуза нар солонгосын савангийн дуурь гаргасан ТВ-ийнхээ ажилчныг зодсоор байгаад хөнөөчихсөн гэнэ лээ. Манайд тийм юм байсан бол өдийд суваг болгон гашуудал зарлахаар л байна дөө.

Бас Сумо гэж юм байна. Үндэсний бөхөө гаргахгүй байж 11 сувгийн 8 нь сумог шууд дамжуулахаар чинь яах юм бэ? Ер нь бол гаргах юм олдохгүй байгаагийн шинж юм уу даа гэж сүүлдээ бодоод байгаа л даа. Учир нь мэдээнүүдийг хараад байгаарай. Аль нэг сувгаар нь гарсан мэдээ нөгөө сувгуудаар заавал гарна. Ялгараад давхцахгүй мэдээ тарааж буй суваг гэж алга. Дандаа нэгнийгээ дуурайна.

Ингэхийн оронд бүгдийг нь нэгтгээд, цөөлөөд хоёр, гуравхан сувагтай болчихвол дээр. Телевизорын маань суваг солих товчны эдэлгээ нь ч уртасна. Гэр доторх суваг булаацалдсан хэрүүл ч багасна.

No comments: