2007/04/26

Сэтгүүлчид гэж будаа идсэн юмнууд

Дөрвөн сарын хорин хоёрны үдэш ОНРТВ-ээр сэтгүүлч Гүрбазарын хөтөлдөг Та хариулахгүй байсан ч болно нэвтрүүлэгт оролцсон А. Сүхбатын ярилцлагыг тэр чигээр нь Өглөөний сонинд Бэлэгмаа гэгч этгээд яг тэр чигээр гаргачихаж.
Оллоо дээр тавигдсаныг нь харж болно.

Тэгээд бас зүгээр ч биччихээгүй, дандаа үг бүрийг нь мушгиад муулчихсан байгаа юм аа. Сонингийн гарчиг нь Сүхбатын PR хэрээс хэтэрлээ ч гэх шиг.
Хэтрээд байхдаа ч яах вэ дээ. Ямар ч хүн олдсон хэдийгээ өсгөхийг л бодно биз дээ. Харин ч зарим нэг хүмүүсийн чадахгүй байгааг хийж байгаа эх-оронч сэтгэлгээ харагдсан шүү. Дархан цаазат газраас газар авлаа гэнэ. Богд уулын бараг ам бүрт байгаа амралтыг юу гэх гээд байгаа юм бол оо? Ганцхан Сүхбатын газрыг л харсан юм байх даа? Яахав Зуунмод руу явахад Сүхбатын гэх газар ил харагддаг болохоор тэгсэн юм болов уу? Чааваас даа. Тэгж ярих юм бол Айдсын давааны урд аманд Дагвадорж газар авчихаад Сүхбатаас илүү сэндийчиж байгаа сурагтай байсан шүү. Овоолоод гаргасан шороо нь ямар нэг уурхайг санагдуулмаар...

Ажлыг ч ингэж хийдэггүй байх аа.

Эцэст нь Сүхбатад, хийж буй ажилд нь амжилт хүсье.

2 comments:

Бамбууш said...

Сайн уу? Баярсайхан гээд л энд танилцаж байсан хүн юм болуу гэтэл чи байсан байна.хэхэ. уулзаагүй олон жил болсон байна шүү. Би сая хэд хоног монголдоо амарч байгаад ирсэн. Эрдэнэболдыг санаж байгаа биздээ. Захиргаанд байлээ. Амгаа багштай арай уулзаж амжаагүйээ. Блогийг маань линкдсэнд баярлалаа. Нээх бичихээ больчиж дээ. Чиний сэтгүүлчид ТВ-н талаар бичсэн бичлэг чинь таалагдлаа. Санал нэг байна. Үзүүлэх юмгүй болохоороо савангийн дууриар цаг барж, ард түмнийхнээ тархийг угааж байдаг улс манайхаас өөр байхгүй шүү. Бас сэтгүүлчид нь мэргэжлийн хүмүүс ховор учир нийтлэл бичих гэж хов живээс хэтэрдэггүй сэтгүүлчид ховор. Ямар сайндаа ТВ-сээ хуулбарлах вэ дээ. Ядаж сайхан орчуулсан уран зохиол байсан бол яахав дээ тээ??

Unknown said...

Сайн. Сайн уу Бамбууш аа? Харин тийм, уулзалгүй удаж. Эрдэнэболдыг санахаар барахгүй, байнга холбоотой байгаа. Багштай харин биеэр ойрд уулзаагүй ч, Зуунмодод нэвтэрсэн интернэт холболтын ачаар харилцаатай л байгаа.
Намайг дэмжсэнд баярлалаа. Урамшиж байна шүү.
Уран зохиол унших ч сайхан шүү. Сүүлийн үед ажил, гэр, хариад л хоолоо идээд бараг шууд унтдаг шахуу муу зуршилтай болоод байгаа.