Амарсайхан ахын тэмдэглэл дээрх ЗАСВАРЧИН МОНГОЛ гэдгийг нь уншлаа.
Энэ бичлэг нь Фельетон гэх төрөл дотор хамрагдах юм.
Ингээд би энэ Фельетон гэдэг үгийг засмаар санагдлаа.
Учир нь би сонин, сэтгүүл, утга зохиолын салбарын мэдлэг муу, орос хэлэндээ муу, мөн манайхны ярьдаг, миний мэдэх гадаад үгийн санд маань ийм үг байхгүй болохоор ямар утгатайг нь мэддэггүй ээ.
Өгүүлэгийг нь уншаад эргэцүүлэл, бодрол, егөөдөл маягийн юм байна гэж би хувьдаа бодлоо.
Бас саяхнаас афоризм (буруу бичсэн байж магад) гэдэг үг хэрэглэгддэг болсон байна. Бас л нэг хэсэг утгыг нь ойлгохгүй байсан чинь, оноч үгийг хэлсэн аж.
Аль ч салбарын ихэнх хүмүүс өөрийн салбарын үгүүдийг гадаадаар хэлэх дуртай гэж би боддог. Надтай ярихад, хэрэв мэдэхгүй гадаад үг тааралдвал, тэр болгонд нь заавал ямар утгатай үг вэ гэдгийг нь асуудаг. Энэ маань цаад хүнийг ямар нэг байдлаар монголоороо яриулах гэсэн өчүүхэн миний хатгалга юм даа.
Яагаад монголоор ярьж болохгүй гэж. Монголоор хэрэглэгдэх үг нь байсаар байхад шүү дээ!
Загвардах, онгирох гэсэн байдал юм болов уу?
Би монгол хүн, надтай харилцагч монгол хүн. Монгол хүн, монгол хэлээр харилцахгүй юм бол монгол хүмүүс байхаа болих хэрэгтэй!
Би ч гэсэн компьютер, програмын талаар өөр салбарынхантай гадаад үг хэрэглэж яривал тэр хүн юм ойлгохгүй дээ.
Бүгдээрээ дээр байсан номыг хүн бүр нэг харчих хэрэгтэй л юм шиг байна лээ.
Аялгуу сайхан Монгол хэл минь ...
Хэл, хил мал гурав минь...
6 comments:
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Фельетон гэдэг маань компьютер гэдэг шиг хэрэглээд хэвшчихсэн хэллэг л дээ. Гэхдээ хэвшчихсэн гээд байлгаад байлгүй хоёуланг нь монголчлох л хэрэгтэй байх. Ингэхдээ үгээ бодолтой сонгох ёстой. Өвөрмонголчууд шиг инээдтэй байдалд орчихолгүйгээр монголчлох хэрэгтэй байх.
Хөдөөний хоёр өвгөн хоомпүүтэр гээд мэдэж байхад, би фельетон-ыг мэддэггүй ээ.
Тайлбар нь...?
tsunkh - sumka, serjee - sereja, tomor - timur geed l er ni helnuud ali alinaasaa ug tuugaad baih yum. orosuud bol angli ugiig asar iheer ni avsan ard tumen gedgiig hel sudlaachuud gerchilne. ter computer chini anh tsakhim tootsooluur gej mgl-r buusan bolovch hereglee ni muu baisan, bas busad ulsiig duuraisan geh uu dee. japan-uud odoo heden ugee katakana-daj bn, haraarai.
hamgiin suuld unshsan america-d surah tuhai oyungerel-n nomon deer exceptions -g shuud kirill-r ni avch hereglesen haragdaj baina.
orchuulchihaar hadmal ug oldohgui bol ter chigeer ni heregle gej zovloson baina bilee.
www.gegeen.com
Ихэнх тохиолдолд олдоод байдаг л даа. Олддог үгийг олж чадахгүй байгаа бол үгийн баялаг муутайнх байж магад.
Тооцоолуур гээд хэрэглэхэд илүү ч юм шиг... За яахав компьютерыг үлдээе гэхэд бусад үгнүүдийг орчуулаад Монгол болговол зүгээр санагдлаа...
Нээрээ л тийм юм байна...
Post a Comment