Саяхан л машины тамхи асаагуурт хийгээд Flash уншаад FM-ийн долгионд нөлөөлж MP3 тоглуулдаг зүйл гарч ирч байсан. Манайхнаас хэрэглээд удаа ч үгүй байна.
Тэгтэл үүнийг Sony-ийн XPlod хөгжимд USB оролтыг оруулаад шийдчихсэн байх юм. Үүнийг нэмлээ гээд хөгжмийн үнэнд илт нөлөөлсөн нь үгүй юм аа. Мөн гар утсаа Bluetooth-ээр холбох, IPod болон бусад эх үүсвэрээс Aux In холболтоор холбогдох гэх мэт орчин үеийн технологиудыг тусгаж чадсан байх юм. MP3 -ийн нэг давуу тал болох ID3 tag -ийг ч хэрэглээ болгон дэлгэц дээрээ харуулдаг болсон байна.
Хэрэв та машинаа Entertainment болгох дуртай бол сонирхоход илүүдэхгүй л байх. Монголд Sony төв дээр Sony-ийн машины хөгжмүүд зардаг юм байна лээ. Гэхдээ сүүлийн үеийнх нь орж ирснийг мэдэхгүй л дээ.
Эх үүсвэр: http://www.xplodsony.com/
No comments:
Post a Comment