2007/04/24

Firefox нэг дусал мэдлэг

Үүнийг хараад өөрийн мэддэгээ бас хуваалцая гэж саналаа.
  • Ctrl дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ хуудсанд (tab буюу одоогийн орчуулсан байдлаар "Шинэ цонх") нээнэ
  • Shift дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ цонхонд (Одоогийн орчуулснаар Хөтлөгч самбар) нээнэ.
  • Ctrl+Tab гэвэл хуудас хооронд шилжинэ. Эсрэг чиглэлд Ctrl+Shift+Tab
  • Аль нэг холбоос дээр хулганаар дарж байгаад чирээд хуудсын мөр лүү аваачаад, хэрэв хоосон зайд тавибал тэр холбоосыг шинэ хуудсанд дуудна, хэрэв аль нэг хуудсын толгой дээр тавибал тэр хуудсанд дуудна, хаягийн багажит самбар луу аваачаад тавибал тэнд хаягийг чинь үүсгэх болно. Хэрэв "Хаягууд" цэс рүү аваачвал тухайн цэс дэлгэгдэх ба дэлгэгдсэн цэсний хаа нэг газар аваачиж тавибал тэндээ хаяг болон үүснэ.
  • Ctrl+E дарвал хайлт оруулах нүдэн дээр очно. Бас Ctrl+K болдог ч, та аль алийг нь хэрэглэж болно.
  • Хайлт оруулах нүд дээр очоод Ctrl+[Дээш][Доош] сумуудыг дарвал хайлтын хөдөлгүүрийг солино.
  • Alt+D дарвал хаягийн мөр дээр очно.
  • Alt+[Зүүн][Баруун] товчуудыг дарснаар харгалзан Буцах, Урагшлах үйлдлийг хийнэ.
Зиаг одоогоор санаж байгаа нь энэ байна даа.

1 comment:

Бамбууш said...

Сайн байна уу?Миний блогоор зочилж комент үлдээсэнд баярлалаа. Та намайг таниад байх шиг байна. Би харин санадаггүй ээ. Санамж муутай намайг өршөөнө биздээ. Дургүйцэхгүй бол хаана танилцснаа сануулаарай хө.