Манай байгууллага Оракль бүхий өгөгдлийн сангийн хоёр сервэрээ Windows 2003 server-ээс RHEL (Redhat Enterprise Linux) рүү шилжүүлээд үр дүн маш сайтай байгаа шүү. Windows-той байхад бараг өдөр бүр "restart" хийж гацаанаас салдаг байсан бол одоо байнгын ажиллагаатайгаар хэдэн ч сар болохоор болсон буюу хааяа юм суулгах гэх мэт шаардлагаар л унтрааж, асааж байгаа. Магадгүй Windows дээр тохируулж чадахгүй ч байсан байж магадгүй л дээ. Мөн яг одоо нэг ширхэг сервэрийг Application server (HTTP) байдлаар ашиглахаар RHEL суулгаад туршаад, юм хийгээд байж байна. Яагаад RHEL вэ гэж үү? Ердөө л Oracle-ийн certified үйлдлийн системийн нэг нь болохоор тэр.
Бас нэг ширхэг Sun Solaris (үйлдлийн систем нь ч, оракль нь ч, техник нь ч эртний эд байгаа юм) бүхий өгөгдлийн сангийн сервэрийг RHEL болгох гээд програмаа шинэчилж байна.
Цаашид Windows-аас Linux рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа сервэрүүд бол FTP болон dial-up-ын сервэрүүд байгаа. Энэ хоёр дээр Ubuntu суулгая гэж бодож байгаа ч бүгдийг нь адил систем болговол амар байх гэсэн асуудал гараад байгаа л даа. Аа бас File server гэж нэг юм бий. Түүнийг бодохоос ч залхуу хүрмээр үнэн эмх замбараагүй эд. Тийм болохоор тэр нь хэвээрээ байж л байг. :)
Саяхан Kaspersky-ийн 200ш клиентийн лиценз худалдаж авав. Ирэх жил бас төдий хэмжээний зардлыг вирусын эсрэг програмд зарцуулах байх даа. Үүнээс улбаалаад манай дарга ажилчдын компьютер дээр линүкс суулгасан нь ашигтай юм байна гэсэн санааг дэвшүүлж байсан. Хэрэв шилжүүлэх бол онцгой програм ашигладаг нөхдийнхийг үлдээгээд бусдыг нь шилжүүлчихэд болохоор байгаа л даа. Учир нь манай дотоодын програм Вэб хандалттай болчих юм.
12 comments:
Хөөх манайд бас иймэрхүү асуудал гараад байгаа шд Kas-ын 100ш лиценз дор хаяж мянга хэдэн зуун доллар болоод байдаг тэгээд. Unix энэ тэрлүү шилжих зам хөөх шийдвэр гараад байгаа. Гэхдээ одоохондоо түр аргалах антивирусны лиценз энэ тэргй гайгүйхэн програм хайж байна юугаа тавьдаг юм билээ гээд л байж байна. Хуучин юу ашиглаж байв даа
Манайх хуучин NOD32-ыг лизенцтэй ашиглаж байсан. Сүүлдээ NOD32 найдваргүй болж вирус оруулчихдаг болж байгаад, лизенцийн хугацаа нь ч дууссан даа.
Ер нь аль ч вирусын эсрэг програмд итгэлтгүй дээ. Манай ажлын КАС-ууд flash дискээс вирус хамар доогууроо шургуулчихаад л байгаа юм даа. Тэдгээр вирусыг харин NOD32 нам зогсоож байгаа сурагтай байх юм.
Би бодоод л байдаг юм. Студид монтажийн зориулалтаар ашиглад РС-гээ лайнакс орчинд ажилладаг болгочих юм сан гэж.
Байнга вирустчихаад, хэд хоноод л форматлах гэж бөөн ажил болох юм.
Болох байх аа.
Hollywood-д Линүкс ашигладаг болсон гэнэ лээ.
bi cs servertee yumaa uuniigee bainga ajiluuldag bolgoh gesen yum.yaj lunix bolgoh be????
Нэргүй зочин-д: cs гэж юу вэ?
Нэргүй зочны CS нь counter strike юм болов уу
Ямар ч байсан C SERVER гэсэн утгатай байх нь
Хэ хэ. Тийм байх.
нууц биш бол хаана ажилладаг юм бэ? линукс руу шилжиж байгааг харахад сайхан байна. үнэхээр найдвартай ажилладаг шүү
сайн байна уу? би ажлын 2 сервер ээ [windows server 2003] линукс руу шилжүүлэх гэж байгаа юм лдаа. dell poweredge 1950 загвар. үүн дээр оракле 10ж бас суулгана. линуксийн хамгийн сайн сонголт юу вэ? хариуг batorgil2b@yahoo.com гэсэн хаягаар майлдэж туслааж.
баярлалаа.
Сайн сайхныг хүсье.
Бат-Оргил-д: Сайн, сайн байна уу?
Oracle-ийн итгэмжлэгдсэн үйлдлийн системүүд нь Redhat Enterprise Linux, Suse Enterprise Linux, HP-UX зэрэг болно.
Dell-ийн итгэмжлэгдсэн үйлдлийн системийн нэг нь Redhat Enterprise Linux юм. Эндээс огтлолцол нь RHEL болж таарч байна. Хэрэв та RHEL-ийг ашиглалаа гэхэд худалдаж авахгүй л бол бүрэн дэмжлэг авч чадахгүй. Харин манай байгууллага Oracle Enterprise Linux-ийг ( http://www.oracle.com/technologies/linux/index.html ) ашиглаж байгаа ч хараахан худалдаж аваагүй. Энэ бол ерөөсөө RHEL бөгөөд нэр, лого зэрэг л зүйлс өөрчлөгдсөн. Мөн Oracle-ийн хэдэн хэрэгслүүд нэгтгэгдэж ирдэг. Итгэмжлэгдээгүй тархцуудад (Ubuntu) суулгаж болох нь болдог.
Нээлттэй эх, линукс сонирхогчдийн Лимнукс бүлгэм ( http://groups.google.com/group/limnux ) байдаг. Таныг түүнд урьж байна. Энэ талын асуудал гарахад тэнд хэлэлцвэл надаас өөр олон хүмүүсийн хариулт сонсох боломжтой юм шүү.
Post a Comment