2007/04/30

Машингүй өдөр

Өчигдөр Улаанбаатарт автомашингүй өдөр болж өнгөрлөө.
Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл, Гэсэрийн сүмээс сансрын хонгил хүртэл зам хаав. Мөн энэ хоёрыг холбосон хөндлөн замууд бас хаагдсан. Гэрээсээ Бөмбөгөр худалдааны төв хүрчихээд тэндээсээ ажил руугаа алхсан. Манай ажил төв замын хажууд, уулзварын ойролцоо байдаг болохоор автомашины чимээгүй дээр нь жаал сууж юм хийе гэж бодож ирэв. Дээрээс нь машин байхгүй болохоор цагдаагийн шүгэл дуугарахгүй дээ гэж бодож байв. Хүмүүс замын голоор алхацгаагаад л, хүүхдүүд дугуй, дугуйт тэшүүрээр чөлөөтэй зугаалцгаагаад гоё л байна лээ. Машин байхгүй юм чинь дагаад хүмүүс ч цөөн байх болов уу гэж бодож байсан ч, хүмүүс зөндөө л явж байна лээ. Монголын автозамын сүлжээний төв дээр хүмүүс зургаа авахуулцгаагаад л...
Ажил руугаа ороод цонхоо бүтэн дэлгэж аваад суув аа. Тэгсэн чинь байдаггүй ээ...
Машин байхгүйг далимдуулан унадаг дугуйн тэмцээн болж байна аа. Урд нь цагдаагийн машин дохиогоо хангинуулаад л, уулзвар бүр дээр зогсож буй цагдаа нар тэдэнд зам гаргаж өгөхийн тулд явган болон дугуйт зорчигчдод шүглийн дуугаар хориг тавиад л...
Замын цагдаагийн олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч /нэрийг нь санахгүй байна/ урд өдөр нь чимээ шуугиан байхгүй байх болно гээд л рекламдаад байсан чинь, мань хүн молигодуулснаа мэдээд дүргүй ч хүрэх шиг. Олигтой ч юм хийлгүй харих шив дээ.

Энэ үйл явдал нэг талаар хэрэгтэй ч, зарим нэг нь яарч сандарсан үед хэцүү л юм шиг санагдсан.

2 comments:

SE said...

bi mashingui ch nadad ene ajillagaa demii sanagdsan, yadaj hangalttai zamtai bolchihood iim um zohion baiguulmaariin tee, busad zam ni bituu bugluus

Unknown said...

Харин тийм ээ. Энэ ажиллагааг хүмүүс их дэмжээд, улмаар сар бүрийн сүүлийн ням гариг бүрт зохион байгуулах шийдвэр гарсан сурагтай. Ингэвэл тун удахгүй хүмүүс дургүйцээд болих байх даа.